ГРИГОРИЙН ХУАНЛИГААС ҮҮДЭЛТЭЙ ИНЭЭДМИЙН БАЯР

🕔 2017/04/01 14:15

ГРИГОРИЙН ХУАНЛИГААС ҮҮДЭЛТЭЙ ИНЭЭДМИЙН БАЯР

 

Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн буюу инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. 

Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн хэмээх түүхэн баримт байдаг байна. 

Цааш нь тэмдэглэн бичихдээ ямартай ч энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш, дайсан гэлтгүй хууран мэхэлж, эвгүй байдалд оруулж дууссаны дараа буюу шөнө дунд "дөрвөн сарын нэгэн шүү" гэж цаад хүнээ тайвшируулна гэжээ. Мөн энэ өдөр хүн бүхэн дүүрэн инээдтэй уулзалдах бөгөөд хүн инээлгэм алиа хошин зүйл ярьсан байх ёстой аж. Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ. 

Гэвч хамгийн энгийн тайлбараар хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг амралтын өдөрт зориулсан баяр юм. Орчин үед хүмүүс уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр баяраа тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна.
 

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРИЙГ УЛС ОРОН БҮРТ


Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байна. Харин Европын ихэнх оронд тэнэгүүдийн өдөр гэдэг. Энэ нь бие биеэ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд ордог байна. Америк болон Их Британи XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. 

Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь бэлгэшээж, азгүй инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

скачать dle 12.0

Санал болгох