НАЙМАН НАСТАЙ ОХИН “НӨЛӨӨ БҮХИЙ 25 ЭРХЭМ”-ИЙН ЖАГСААЛТАД БАГТЖЭЭ
"Time” сэтгүүл 2015 оноос хойш жил бүр цахим сүлжээн дэх хамгийн нөлөө бүхий эрхмүүдийг тодруулах болсон бөгөөд өнөөдрийг хүртэл АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама, нэрт дуучин Бейонсе нар сонгогдож байсан юм.

Түүнчлэн, охин АНУ-ын шинэ төрийн тэргүүн Доналд Трампт захидал бичиж, Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдогантой уулзаж байсан удаатай. Харин одоогоор охин хөрш зэргэлдээ Турк руу дүрвэн амьдрах болсон бөгөөд эдүгээ түүний твиттер сүлжээ дэх дагагчдын тоо 360 мянгыг авсан байна.
Охин хамгийн сүүлд энэ сарын 20-ны дэлхийн дүрвэгсдийн өдрөөр твиттер хуудастаа дүрс бичлэг нийтэлж, "Өнөөдөр дэлхий дахинаа маш олон хүн өөр нутагт дүрвэн амьдарч буй гэдгийг битгий мартаарай. Амьдрах гэр, эмнэлэг, ажил ч үгүй дүрвэгсдийн дүр зургийг төсөөлөөд үзээрэй” хэмээн англи хэлээр уриалсан байв.
"Time” сэтгүүл охиныг яагаад нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад багтааснаа тайлбарлахдаа "Маш цөөхөн сэтгүүлчдын хүрч очсон Алеппо хот дахь Сирийн иргэний дайны зүрх зүсэм нөхцөл байдлыг таниулсан. Улмаар түүний мэдээлэл өргөн хүрээг хамарч, Сирийн хүүхдүүдийн бэлгэдэл болж чадсан” учир түүнийг энэ жагсаалтад багтаажээ.
Б.Даваахүү