Хамгийн том IT компаниудын хувьцаанууд нэг өдрийн дотор 100 тэрбумаар хямдарчээ

🕔 2017/06/14 11:17

Хамгийн том IT компаниудын хувьцаанууд нэг өдрийн дотор 100 тэрбумаар хямдарчээ

 

Мэдээллийн технологийн салбар дахь дэлхийн хамгийн том компаниуд болох Apple, Microsoft, Facebook, Amazon, Alphabet-ын хувьцааны ханш баасан гарагт Nasdaq биржийн арилжааны явцад 97,5 тэрбум гаруй доллароор хямдарчээ. Энэ тухай Америкийн CNBC телевиз мэдээллээ.


Тус телевизийн мэдээлснээр, энэ долоо хоног нь тухайн индексийн хувьд он гарснаас хойших хугацаан дахь хамгийн муу долоо хоног болжээ. Тухайлбал, Apple-ийн хувьцааны ханш 4 хувиар унасан бол бусад дөрвөн компанийнх тус бүр 3 хувиар доошилжээ. Компаниудын хувьцааны ханшийг хэт ихээр хөөргөдсөн гэдгийг хөрөнгө оруулагчид ойлгож мэдэрсэн учраас ийм уналт боллоо гэж биржийн шинжээчид үзэж байгаа аж.

Үүнээс гадна, Reuters агентлагийн мэдээлснээр, хувьцааны ханш унасан өөр нэгэн шалтгаан нь технологийн салбарын талаарх Америкийн хөрөнгө оруулалтын "Goldman Sachs” банкны тайлан нийтлэгдсэн явдал ажээ. "Их 5”-ын хувьцаанд мөнгөө оруулахдаа хүмүүс эрсдлийг дутуу тооцсон гэж уг тайланд дурдсан байна.скачать dle 12.0

Санал болгох