“Жем интернэшнл” ХХК оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар шалгарч,ТОП-100 ААН-ээр өргөмжлөгдлөө
Шингэн хүнсний салбарт 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хүнсний манлай үйлдвэр "Жем интернэшнл” ХХК Оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар шалгарлаа. Нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодитхувь нэмэр оруулж байгаагийнхүү үнэлэнНийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас Оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар өргөмжиллөө.
Түүнчлэн Монгол улсын засгийн газар, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулалтад "Жем интернэшнл” компани дахин шалгарч үндэсний үйлдвэрлэгч,шилдэг компани болохоо батлан харуулсан юм.
Энэ жилийн ТОП-100 аж ахуйн нэгжийг төрийн холбогдох байгууллагуудтай хамтран зөвхөн татвар төлөлтөөр бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг харгалзан шалгаруулсан. Хүнсний манлай үйлдвэр "Жем интернэшнл” компанийн хувьд татвар төлөлтөөр 19-д борлуулалтын орлогоор 53-т ажиллагсдын тоогоор 68-д, ашгийн хэмжээгээр 34-т жагсаж нийлбэр дүнгээр 44-т эрэмбэлэгдсэн юм. 2007 оноос хойш найман жил тасралтгүй ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч ирсэн "Жем интернэшнл” ХХК нь өнгөрсөн онд нийгмийн даатгалд нийт 579 сая төгрөг төлсөн бөгөөд, улсын төсөвт 2016 онд 24,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг Хүнсний манлай үйлдвэр "Жем интернэшнл” компани үргэлж чанарыг эрхэмлэн, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, сэтгэл ханамжийг бий болгон цаашид ч амжилтаа батжуулан ажиллах болно.