Энэ өдрийн зурхай /2017.03.23/

🕔 2017/03/23 07:13

Энэ өдрийн зурхай /2017.03.23/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 25. Бархасвадь гараг. Нэг цагаан мэнгэтэй, Яруу эгшигт одтой, шарагчин тахиа өдөр.

Барилдлага: Үл тохирох   
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй      
Суудал: Уул

Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ажил хэргийн ба санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байна Олон нийтийн ажилд амжилт, нэр хүнд олно. Хамт олон, найз нөхдийнхөө дунд таны нэр хүнд өндөр байна. Та мөнгийг хамаагүй үрдэггүй, түүнийг хэрхэн зарцуулахыг бусдаас сайн мэддэг боловч одоо мөнгөнийхөө нэг хэсгийг ирээдүйдээ зориулан цааш нь хийж, эргэлтэд оруулахгүй байхыг танд зөвлөж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Өөртөө итгэлгүй, эргэлзээтэй өдөр. Олонх хүмүүс нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй, үл биелэх мөрөөдөл, хүсэлд автагдана. Энэ үед танд түншүүдийн дэмжлэг зөвлөгөө, мөн амьдралын ялалт, ялагдлын өнгөрсөн туршлагууд туйлын чухал байна. Төрөлхийн өөртөө итгэл багатай хүмүүс магтуулахыг хүснэ. Хэрвээ тэднийг урамшуулахгүй бол өөртөө итгэх итгэлээ алдаж, сэтгэл гутралд орно. Бусдын санаа бодлоос хамааралгүй байж сур.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ долоо хоногт ажлын ачаалал нэлээд их байх бололтой. Гэвч таны удирдагч байх хүсэл эрмэлзэл тань харамсмаар алдаа эндэгдэлд оруулж, онцын шаардлагагүйгээр бусадтай муудалцахад хүргэж болзошгүй байна. Та өөрийгөө барьж тайван байхгүй бол хөрөнгө оруулагчдаа алдаж магадгүй. Зөрчилтэй нөхцөл байдлаас гарах дипломат арга зам ол.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хамтрагчтайгаа болгоомжтой харьцах хэрэгтэй. Хүнтэй маргавал та хожигдох болно. Гэр бүлд маргаан үүсч болзошгүй. Бүгд л бусдын үгийг үл сонссон, өөрийгөө зөвтгөсөн халуухан маргаан болно. Маргаан бол байдаг л зүйл гэж бүгд хүлээн зөвшөөрвөл шийдэхэд амар.


АРСЛАН (7/23-8/22)   

Ойрын үед таны төлөвлөгөө өөрчлөгдөнө. Сэтгэл зүйн дарамтаасаа салах нь өнөөдөр хамгийн чухал. Далд ухамсар судлах ажлаа бүү гүнзгийрүүл. Гэвч дотоод хүлээс, айдсаасаа салах хэрэгтэй. Үүнд хүрэх хамгийн найдвартай арга нь тодорхой үр дүн авч ирдэг практик үйл ажиллагаа юм. Таны амьдралд хэн нэгэн чухал хүндтэй хүн орж ирнэ.


ОХИН (8/23-9/22)

Албан ёсны байгууллагуудад хандсан таны хүсэлт элдэв хүнд суртлын хүлээсэнд орж, таны найдаж байсан хүн амлалтаасаа няцах магадлалтай. Гэр бүлийн дотно сайхан харилцааг хардалт эвдэнэ. Идэвхтэй үйл ажиллагаагаа бага зэрэг сулруул. Гэр бүл орон байр, эрүүл мэнддээ анхаарлаа хандуул.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эмэгтэйчүүд өнөөдөр биеэ авч явахдаа хянамгай бай. Энэ өдөр ердийнхөөсөө даруу, төлөв бай. Аливаа өдөөн хатгалгад бүү авт. Амьсгалын замын харшлын шинжтэй өвчин хүндрэх магадлалтай байна. Шинэ хүнтэй танилцах, олон хүн цугларсан газарт очих нь аюултай байна. Таагүй явдалтай тулгарсан хүмүүс эртхэн унтаж амарвал дээр. Өөрийн ажил, үүргийг цагт гүйцэтгэхийг хичээ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр ажил мэргэжлийн хүрээнд санхүүгийн бүтэлгүйтэл, хүндрэл гарах магадлал их байна. Өнөөдөр яриа хөөрөө, уулзалт, бүтээлч эрэл, хайгуулаа багасга. Урт хугацааны төлөвлөгөөгөө засаж залруулах, өөртөө нэмэлт үүрэг хүлээж авч болохыг үгүйсгэхгүй.


НУМ (11/22-12/21)

Гэнэтийн шинэ танил, шинэ нөхөрлөл, хайр дурлалын холбоо хамтрагчид чинь эргэцүүлэн бодох цаг өгөхгүй. Үүний учрыг олох гэж цагаа дэмий битгий үр. Иймэрхүү холбоо удаан үргэлжлэх ховор. Сэтгэл санааны тогтворгүй байдлаа та ажлын ачааллаараа дарж чадна. Болгоомжтой байж, хуурмаг саналд бүү авт.


МАТАР (12/22-1/19)

Олон хүн удирдах ажилтан болж, нэр хүнд нь өснө. Эдийн засаг, арилжаа наймаанд амжилттай байна. Шударга, нээлттэйгээр гагцхүү өөрийнхөө эрх ашгийг бодон, ямар ч хүнд нөхцөл байдлаас гарах арга зам хайх хэрэгтэй.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр олон хүмүүс итгүүлэн үнэмшүүлэх авьяас илэрнэ. Тэд хүн бүхнийг итгэн үнэмшүүлж тухайн агшинд тэдний сонирхлыг татаж буй ажил хэргээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх чадвартай байна. Үйл хөдлөлөө тууштай байлга, эс тэгвээс та олон зөрчил маргааны буруутан болно. Курс эмчилгээ хийлгэх, хоолой амьсгалын замын өвчнөө эмчлүүлэхэд сайн өдөр гэдгийг зөвлөе.


ЗАГАС (2/19-3/20)

Үдээс хойш сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Даралт өөрчлөгдөх, гэмтэл авах, сэтгэл хөөрөл, гутралд үргэх магадлалтай. Биеийн тамирын танхимд тогтмол очиж ядаж л дасгал хийж сур.


скачать dle 12.0

Санал болгох