Ард түмний саналаар “Ардын элч”-үүд тодорлоо

🕔 2015/12/28 11:32

Untitled201"Ардын Элч” сэтгүүлээс санаачлан монголын мэдээллийн 50 вэб сайт, 500,000 гаруй дагагчидтай фэйсбүүк, твиттер хуудсууд, 5 фм радио, 5 телевизийн суваг, Өдөр тутмын хэвлэлүүдтэй хамтран өргөн баг бүрэлдэхүүн дор ажиллаж "Ардын элч” санал асуулгыг орон даяар эхлүүлэн хоёр сар гаруй хугацаанд амжилттай явуулж өнгөрлөө. Санал асуулга ирэх 2016 оны сонгуулийг угтан төр түшилцэж байгаа, улс төрд орохоор зэхэж яваа, ард түмнээ төлөөлж чадах ардын элчүүдийг тодруулах зорилготой бөгөөд "Ardiin elch.mn” цахим сайтаар ил тод, нээлттэй явагдсан билээ.

"Ардын элч” санал асуулга нь олон нийтэд ил тод, шударгаар явагдаж 12 сарын 25-нд саналыг албан ёсоор өндөрлүүлж, ард түмний сонголтын дагуу "Ардын элчүүд” тодроод байна. "Ардын элч” санал асуулга нь "Үндэсний хэмжээний 50”, Залуу 50, Эмэгтэй 50, аймаг, дүүргийн тус бүр 5 ардын элчүүдийг тодруулж, тэднийг албан ёсоор зарлаж, батламж гардуулах юм.

Орон даяар цахим хэлбэрээр өргөн хүртээмжтэй шударга явагдсан "Ардын элч” ард түмний санал аслууга нь илүү олон мянган сонгогч хандаж, өргөн хүрээнд явагдсан гэдгээрээ бусад төрлийн санал асуулгаас эрхгүй ялгарч байна. "Ардын элч” онлайн цахим санал асуулгын сонгогчдын хандалтаас харахад 653’786 хүн орж санал өгчээ. Ингээд "Ардын элч” цахим санал асуулгаар тодорсон "Ардын элч”-үүдийг танилцуулж байна.


 Ард түмний саналаар
Ард түмний саналаар
Ард түмний саналаар
 Ард түмний саналаар
Ард түмний саналаар
Ард түмний саналаар
Ард түмний саналаар

Дэлгэрэнгүй мэдээллийг ARDIINELCH.MN 


Эх сурвалж www.bolod.mn
скачать dle 12.0

Санал болгох