УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачлан эхлүүлсэн "Залуу малчдаа дэмжих аян" –ны хаалт боллоо

🕔 2017/03/30 12:22

УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачлан эхлүүлсэн "Залуу малчдаа дэмжих аян" –ны хаалт боллоо

 

УИХ-ын гишүүн ММСЗУХ-ны тэргүүн Д.Гантулгын санаачлан эхлүүлсэн "Залуу малчдаа дэмжих аян"-ны хаалт өнөөдөр Дархан-Уул аймагт болж мэдээлэл өглөө. Хэнтий аймгийн 52 дугаар тойргоос сонгогдсон Дорждугарын Гантулга нь 21-н аймагт ажиллах төлөвлөгөөтэй байсан ч Сүхбаатар аймагт хорио цээр тогтоосны улмаас 20-н аймагт биечлэн ажилласан байна. Аяны хүрээнд "Залуу малчдын зөвлөгөөн”, Төгсөх ангийн сурагчид, Оюутан, төрийн албан хаагчидтай уулзалт хийж тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонсжээ. Төслийн багийнхан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд салбар салбараараа хуваагдан орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч чадсан байна. Аяны санхүүжилтийн тухайд төсвийн мөнгөнөөс нэг ч төгрөг зарцуулаагүй бөгөөд өөрийн удирддаг ТББ болон хувь хүн, найз нөхдийн тус дэмжлэгээр санхүүгийн асуудлаа зохицуулсан гэдгээ хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа. Энэхүү аяны хаалтын хуралд Залуучуудын гэх тодотголтой Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат оролцсон байна. Залуу малчдаа дэмжих аяны хүрээнд нийт Монгол улсын 20 аймгийг 24 хоногийн хугацаанд 8 мянга гаруй км зам туулж, 108 удаагийн уулзалтаар 30 гаруй мянган иргэдтэй 150 гаруй цаг уулзаж, Их хурал, Засгийн газрын шийдвэрийг танилцуулан ажилласан байна.
скачать dle 12.0

Санал болгох