Энэ өдрийн зурхай /2017.05.17/

🕔 2017/05/17 09:22

Энэ өдрийн зурхай /2017.05.17/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 21. Буд гараг. Булаагч одтой, Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр.

                          Барилдлага: Идэр 
                          Шүтэн барилдлага: Сансар 
                          Суудал: Уул

Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Таны сэтгэл зүрхэнд ходоодоор тань дамжин нэвтэрч болно. Од эрхэсийн нөлөөг сэтгэл хөдлөлөө эерэг байлгах, эрч хүчээ сэргээхэд ашигла. Та амьдралын тэмцэлд дахин идэвхитэйгээр орно. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжирна. Албан тушаал ахиж, санхүүгийн ажилд амжилт олохыг одод ивээж байна. Анхаарлаа сулруулж болохгүй. Өдрийн үйл явдалд түргэн хариу өгөхөд бэлэн бай. 


ҮХЭР (4/20-5/20)

Хий хоосон мөрөөдөл, төөрөгдөл, хэрэггүй эд зүйлс, харилцаа холбоо, зуршлаас ангижрах өдөр болно. Муу зуршлуудаасаа ангижрах гээд оролдоод үзэх хэрэгтэй. Хувцасны шүүгээгээ ухаж бүх хэрэггүй эсвэл илүүдэл хувцас хунараа хаяхыг нь хаяж, тараахыг нь тарааж өг. Эргэн тойрныхонтойгоо харилцдаг харьцаагаа эргэн хар.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Үл итгэлцэл, мартамхай өдөр. Өөрийгөө өндөрт тавьж болохгүй. Энэ нь зарим хүнд таалагдахгүй. Олны дотор өөрийгөө чухал мэт үзсэн ч таныг тэд үл ойшооно. Өөрийн давуу талаа тодорхой зүйлд зориул. Ойр дотны хүмүүс, түншүүдийнхээ шинэ санаанд болгоомжтой ханд. Энэ нь журамгүй хүмүүсийн анхаарлыг татаж болно. Санхүүгийн эрсдэлтэй алхам бүү хий. 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хүсч буй зүйлээ бодит байдалтай бүү хутга. Цаг хугацаа бүгдийг шийдвэрлэнэ. Энэ едөр гэр бүл салах, найдвартай мэт санагдаж байсан хүмүүстэйгээ харьцаагаа таслах нигууртай байна. Хэрүүл маргаанд оролцохгүй байхыг хичээ.Найз нөхөд, хамаатан садандаа тусламж үзүүлэх, эсвэл муу санаатнуудын явуулгыг илрүүлэх бололтой.


АРСЛАН (7/23-8/22)   

Аливаа харьцаанд сайн өдөр. Хэрэв та бусдаас тусламж гуйх эсвэл ямар нэгэн санал тавибал танд хүмүүс татгалзахгүй. Имижээ өөрчилбөл амжилт олно. Хүмүүс танд анхаарлаа хандуулж байгааг мэдрэх болно. Гадаад байдлынхаа талаар туршилт хий, үсээ өөрөөр засуул, гоо сайхны хэрэгсэл худалдан ав, мөн шинэ хувцас худалдан ав.


ОХИН (8/23-9/22)

Маш их ачаалалтай өдөр. Энэ өдөр өөрийнхөө амьдралыг, амжилт доройтлыг дүгнэн бод.Идэвхтэй үйлдэл бүхэн тань эргэн тойрныхонтойгоо сөргөлдөхөд хүргэнэ. Харьцаагаа хязгаарла. Сэтгэлийн хөдөлгөөн болон шинэ хүмүүст татагдах байдал чинь муу үр дагавартай. Эмэгтэйчүүд гоё сайхан адал явдалд шүлэнгэртсэний хэрэггүй. Учир нь хүсээгүй гарз гарч болзошгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та албан тушаал дэвшиж, мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлж чадах бололтой. Ажил дээр гарах асуудлуудыг төвөгшөөх хэрэггүйгээр зохицуул. Танд бусдын чадаагүйг чадах, бусдыгаа удирдан зохион байгуулах чадвар байгаа гэдэгт итгэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   


Өнөөдөр хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаанд олон бэрхшээлүүд үүсэхийг үгүйсгэхгүй. Түүнчлэн бичиг цаасны ажил багагүй төвөг учруулж, өрсөлдөгчид таны ажил төрөлд саад учруулахыг оролдоно. Болгоомжтой бай, өөрийн санаа бодлоо зөвхөн итгэлтэй хүмүүст дэлгэхийг од эрхэс зөвлөх байна.


НУМ (11/22-12/21)


Өөрийгөө сайн талаас нь харуулах өдөр. Танд гайхамшигтай санаанууд орж ирэн тэдгээрийг амьдралд хэрэгжүүлэхэд туслах хүмүүс олон байна. Аялал жуулчлалд тохиромжтой. Аль болох олон хүмүүстэй харьц. Дадал зуршлаа эргэн хар. Алдар гавъяа нэр хүнд мөнгө, тохилог байдлаас илүү чухал. Эргэн тойрныхноосоо ихийг шаарддаг шигээ өөртөө байгаа бүхнийг бусадтайгаа өгөөмөрөөр хуваалц.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр та үгэнд оромтгой дуулгавартай зан ааштай байна. Эмч нарын үгийг дагана. Уламжлалт бус эмчилгээний аргад болгоомжтой ханд. Бусдад тус болсон эмчилгээ танд тохирохгүй байж болио. Эмнэлгийн хяналтад орох шаардлагатай. Хурал цуглаан дээр таны хэлсэн үг бусдад таалагдахгүй нь.


ХУМХ (1/20-2/18)


Ажлаа урсгалаар нь хаяхыг хүсч эрүүл мэнддээ санаа тавихаас ч залхуурна. Хэрэв та эрч хүчээ зөв зарцуулж сурахгүй бол ажлаа алдаж бие тань илүүдэл жинтэй болно. Гүйлт эсвэл явган алхаж байхыг зөвлөж байна. Сурталчилгаа реклам хийж сэтгэл санаагаа өндөр байлгахад тохиромжтой. Сэтгэл санааны өөдрөг байдлаа бүү алд. Таны цайлган сэтгэл, чөлөөт үзэл тань онцгой үнэлэгдэх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Хуримтлал, материаллаг баялгийг бэлгэдсэн өдөр болно. Та үл хөдлөх хөрөнгөтэй эсвэл ядаж л зээлийн карттай болно. Хэрвээ та өнгөрсөн сард юу ч хуримтлуулж чадаагүй бол энэ нь тун муу хэрэг. Гэвч нөхцөл байдлыг өөрчлөх цаг хугацаа танд байна. Яаралтай мөнгөө хадгаламжинд хийж эхэл. Тэгвэл та юугаар амьдрах тухайгаа тааварлаж суух шаардлагагүй болно.


скачать dle 12.0

Санал болгох