Хятадын зүгээс Пхеньянд бодитойгоор шахалт үзүүлэхгүй бол АНУ Умард Солонгост цохилт өгнө

🕔 2017/04/12 14:31

Хятадын зүгээс Пхеньянд бодитойгоор шахалт үзүүлэхгүй бол АНУ Умард Солонгост цохилт өгнө

 

Хэрвээ Хятад улсын зүгээс Пхеньянд шахалт үзүүлэн пуужин, цөмийн хөтөлбөрийг нь зогсоож чадахгүй бол БНАСАУ-д цэргийн цохилт өгөх болно гэж АНУ мэдэгджээ. "Kyodo” агентлагийн мэдээлснээр, АНУ ийм байр суурьтай байгааг 4 дүгээр сарын эхээр Төрийн Департаментын төлөөлөгч Японы Засгийн газрын сонорт  хүргэсэн байна.

Зөвхөн хоёр хувилбар байгаа, нэг бол Бээжин шахалтаа улам чангатгана, эсвэл АНУ цохилт өгнө гэж эх сурвалж ярьсныг тус агентлаг иш татжээ.

АНУ-ын хувьд БНАСАУ-ын эсрэг цэргийн хүч хэрэглэх нь улам бүр бодитой хувилбар болсоор ​байна гэдгийг Японы Засгийн газар бүрэн ойлгожээ гэж Киодо агентлаг үзэж байна.
Үүнтэй холбоотойгоор Пхеньяны зүгээс өгч болзошгүй хариу цохилтод Япон болон Өмнөд Солонгос өртөх вий гэж Токио болгоомжилж байгаа аж. 

БНАСАУ-ын хувьд өөрийн байр сууриа тодорхойлохдоо дээрх хоёр хувилбарын алийг нь ч үгүйсгэхгүй гэж АНУ сүүлийн өдрүүдэд нэг бус удаа мэдэгдсэн билээ.

Сүүлийн үед Пхеньян цэргийн хөтөлбөрүүдээ нэлээд амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, Америкийн нутаг дэвсгэрт хүрч чадах тив алгасах баллистик пуужинтай болоход Умард  Солонгос тун ойртжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn
скачать dle 12.0

Санал болгох