Монгол айлд зочлохуй-ардын цээрлэх ёсноос

🕔 2017/06/28 11:47

Монгол айлд зочлохуй-ардын цээрлэх ёсноос

 

Зуны дэлгэр сайхан цаг ирж, монголчууд хөдөө, гадаа аялаж, зугаалах, эцэг эх, ах дүү, нутаг усаа эргэх цаг ирлээ. Тэгвэл тийн аялж, зугаалж явхрдхх Монгол ёс уламжлалаа сайтар мэдэж, санаж явах учиртай. 

Тиймээс айлд хэрхэн биеэ авч явахыг сургасан ардын энэхүү сургаалын мөрүүдийг зориулж байна.

-Айлын нохойг зодохыг цээрлэнэ «Эцэгтэй нь өстэй бол хүүхэдтэй нь хэлэлц, Эзэнтэй нь өстэй бол нохойг нь зод» хэмээн ёжлон егөөддөг учир тийн болой

-Айлын гадаа очоод гэрт орохоос өмнө биеэ хөнгөлөхийг (морь харахыг; цээрлэнэ. Хэрзв үл цээрлэн тийн үйлдвээс дээрэлхэн доромжиллоо гэнэ. 

-Айлын хоймрын авдар, бурхан шүтээний өмнө суухыг цээрлэнэ. Хэрэв тийнхүу сууваас үл хүндэтгэн ихэрхлээ хэмээнэ.

-Айлын гадаа гэрийн зүүн талд мориноос буухыг цээрлэнэ. Айлын зүүн тал гэрийн эздийнх, баруун тал зочны зүг хэмээн монголчууд үздэг.

-Айлд гаднаас чимээ аниргүй орохыг цээрлэнэ. Монгол хүн заавал айлын гадаа очмогц хоолой засаж, чимээ дохио егөед гэрг ордог нь тагнан туршаагүй, муу санаа өвөрлөөгүйн тэмдэг болой.

-Айл гэрт сүр сархийн довтолгон орохыг цээрлэнэ. Дээрэмчин тонуулч, алах талах дайсан бишийн учир аажуу намбатай орно.

-Айлд энгэр задгай орохыг цээрлэнэ. Хань ижлээ алдсан хүн бэлбэсрэлийн хугацаанд энгэрээ товчилдоггүйн учир энгүүн цагт цээрлэдэг бөлгөө

-Айлд ханцуй шамлан орохыг цзэрлэнэ. Талийгаачийг оршуулахад ханцуй шамалдаг заншил буй.

-Айлд хормой шууж орохыг цээрлэнэ. Хэрэв тийн орвоос агсан тавьж, зодоон хийхийн шинж гэнэ.

-Айлд буухгүй (орохгүй) мөртлөө үүдний нь өмнүүр хөндлөн гарахыг цээрлэнэ. Заавал гэрийн араар гардаг нь дорд үзээгүй, харин зав чөлеө бачуу яваагаа учирлаж буйн тэмдэг.

-Айлд хүрз зээтүү мэтийг авч орохыг цээрлэнэ. Хүн өөд болсон (үхсэн) үед хүрз зээтуү барьж ордог учир тийнхүү цээрлэнэ.

-Айлд буу зэвсэг агсаан орохыг цээрлэнэ. Алах дайсан, тонох дээрэмчин бусын учир загвал гадаа, гэр дээр нь тавин орно.

-Айлд хэт хутга бүсэндээ хавчуулан орохыг цээрлэнэ. Заавал бүснээсээ суллаж ордог нь айлгаж ичээхгүйн тэмдэг.

-Айлд юм үүрээд орох, гарахыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс хар муу санаа өвөрлөгч, хулгайч дээрэмчний шинж гэнэ.

-Айлд эд юм, бэлэг сэлт хүргэх дээж савны даалин авч яваа хүн хамт орох хүнээсээ хождож орохыг цээрлэнэ. Зазвал түрүүлж ордог нь хүндэтгэж буйн тэмдэг.

-Айлд хоосон сав суулга авч орохыг цээрлэнэ. Хэрвэз заавал авч орох шалтгаан буй бол таган дээр нь юм тавиад ордог. Учир нь буян хишгийг нь булаах гээгүй, гуйлга гуйж зовох гээгүй хэмээснийх.

-Айлд элгээ тэвэрч зогсохыг цээрлэнэ. Өнчин өрөөсөн, гуйл-гачин ядуугийн шинж хэмээн цээрлэдгийн учир тэр болой.

-Айлын гэрт цааш нааш эргэцэх, холхихыг цээрлэнэ. Заавал сууна. Үнэ хүндгүй хүн, худалч хуурамч, хулгай зэлгийн донтон тийнхүү давьтаргүй аашилдаг болой.

-Айлын бурхан шүтээн, хоймрын авдрын өмнүүр, эс бөгөөс зуух, тулгын галын эхээр барууназс зүүн тийш тойрч гарахыг цээрлэнэ. Хүндлэхийн учир тийн бөлгөө.

-Айлд нуруу үүрч зогсохыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс ихэрхэж, дээрэлхүү аашилж буйн тэмдэг гэх буюу ялд унан баривчлагдаж ардаа гараа хүлүүлэхийн муу ёр гэнэ.

-Айлд ороод баганын хоорондуур гарах, цай идээ авч өгөлцөхийг ёс журамгүй хэмээн цээрлэнэ

-Айлын багана налах, тэврэхийг хүндэлж дээдлээгүйн шинж хэмээн цээрлэнэ.

-Айлд ороод эздээс өргөн барьсан идээ, цайнаас амсахгүй гарахыг хар муу санасан, эс бөгөес дорд үзсэний шинж гэх тул цээрлэнэ.

-Айлд өтгөс буурал, өвдөж зовсон хүн, нярай балчир хүүхдийн дэргэд чанга ярих, тамхи татах архи дарс уухыг цээрлэнэ.

-Айл гэрийн гадаа дээс татсан, хөл хорьсон тэмдэг тавьсан бол зөрчихийг цээрлэнэ.

-Айл нохойгоо хорихгүй, гэрээс хүн гарч угтаагүй бол заазал буух, орох гэж зүтгэхийг цээрлэнэ

-Айлд эд юм, эс бөгөөс бэлэг хүргэж яваа хүн түүнийгээ доод талдаа тавихыг цээрлэнэ. Заавал дээд талдаа тавьдаг нь хүндэлж буйн тэмдэг

-Айлд өвдгөө салаавчлах, хөлөө ачиж суухыг тавьтаргуй, ёс ул мэдэгч хэмээх тул цээрлэнэ.

-Айлд нөмгөн (бүсээ буслээгүй) орохыг цээрлэнэ. Бэлбэсэн, уй гашуу тайлаагуй үед нөмгөн орж болно.

-Айлчилж хонох хүн гэрийн эздээс ор дэвсгэр засаж өгөөгүй байхад бүхлээр буюу хувцсаа тайчин хэвтэхийг цээрлэнэ Зөрчвөөс ёс алдана, жудаггуй гэгдэнэ.

-Айлын тулга, зуухыг өшиглөхийг цээрлэнэ. Зөрчвөөс гал голомтод халдав, доромжлов, муу ёр удлаа хэмээн сэжиглэнэ.

Эх сурвалж: Х.НЯМБУУ Ц.НАЦАГДОРЖ МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛЬ

скачать dle 12.0

Санал болгох