ОРХОН СУМАНД ШАР УСНЫ ҮЕР БУУЖЭЭ
🕔 2017/04/04 14:42
Шар усны үер богино хугацаанд хүчтэй орж ирсний улмаас Дархан-Сэлэнгийн шулуун замаас Орхон сумын төв хүртэлх засмал замын 6.7 дахь км-т 145 метр газарт эвдрэл үүсчээ. Засмал зам өргөнөөрөө 1.6 м-ээс дээш, уртаараа 12.1 м хэсэгт ул шороо урсаж цөмрөлт үүссэн байна. Цагийн байдлыг тухай бүр нь аймгийн Онцгой байдлын газарт болон аймгийн удирдлагуудад мэдээлж мэргэлжил арга зүйн зөвлөгөө авч ажилласан гэв. Цаашид мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулахаар ажиллаж байгаа ажээ.
скачать dle 12.0