ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙГ ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

🕔 2017/06/14 11:49
 
 ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙГ ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас их хэмжээний түүх соёлын дурсгалт зүйлсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Тодруулж хэлбэл сэжигтэн Б нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хатанбулаг сумын нутагт буюу  "Ханги мандал” боомтоор  Б.Отгончимэгийн өмчлөлийн 72-51 ДГО улсын дугаартай УАЗ-2206 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 109 сая 120 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний 195 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон байна. Тус хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар  зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж ирүүлснийг Дорноговь аймгийн прокурорын газраас хянаж, яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.


скачать dle 12.0

Санал болгох