Онцгой үүрэгтэй чуулган

🕔 2017/04/10 10:10

 

Нэгдсэн төсөвтэй Монгол Улс нэгэн цагт таван зүг рүү харсан таван өөр төсөвтэй байв. Өрх айлаар хамаатуулж жишвэл нэг гал тогоотой байх атал таван өөр талд хоол цайгаа бэлтгэж буйтай агаар нэг хяналтгүй төсөвтэй явсан хэрэг. Монголын дундаж давхаргын нэг айлд таван өөр гал тогоо ажиллаад тэр хэмжээнд хоол, цайгаа тусдаа хийвэл мэдээж өрхийн эдийн засагт нь шууд нөлөөлж таарна. Цаашлаад хямарна, дампуурна. Үүн шиг Монгол Улс төсвийн ганцхан хууль, нэгдсэн бодлоготой мөртлөө захиран зарцуулалт нь таван өөр гараар дамждаг байсан нь ердөө л оны өмнөх үйл явдал. Харин УИХ, Засгийн газрын зүгээс санхүүгийн сахилга батыг сайжруулахад анхаарч, хяналтгүй явсан таван төсвийг нэгтгэж, зардлаа хасаж, орлогоо нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан нь Монголын эдийн засагт эерэг дохио болж эхлээд байна.

 

Жишээ нь, 2017 оны эхний хоёр сарын гуйцэтгэлээр орлогын төлөвлөгөө 100 хувь биелжээ. Татварын орлого 10.3 тэрбумаар давсан бол төсвийг 154.4 тэрбумаар хэмнэсэн байна. Хөгжлийн банкны хуулийг ч хамаатуулан өөрчилж, санхүүгийн сахилга баттай холбоотой бусад арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээр гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам.долларын ханш тоггворжив. Гуравдугаар cap гарахтай зэрэгцэн гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж эхэлсэн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын төлбөрийг хөрвүүлж, "Хуралдай” бондыг арилжаалав.

 

Энэ үеэр олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс 3.3 тэрбум ам.долларын бонд худалдаж авахад бэлэн буйгаа илэрхийлсэн нь Монгол Улсад итгэх тэдний итгэл эргэн сэргэсний нотолгоо болсныг дотоод гадаад ертөнцөд онцолж буй. Өмнө нь Монголын төр, засгийн удирдагчдыг хэлсэндээ хүрдэгтүй, амласнаа биелүүлдэггүйн улмаас гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл жил ирэх тугам суларч здийн засаг хямарч эхэлснийг олон улсад онцолдог байв. Харин шинэ УИХ, Засгийн газрын зүгээс хаа, хаанаа хариуцлагын асуудлыг хөндөж, санхүүгийн сахилга баттай байх бодлого баримтлах болсноор ийнхүү олон улсад алдагдсан итгэл эргэн сэргэж байна. Саяхан гэхэд Азийн хөгжлийн банкнаас 2017 оны Азийн улсуудын эдийн засгийн өсөлтийн таамгийг танилцууллаа. Тайланд, Монгол Улсын эдийн засаг 2017 онд 2.5 хувь, 2018 онд хоёр хувиар өснө гэсэн хүлээлттэй байгааг онцлов. Тэдний таамагласнаар эдийн засгийн энэ өсөлтөд уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтууд эергээр нөлөөлнө гэж үзжээ.

 

Гэхдээ эдийн засгийн өөр нэг гол үзүүлэлт болох инфляц ирэх хоёр жилд нэмэгдэж, төгрөгийн ханшийн уналтаас болж импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь үргэлжлэн нөлөөлж болзошгүй аж. Харин нүүрсний экспорт нэмэгдсэнээр урсгал дансны алдагдал 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьд хүрч буурах төлөвтэй байна гэж таамаглажээ. Мэдээж энэ бол сайн мэдээ. Монголын эдийн засгийн өсөлт 2016 онд сүүлийн жилүүдэд байгаагүйгээр буурч нэг хувь болж байсан удаатай. Үүнд өрхийн хэрэглээ болон барилгын салбарын уналт сөрөг нөлөө үзүүлсэн байдаг. Өнгөрсөн оны гуравдугаар улирал гэхэд ДНБ-ий өсөлт зургаан хувиар буурч ирсэн ч дөрөвдүгээр улиралд нүүрсний олборлолг өссөнөөр манай эдийн засаг таамаглаж байгаагүйгээр өсөлт гарсан билээ. Жишээ нь, Оюутолгойн далд уурхайн

хоёрдугаар ээлжийн санхүүжилтээр Монгол Улсад 2017 онд тэрбум, 2018 онд 1.2 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийх юм.

 

Өдгөө ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах эсэхийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн нь нийгмийн анхаарлыг тийш хандуулах шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр, хаврын чуулган нээлтээ хийсэн өдрөөс хэлэлцзж эхэлсэн төсвийн тодотголыг хэрхэхээс Монголын эдийн засгийн хувь заяа хамаарах учраас энэ парламент онцгой үүрэг хүлээж буй. Дээрээс нь, энэ удаагийн төсвийн тодотгол долоон төрлийн татвар нэмэх, тэтгэврийн насыг нэмэх гээд иргэдээс болон аж ахуй нэгжүүдээс маш их эсэргүүцэлтэй тулгарч байгаа учраас хаврын чуулган 2017 оны төсвийн тодотголыг хэрхэн батлахаас Монгол Улсын ирээдүйг тодорхойлно. Хэрвээ УИХ төсвийн тодотголыг батлахгүй, дэмжихгүй гэсэн шийдвэр гаргавал ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хэлэлцээ талаар болно. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл дөрөвдүгээр сарын сүүлээр хуралдах тухай тов бий. Үүнээс өмнө 2017 оны төсвийн тодотголоо батлах ёстой. Тиймдээ ч хаврын чуулганы хамгийн эхэнд хэлзлцэх асуудлын жагсаалтад төсвийн тодотголыг оруулсан байж таарна.

 

УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” санхүүгийн салбарын засаглал, хяналт шалгалтыг сайжруулах шинэчлэлийг хийхэд бидэнд тусална. Мөн урьд нь гарсан алдаа дутагдал юунд байсныг ч тодруулж өгнө. Хөтөлбөр здийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орны санхүү, эдийн засгийн байдал тогтворжих, банк, санхүүгийн систем эрүүлжин, бизнесийн орчин сайжрах, хөрөнгө оруулагчдыг татах, иргэдийн амьдрал дээшлүүлзхэд нааштай үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгосон. Мөн төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонхи цөөнх гэж хуваагдалгүй, оноо очков авах гэлгүйгээр, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлахыг УИХ-ын гишүүдэд анхааруулна лээ. Тэр нь ч үнэн. Үнэндээ олон улс, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл илт сэргэхийн зэрэгцээ эдийн засагт эерэг үзүүлэлт гарч буй цаг үед хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавих, хэн нэгнээс нэмэх оноо авах гэж улстөржих эрх энэ УИХ-д байхгүй. Харин ч хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгаа эрүүлжүүлэх бүр эмнэлгээс гаргах нь тэдний үүрэг. Өөрөөр хэлбэл, сайныг нь үргэлжлүүлж, саарыг халах замаар эдийн засгаа эмнэлгээс гаргах онцгой үүрэг хүлээсэн хаврын чуулганы хамгийн эхэнд шийдвэрлэх бас нэг ажил нь санхүүгийн сахилга батаа улам баталгаажуулах байх нь ээ.



С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 12.0

Санал болгох