Нийгэмд сөрөг мэдээлэл түгээх, хүний мууг үзэх хэрэггүй
Осоржамаа гээд залуугийн /хүүхдийн/ бичлэг яваад байна даа. Бичлэгнийх нь дор сэтгэгдэл бичсэн хүмүүсийн коментийг хэсэг уншиж суулаа. Ингэж амьдарч байхаар үхээч, ичээч, зайлаач, Монгол гэрт амьдардаг тэнэг байна гээд явж өгчөө. Тэр үхээч гэдэг сэтгэгдэл бичсэн нөхрийн нүүр хуудсаар нь зочиллоо. 3 хүүхэдтэй гуч хол гарсан, костюм өмссөн гудаманд таарвал тийм юм бичээд сууж байсан гэж итгэхээргүй сайхан залуу байна.
Тэр сэтгэгдлийг нь уншаад нээрээ тэр хүүхэд амиа хоролчихвол яах вэ? Гэдэг талаар ярих гээд байна. үеийнх нь хүүхдүүд элдвээр хэлж л байг одоо яая гэхэв, тэр байтгуй юм үзсэн бидний насныхан тийм доошоо орох хэрэг байна уу. Өөр өнцөгөөс харах хэрэгтэй болов уу. Би тэр бичлэгнээс ганцаардсан хүүхэд л олж харсан, үсээ гоё өнгөөр будуулчихсан тэрийгээ хүмүүст гайхуулах гээд аргаа олохгүй байгаа хүүхдийг. Тэгснийх нь төлөө Үхүүлж яах нь вэ чиний хүүхэдтэй адилхан хүний л үр шүү дээ.
Өнгөрсөн онд 90 гаран хүүхэд амиа хорлосон гэнээ... 90 д онд Агшин кино гарсаны дараа нэг хүүхэд байшин дээрээс үсэрээд бөөн юм болж байсан. Киног гаргахыг хориглоод сургууль дээр багш нар яриа хийгээд л байж боломгүй зүйл гэж хүлээж авсан тэгсэн өнөөдөр 90 гаран хүүхэд амиа егүүтгэсэн гэдэг бол, энэ цахим ертөнцөд та бидэнтэй мөр зэрэгцэн сууж байгаа сэтгэл зүйн хувьд асуудалтай, тэрнээсээ болоод хүмүүсийг элдвээр бичдэг тэдгээр хүмүүсийн доромжлолоос болсон хэрэг.
Та юм нийтэлсний дараа хэн нэгэн зурагны чинь дор, бичвэрийн дор эсрэг агууллагатай доог тохуу хийсэн юм бичсэн байвал танд хэр онцгүй санагддаг вэ/бараг хүн бүр тийм зүйлтэй таарсан байх/ ийм доромжлол бяцхан хүүхдийн, өсвөр насны хүүхдийн зүрх сэтгэлд хэрхэн хатуу буух бол гэдгийг дандаа бодож байгаасай гэж би гуйж байна.
Түүнчлэн хэн нэгнийг гутаасан гүтгэсэн ч байж магадгүй нийтлэлүүдийг шэйр хийхээ больцгоо. Энэ хүүхэн нөхрийг маань эргүүлсэн өөрийг нь хартал шэйр ч гэдэг юм уу? Нэг залуугийн салаавч гаргасан зураг тавиад: энэ залуу хашааруу шээгээд байхаар нь боль гэсэн чинь салаавч гаргалаа тэнэг оркыг өөрийг нь хартал шэйр гэсэн хоёр нийтлэл байлаа гэж төсөөлөе. Тэрийг шэйр хийх шаардлагагүй өөрөөр хэлбэл нийгэмд сөрөг мэдээлэл түгээх, хүний мууг үзэх хэрэггүй. Тэр худлаа байж болно шүү дээ. Жишээ нь нэг хүүхэн ЦЭЦЭГЭЭ гэдэг бүсгүйтэй муудалцлаа гэж бодоё тэгээд мууг нь үзэх гээд фэйсбүүк дээр нэрээр нь хайгаад өөрийх нь хуудасыг олоод зурагыг нь аваад шинэ Б,ЦЭЦЭГЭЭ гэдэг хаяг нээгээд мөн адил хуурамч ЧИМГЭЭ гэдэг хүнтэй хэрэлдүүлж болно БИ ТАНАЙ ГЭР БҮЛИЙГ СҮЙРҮҮЛНЭ, НӨХӨР ЧИНЬ НАДАД ХАЙРТАЙ, ЧИ ЗАЙЛ МУУ ГЭРИЙН АВГАЙ МИНЬ ГЭЖ өөрөө цэцгээгийн өмнөөс бичээд тэр мессежнийхээ зурагыг аваад ЧИМГЭЭГИЙН өмнөөс нэг хүүхэн нөхрийг минь эрүүлээд байна, ээж аав нь олж үзтэл түгээгээд өгөөч гэхээр нь хүний мууд дуртай, юмны наана цааныг ойлгохгүй баахан оркууд нөгөөхийг нь шэйрлээд бузар булай, гичий нохойгоор нь дуудаад эхэлнэ. Үнэндээ Цэцэгээ хүний сайн хань, хүүхдүүдийн сайхан ээж байвал яах вэ. Цэцэгээгийн хүүхдүүдийг сургууль дээр нь очихоор нь нэг сахилгагүй хүүхэд хөөе янханы хүүхдээ гэж дуудвал яах вэ?...
Салаавч гаргасан залуугийн тухайд тэр зурагыг авсан нөхөр өөрөө хашаа руу шээж байхад нь салаавч гаргадаг залуу чи болиоч гэж хэлээд хэрэлдээд салаавч гаргаж байхад нь зурагыг нь авчихсан байвал яах вэ?...
Саяхан болсон явдал... нэг тохитой эр байдаг юм. Одоо цагдаа сэргийлэхээр шалгагдаад нүднээс гарчихсан амьдрал нь нүдэн дээр нь сүйрч байна. 2 охинтой эхнэр нь өөд болчихсон тэднийгээ сайн сайхан явуулах гэж хичээж яваа жирийн байдаг л эр хүн.
Нэг өдөр 9 дүгээр ангийн охин нь гараа зүсчихсэн байхад нь ванны өрөөнөөс олоод бараг клап нь хаагдсан гэнэ. Бөөн хэрэг мандаж яагаад ингэж байгааг нь охиноосоо асуугаад оройжин юм болж байж учрыг нь олсон гэнэ. Тэдний ангийх нь хүү тоглоом хийж охины фэйсбүүктэй нэг үсэг зөрүүтэй нэрээр пройфайл зурагтай хаяг нээгээд өөрлүүгээ ‘’миний сэрэл хөдлөөд байна’’ гэсэн зурвас илгээж скрийн шот хийж аваад ангийхаа хөвгүүдрүү ,,, надруу ингэж бичлээ гээд тоглоом хийж, тэрийг нь өөр нэг хүүхэд нийтлэж орхиж охин нь тэр явдалаас болоод бараг 10 д хоног хичээлдээ яваагүйг мэдэж, охины хаягруу гаж донтогууд баахан садар мсж ирүүлж танидаг мэддэг сургуулийх нь хүүхдүүд сэрэл чинь хөдлөж байна уу? Гэх зэргээр тоглоом хийж, ийм юмыг өсвөр насны охин яаж даах вэ, амиа хорлоё гэж шийдсэн байхад нь аав нь азаар гэртээ ирж таараад охиноо аварсан байна. охины аав хүүгийн гэрт очоод хэмх нүдчихсэн, хүү эмнэлэгт, охин гэртээ, аав нь ажлаасаа халагдчихсан, хүн зодсон хэргээр шалгуулж байна. Энэ бүхэн сахилгагүй хүүгийн тоглоомноос болсон хэрэг. хүүхдүүдээ интернэт орчинд хянаж бай гэж та бүхнээс хичээнгүйлэн гуйя...