ДЭЛХИЙН ХАМГИЙН ЭРТНИЙ ХҮНИЙ ЧУЛУУЖСАН ЯС МАРОККО УЛСААС ОЛДЖЭЭ

🕔 2017/06/08 13:35
 ДЭЛХИЙН ХАМГИЙН ЭРТНИЙ ХҮНИЙ ЧУЛУУЖСАН ЯС МАРОККО УЛСААС ОЛДЖЭЭ

РАБАТ. /Xinhua/. Олон улсын эрдэмтдийн баг Мароккогийн өмнөд нутгийн Юсуфия хотын ойролцоох газраас дэлхийн хамгийн эртний хүний төрөл зүйлийн чулуужсан ясны үлдэгдлийг олсон бөгөөд энэ талаар тус улсын үндэсний Археологи, үнэт өвийн шинжлэх ухааны институт мэдэгдэл хийжээ.  

"JbelIrhoud” нэртэй алслагдсан тосгоноос 300 мянга гаруй жилийн өмнөх үед хамаарах Хомо сапиенс төрлийн хүний чулуужсан ясны үлдэгдэл олдсон гэж тус мэдэгдэлд дурджээ.

Уг мэдэгдэлд энэхүү олдвор нь  хүний гарал үүслийг 100 мянган жилээр урагшлуулсан ба хүн төрөлхтөн зөвхөн Зүүн Африкт үүсч бий болоогүй гэдгийг баталсан явдал боллоо гэсэн байна.  

"Nature” сэтгүүлд мэдээлснээр, уг олдвор нь хүн төрөлхтөнийг Хойд Африкаас гаралтай гэж байгаа хэрэг биш харин энэ зүйлийн анхны гишүүд нь тив даяар үүсч хөгжсөн гэдгийг илтгэж байна гэсэн байна.

1960-аад онд Дунд чулуун зэвсгийн үед хамаарах чулуужсан үлдэгдлийг олж илрүүлж байжээ.
 
Х.Сарнай 
montsame

скачать dle 12.0

Санал болгох