Хоёр Солонгосыг тусгаарладаг ханыг буулгахыг уриалав
🕔 2015/12/23 11:26
Солонгосын хойгийн умард болон өмнөд хэсгийг тусгаарладаг ханыг буулгахыг Умард Солонгос уриалсан байна. Энэ тухай ОХУ дахь Умард Солонгосын Элчин сайдын яамны мэдэгдэлд дурджээ.
"Бетонон хаалтыг нурааснаар Умард болон Өмнөд хэсгийн тусгаарлагдсан газар нутгийг холбож, хоёр Солонгосыг нэгтгэх үйл явцыг түргэтгэхэд болон улс орон хөгжин цэцэглэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Зүүн Хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх таатай ирээдүйг нээнэ” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Үүнээс гадна, Умард Солонгос болон АНУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулахыг, мөн "цэрэггүй бүсийг энх тайвны бүс болгохыг” Пхеньян уриалжээ.
Хоёр Солонгосыг тусгаарладаг ханыг Сөүлийн санаачилгаар барьж,1979 онд дуусгасан байна. Уг хана нийтдээ 240 гаруй км урт бөгөөд зөвхөн Умард Солонгос болон Өмнөд Солонгосын хилийн боомт оршдог Панмүнжом тосгоны хэсэгт байдаггүй.
Д.Жаргал
скачать dle 12.0