Газар дундын тэнгист 100 орчим дүрвэгч сураггүй болжээ
🕔 2017/06/13 12:47
Бямба гарагт газар дундын тэнгист дүрвэгчдийг тээвэрлэж явсан завь живж 8 хүн амиа алдлаа гэж Италийн "Rainews24" телевиз мэдээлсэн байна.
Тухайн телевизийн мэдээлснээр тус завь Ливи улсаас явж байсан бөгөөд завь живэх үед 8 хүн амиа алдаж, 100 гаруй хүн сураггүй алга болжээ. Тус завинд нийт 800 гаруй дүрвэгч сууж явсан байна.
Орон нутгийн тэнгисийн эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр Итали болон Ливи улсын нутаг дэвсгэрт 12 удаагийн аврах үйл ажиллагаа зохион байгуулж 650 дүрвэгчийг аварчээ.
Олон улсын цагаачлалын байгууллагын сүүлийн үеийн мэдээгээр, 2017 оны мөн үе хүртэл газар дундын тэнгисээр дамжин явсан дүрвэгсдийн тоо 60 521-д хүрсэн бөгөөд, эдгээрийн 80 гаруй хувь нь Италид ирж, харин 1 530 дүрвэгч далайгаар дамжин Европ тивд хүрэх замдаа амиа алдсан байна. скачать dle 12.0