Цэрэг татлага энэ сар 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ

🕔 2017/05/05 16:06

Цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага өнөөдрөөс эхэллээ. Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар  сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Зарлан дуудах хуудас авсан иргэд хуудсанд заасан газар товлосон цагт өөрийн биеэр очих ёстой аж. Ингэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очих юм.

Цэргийн албаны тухай хуульд "Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг аж.

скачать dle 12.0

Санал болгох