Еврей ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхэд ашигладаг 6 дүрэм

🕔 2017/03/22 14:03
 Еврей ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхэд ашигладаг 6 дүрэм

Еврейчүүд хүүхдийн хүмүүжилд маш их ач холбогдол өгдөг ард түмэн. Хүүхдийн чанартай боловсрол, аз жаргалтай хүүхэд нас бол еврейчүүдийн үндэсний бодлого гэж хэлж болохоор зүйлс юм. Ийм учраас олон еврей үндэстэй хүмүүс амжилтанд хүрч, аз жаргалтай амьдардаг байж магадгүй. Еврей ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхэд ашигладаг 6 дүрмийг та бүхэнд танилцуулж байна.

 

1. Миний хүүхэд бол алт эрдэнэс

Еврей ээжүүд хүүхдээ үргэлж магтдаг. Хүүхэд заримдаа бодлогогүй алхам хийдэг нь үнэн. Тэр үед нь ээжүүд "Ийм сайн хүүхэд яагаад ийм буруу зүйл хийгээ вэ?” гэх мэт үг л хэлнэ. Зөрүүд, сахилгагүй үйлдэл бол хүүхэд болгонд л байх зүйл. Харин тэр болгонд нь хүүхдийг шүүмжлэхгүй. Тийм ч учраас хүүхэд үргэлж сайн хүүхэд хэвээрээ. Түүний зарим үйлдэл нь л болгоомжгүй, болчимгүй байна. Хүүхдийн хүмүүжлийн гол зорилго нь энэ үйлдлийн учир шалтгааныг олж, дахин давтуулахгүй байх юм.

 

2. Хүүхэд хориглосон зүйлээс бусад бүх зүйлийг хийж болно

Еврей хүүхдүүдэд бусад хүүхдүүдийг бодвол их олон зүйлийг хийхийг зөвшөөрдөг. Тэглээ гээд тэднийг загнаж шийтгэдэггүй. Харин ямар ч тохиолдолд, хэзээ ч хийж болохгүй цөөн тооны хориотой зүйлс бий. Энэ бол ахмад хүмүүсийг хүндлэх, хичээлдээ анхаарах, эрүүл мэнддээ анхаарах гэх мэт чухал зүйлсүүд юм.

 

3. Миний хүүхдийг сайн хүүхэд гэдгийг бүгд мэдэх ёстой

 

Хүүхдийг зөвхөн өөрийнх нь дэргэд магтах биш, бусад хүмүүсийн хажууд магтах. Найзууддаа, хамаатнууддаа хүүхдээ үргэлж магтана. Энэ бол еврей гэр бүлд хэвийн үзэгдэл. Ингэснээр та хүүхдээрээ бахархдагаа түүнд мэдрүүлэх болно. Харин хүүхэд таныг өөрөөрөө улам их бахархуулахыг хүсэж, хичээх болно.

 

4. Та гэр бүлдээ аж жаргалтай байснаар хүүхэд өөрийн гэр бүлдээ аз жаргалтай байна

Еврей гэр бүлд хүүхдэд олон тооны сургааль, заавар өгдөггүй. Түүнд маш сайн үлгэр жишээ үзүүлдэг. Хүүхэд ээж, аавынхаа үйл хөдлөл бүрийг ажиглаж, түүнийг хуулбарлаж эхэлдэг. Тийм учраас хүүхдийг аз жаргалтай байлгамаар байвал өөрсдөө эхлээд аз жаргалтай байх ёстой.

 

5. Эцэг эх байна гэдэг бол нарийн шинжлэх ухаан

 

Еврей гэр бүлд хүүхдийг сайн эцэг, эх болгохыг тулд хүмүүжүүлдэг. Хүүхдийн тоглоом болон бусад сонирхолтой арга барилаар хэрхэн хүмүүжүүлэх тухай еврейчүүдийн сүм болох синагогд зааж, сургадаг юм. Синагогийн эцэг, эхчүүдийн курст бүх еврей хүүхдүүд суралцдаг байна.

 

6. Хүүхэд завгүй байх ёстой

Хэрэв хүүхэд завгүй байвал буруу зүйл хийх цаг, зав гарахгүй. Еврей хүүхдүүдийг бага наснаас нь үргэлж завгүй байх амьдралын хэв маягт сургадаг. Ингэснээр тэд уйгагүй, шантралгүйгээр зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж сурдаг байна.


скачать dle 12.0

Санал болгох