Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллажээ

🕔 2017/06/13 12:11

Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллажээ

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон бусад холбогдох албаны хүмүүс Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон тус аймгийн Шарын гол, Орхон сумын Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч ажиллагсад, иргэд үйлчлүүлэгчидтэй уулзан, тэдний асуултад хариулт өгч, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Ийнхүү сайд өөрийн баг бүрэлдэхүүний хамт хүрэлцэн ирж, нөхцөл байдалтай танилцан, асуудлуудыг шуурхай шийдвэрлэсэнд Эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсад талархаж, цаашид сайдын өгсөн үүрэг, зөвлөмжийн дагуу үр дүнтэй ажиллахаа илэрхийлж байв.


скачать dle 12.0

Санал болгох