Шууд эфир Топ жиргээ Өрнөж буй халуун сэдвүүд Иргэний мэдээ Архив Facebook Twitter Instagram Мэдээ илгээх Хөдөлмөрийн баатар саальчин “Сайн малчин” дээд шагнал хүртлээ

🕔 2017/06/09 10:46

  Шууд эфир  Топ жиргээ  Өрнөж буй халуун сэдвүүд  Иргэний мэдээ  Архив    Facebook  Twitter  Instagram  Мэдээ илгээх Хөдөлмөрийн баатар саальчин “Сайн малчин” дээд шагнал хүртлээ

Хэнтий аймгийн малчин эмэгтэйчүүдийн холбооны "Сайн малчин” дээд шагналыг Биндэр сумын харьяат Монгол Улсын хөдөлмөрийн баатар саальчин С.Аюушт хүртээсэн байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Сангын Аюуш Хэнтий аймгийн Биндэр суманд 1956 онд төржээ. Тэрээр Биндэр сумын "Бүтээлч” нэгдлийн саальчин байхдаа цэл залуухан 22 насандаа 1978 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолыг хүртэж байсан юм. 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн сайчууд дундаас "Бүтээлч” нэгдлийн саальчин Найданжавын Цэвэлмаагийн алдарт замналыг залган мянгат саальчид олноор төрөн гарч, тэдний дундаас хөдөлмөрийн баатрууд тодорсны нэг нь саальчин С.Аюуш юм. Хойч үе, залууст ахмад үеийнхнийхээ хөдөлмөрч зан чанарыг өвлүүлэх, тэднээр бахархах үзлийг төлөвшүүлэх, хөдөлмөрийн баатар, алдартнуудынхаа гавьяаг алдаршуулах зорилготой "Сайн малчин” дээд шагналаар цаашид жилд есөн малчин эмэгтэйг шагнаж байх ажээ.

Уг шагналыг цацлын дүрс бүхий ногоон гантиган суурин дээр бадамлянхуа цэцэг, төгсгөлгүй үргэлжлэх өлзий утсыг цэцгэн эвэр угалзаар чимж, Монголын нүүдэлч уугуул малчин эмэгтэйчүүдийн холбооны бэлэг тэмдгийг дүрслэн цацлын халбаганд эрүүл энхийн хүсэл, эдийн хүсэл, танин мэдэхийн хүсэл, харилцахын хүсэл, хамтран амьдрахын хүсэл, үрийн хүсэл, амирлангуйн хүсэл, эзэн эрхийн хүслийн бэлгэдлийг нар зөв тойруулан урлаж голд нь мөнх амьдрахын хүслийг бэлгэддэг нүдийг есөн эрдэнээр шигтгэж урлажээ. Уг суурин дээр Монгол түмний гал голомтын мөнхийн бэлгэдэл нар, сар, гал болон "Сайн малчин” гэсэн үгийг босоо монгол бичгээр товойлгон сийлбэрлэж, өнгөрсөн, одоо, ирээдүйн бат бэхийг бэлгэдэн гантиган суурьтай бүтээжээ.


скачать dle 12.0

Санал болгох