Монгол одон зурхайн тоолол ба “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн төлөв байдал

🕔 2017/02/23 09:47

 

Үхрийн зүсэнд цагаан өнгө их тул боом, сахуу өвчин дэлгэрэх нигууртай. Толгой улаан нь хур багатай, халуун өвчиндэлгэрэх талтай. Эвэр, сүүл, чих, хөх зэрэг нь улс орон хөдөлгөөнтэй байхыг харуулж байна.

 
Омруу хөх тул хаврындундаас хойш зундаа хуртай. Биеийн өнгө цагаан нь зундаа мөндөр цохихын дохио. Дөрвөн шийр шар ньулирлуудын сүүлээр өвс ногоо сайтай байхыг харуулж буй.Үхэр хариулаач хүүхэд тул нялхас буюу ард иргэдэд амгалантай, өвгөд буюу өндөр суудалтнаа ширүүн, залуус буюу дунд зэрэг дэвийнхэнд маш ширүүн болой. Унгасан шилбүүр барьсан нь хааны хатуу цааз бууна. Ард олон хаад, түшмэдтэй тэмцэлдэхийн дохио. Гутлаа өмссөн нь хур ихтэй, ард иргэд яаруу сандруу байхыг бэлгэднэ. Үхрийн өмнө яаран гүйж байгаа нь малд сайн ч ард зон хямралтай байна. Баруун чихний ар, зүүн чихний өмнүүр  үс нь хийссэн нь өвчин бага байхын тэмдэг. Шар царайтай нь будаа тариа арвин авахыг бэлгэдэж буй.

 

 

МУ-ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD),  профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш

 

Нэгэн зүйл. Монгол цаглабарын учир

 

Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ. Энэ талаар Оор монголын их багштан, Ойрад монголын Хүннү заяаийн хөвгүүн, Дөрвөн Ойрадын Холбооны ахлаач Байбагасбаатарын өргөмөл агь, Огторгуйн далай буюу Ойрадын Зая бандид хэмээн алдар болсон Намхаажамц хутагтын  шавь, түүх, шашдир, дуун ухаан, яруу найраг тэргүүтэн хоин найман боть ном туурвиж, "Цастны мэргэдийн түүх, шашдир, яруу аялгасын их оройн чимэг” хэмээн алдаршсан Төвдийн Тавдугаар далай лам Агванлувсанжамц (1617-1682)-ын "Одон, хар зурхайгаас туурвисан асуултын хариулт (དཀར་ནག་རྩིས་ལས་བརྩམས་པའི་དྲིས་ལན)” хэмээх тэргүүтэн өмнийн мэргэдийн зохиол, туурвилуудад тов тодорхой буй.

 

Монголын эрдэмтэн Сүмбэ хамбо Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон "Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (རྩིས་གཞུང་དགེ་ལྡན་རྩིས་གསར་མ་བུ།) хэмээх номондоо монгол орны өргөн уудам газрын хуваарьт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын "Жа" (ཇ།)” ботид орсон буй. Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхэсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ.

 

 Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд  Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) "Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан(1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан "Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарав.

 

Улмаар дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд буй болсон билээ. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг мөнөөхөн түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, "Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж, лит (Цаг тооллын бичгийг төвдөөр ལེའུ་ཐོ།/, ལི་ཐོ།/ лит  гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтжээ. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв.

 

Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч буй болов.

 

Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.

 

Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс:

Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

 

Хоёрдугаарт, "Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна.

 

Харин энэхүү "Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан "Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་དང་བཅས་པ་བཞུགས་སོ།།)”  хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан "Шороон үхэрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ. Үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй Уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн "Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэгэн буюу.

 

Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай "Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

 

  Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчд эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн  байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.

 

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.

 

Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.

 

Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.

 

Наймдугаарт, цаглабарын ард 1-110 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нангиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцаны монгол үндэстэнд зориулан номлож хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэмнэлийг гаргадаг ялгаатай.

 

Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг.

 

Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтайгаар авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458)  жил болохыг харгалсан ажээ.

 

Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ.

 

Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15(сар тэргэл байх) болно. Дээр өгүүлснээр сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна.

 

Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг харьцуулсан судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.

 

Илүү сарыг хэдүйд гаргах тухайд, дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар-нарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно.

 

Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм. Харин баатарлаг туульсыг эзэд болсон баруун монголчууд цаглабараа Ойрадын Зая бандида Огторгуйн Далай хутагтын зохиосон тод монгол үзгээр гаргаж нийтийн хүртээл болгож байсныг сайшаан дурдая.

 

Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн "Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг "Аль хэдүй нь үеэ өнгөөрсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон "мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт Шинэ Зурхайн ёсны  цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар "булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулав.

 

 

Зарим хийд орон цагалабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. "Тод оюут шинэхэн зурхайч” нарын "мэдээ муутай” зарим нь "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” үлгэрийг давтаж, "Надаас өөр сүргийн манлай байхгүй. Би хамгийн сайн нь хэмээн томрох” болсон ч "Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их” хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салваас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн мунхаглаж, улиг үгийг зогсоож, ургахуй жилийн байр байцыг одон зурхайгаар тооцоолсноо олон уншигчдын гэгээн мэлмийд болгоолгосу!

 

 

Нэгэн зүйл. XYII жарны "Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн үр

Зурхайн эрхэм гол шүнгүүдэд "Алтан унжлагат” хэмээгч гал тахиа жилд идээ ундаа чухаг. Төрөлхтөнгүүд хижгээр нэрмэгдюү хэмээн тэмдэглэсэн буй.

 

Жилийн эзэн од Тэргүүн дагуулын үр : Хулгайч, дээрэмчид хааны цаазаас айюу. Хааны засаг чангарюу. Жилийн эзэн гараг Санчирын үр нь : Тотгор гарах нь элбэг. Хүмүүн нүгүүд өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтмуй. Цаг бусын салхиар газар, тэнгэр хямран, хургүй, мөрөн голын ус татармуй. Үр тариа боловсрох нь муу болно. Хаан гараг Сугарын үр нь : Өвчин эмгэггүй, хаан язгуур дэлгэрнэ. Хорлол дарагдан, жуулчилбал өлзийтэй болно. Худалдаа, арилжаа хийвэл эд, эрдэнэ дэлгэрмүй. Биед өвчингүй амгалан, жаргалантай болно. Түшмэл гараг Сумъяагийн үр нь : Хур буун, эмийн шим төгөлдөржнө. Ус мөрөн арвижна. Ой цэцэрлэг, үр жимс дэлгэрнэ.Үхэр малын сүү арвижна.  Залуус наадан бүжмүй. Хаад ноёд энэрэхүй бээр улс орноо тэтгэнэ.

 

Шороон үхэр нь: Амаа хамхин, сүүлээ баруун тийш шарвасан, цагаан биетэй, улаан толгойтой, хөх омруутай, улаан ходоодтой, дөрвөн шийр нь шар, эвэр сүүл чих нь хөх үхэр эзнийхээ ард алгуурхан алхаж явна. Үхэр хариулаач нь шар нүүртэй, ногоон дээлтэй, цагаан бүстэй, хоёр өмссөн, үс нь баруун чихний ар, зүүн чихний өмнүүр хийссэн, унгасан шилбүүртэй хүүхэд үхрийнхээ өмнө яаран гүйж явах юм.

 

Үхрийн зүсэнд Цагаан өнгө их тул хур ихтэй, мөндөр цохимтгой, боом сахуу өвчин дэлгэрэх нигууртай. Толгой улаан нь Хавар болон улирлуудын эхээр хур багатай, халуун өвчин дэлгэрэх талтай. Эвэр сүүл чих хөх орон хөдөлгөөнтэй байхын дохио харуулна. Омруу хөх тул хаврын дундаас хойш зундаа хуртай. Биеийн өнгө цагаан нь зундаа мөндөр цохихын дохио. Дөрвөн шийр шар нь улирлуудын сүүлээр өвс ногой сайтай байхыг харуулж буй.

 

Үхэр хариулаач хүүхэд тул нялхас буюу ард иргэдэд амгалантай, өвгөд буюу өндөр суудалтнаа ширүүн, залуус буюу дунд зэрэг дэвийнхэнд маш ширүүн болой. Унгасан шилбүүртэй нь хааны хатуу цааз бууна. Ард олон хаад, түшмэдтэй тэмцэлдэхийн дохио. Гутлаа өмссөн нь хур их ихтэй ард зан яаруу санд руу байхыг бэлгэднэ. Үхрийн өмнө яаран гүйж байгаа нь малд сайн ч ард зон хямралтай байна. Баруун чихний ар, зүүн чихний өмнүүр хийссэн нь өвчин бага байхын тэмдэг. Шар царайтай нь будаа тариа арвин авахыг бэлгэдэж буй.

 

Дашрамдуулахад, Урьд Монголын хүрээ хийдүүд тухайн жилийн "Шороон үхэр”-ийг монгол зургийн аргаар уламжлалт зургийн тигтэй уран зураачаар зуруулж, гол сүмийнхээ үүдэнд хадаж, тахил өргөл өргөх уламжлалтай байсан гэдэг. Бас хийд орны ахлаач лам нар, хошуу ноёд, сурвалжит хүмүүс "Шороон үхэр”-ийн зургийг гэр өргөөндөө залан тахьдаг уламжлал ч байсан гэдэг. Тийнхүү тахихын учир нь жилийн засал болдог хэмээн үздэгтэй холбоотой ажээ. Хуучин уламжлалыг бодож миний бие жил бүрийн "Шороон үхэр”-ийг өөрийн шавь тигтэй зураач Г.Мөнхтөмөрөөр зуруулдаг билээ. Энэ жилийн "Шороон үхэр”-ийг ч тэрээр зуржухуй. Эрхэм зураачийн цахим хаяг urlaach_munkhtumur@yahoo.com болно.

 

Энэ жилийн хувьд наран Загас, Хонь, Үхэр, Мэлхий, Охин, Жинлүүр, Матар ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Хумх, Арслан, Хилэнц, Нум ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Хамтатгах ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай.

 

 

Нэгэн зүйл. "Цасан чихрийн амт” мэт жилийн үр

 

Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ "Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 5, Үр 7, өвс 13, сэрүүн 7, чийг 17, салхи 13, арвидал 15, хямрал 11 болно. "Зүсэр хур” хэмээх жилийн нуруу сайн.

 

Нэгэн зүйл. Боовны үр буюу шинэ жилийн хошигнол

Энэ жил 12 хүмүүн, 10 морьтой, 1 уут будаатай, 3 уут гурилтай, 5 үнээтэй, 9 боовтой. Харин ус уух луу нь 8 тул хур чухагийн шинж. Бас ус уух лууны тоо 8 тул хур бага буухын шинж ээ.

 

Нэгэн зүйл. Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зан үйл

Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу "дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг  бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг.

 

Бондхорло нь төвд үг бөгөөд "бон” нь бонбо (བོན་པོ།), до (གཏོ།) нь засал хорло (འཁོར་ལོ།нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас "бонбын заслын хүрд (བོན་གཏོ་འཁོར་ལོ།)” гэсэн үг ээ. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин  монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ.

 

Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь "Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно.

 

Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь  буюу гал махбодтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.

 

 

Наймөн хөлөлийн хүснэгт

 

Монголчуудын байнгын хэрэглэгээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг.

 

Чингээд баруун хатавчинаас нар зөв тойруулан зэргэмжээр  морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, далллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байруулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ.

 

 

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх  бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн  цээр гаргах дом засал байдаг.

 

Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.

Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.

Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.

Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.

Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.

Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.

Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.

Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.

Хийд  суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

 

 

Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ.

 

 

Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм. Бас зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ.

 

 

Мөр гаргах зан үйл тэргүүтэн эдүгээ бараг бүх нийтийн анхаардаг зүйл болсон тул энд олныг эс нуршив.

 

 

Жилийн бүх харшийг засан мөрөө гаргах ёсон

 

Хүмүүний тахиа жилийн хөлөл

Суудал /хүйс Төрсөн он
Гал Эр 2016 2008 2000 1992 1984 1976 1968 1960 1952 1944 1936 19281920 1912 1904
Эм 2012 2004 1996 1988 1980 1972 1964 1956 1948 1940 1932 1924 19161908 1900
Шороо Эр 2015 2007 19991991 1983 1975 1967 1959 1951 1943 1935 1927 1919 1911 1903
Эм 2013 2005 19971989 1981 1973 1965 1957 1949 1941 1933 1925 1917 1909 1901
Төмөр Эр 2014 2006 1998 1990 1982 1974 1966 1958 1950 1942 1934 1926 1918 1910 1902
Эм
Огтор-гуй Эр 2013 2005 1997 1989 1981 1973 1965 1957 1949 1941 1933 1925 1917 1909 1901
Эм 2015 2007 1999 1991 1983 1975 1967 1959 1951 1943 1935 1927 1919 1911 1903
Ус Эр 2012 2004 19961988 1980 1972 1964 1956 1948 1940 1932 1924 1916 1908 1900
Эм 2016 2008 2000 1992 1984 1976 1968 1960 1952 1944 1936 1928 1920 1912 1904
Уул Эр 2011 2003 19951987 1979 1971 1963 1955 1947 1939 1931 1923 1915 1907 1899
Эм 2009 2001 19931985 1977 1969 1961 1953 1945 1937 1929 1921 1913 1905 1897
Мод Эр 2010 2002 19941986 1978 1970 1962 1954 1946 1938 1930 1922 1914 1906 1898
Эм
Хий Эр 20092001 19931985 1977 1969 1961 1953 1945 1937 1929 1921 1913 1905 1897
Эм 2011 200319951987 1979 1971 1963 1955 1947 1939 1931 1923 1915 1907 1899

 

 

Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүний он адил болно.

Тахиа жилийн цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс

 

Гал хөлөлд суусан 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүд зүүн урагш гарч, урдаас ирнэ. Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (шүдэнз зурах), тарнийг усанд урьж зүүн хойш, баруун зүгт цацна. Тарни:Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.

 

Шороо хөлөлд суусан 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эмэгтэйчүүд цог хийморийн зүгт "огторгуйн хар нохойн ам”таарч буй тул баруун хойшоо гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна. Тарни:Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.

 

 

Төмөр хөлөлд суусан 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд баруун урагш гарч, баруунаас ирнэ. Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт, урд зүг рүү цацна. Тарни:Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.

 

Огторгуй хөлөлд суусан  4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна. Тарни:Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа.

 

 Ус хөлөлд суусан 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121 настай эмэгтэйчүүд зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна. Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.

 

Уул хөлөлд суусан 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8,  16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Засал:Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна. Тарни:Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.

 

Мод хөлөлд суусан 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд хойшоо гарч,  зүүн зүгээс ирнэ. Засал: Модноос  гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урагш, баруун хойт зүг рүү цацна.Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.

 

Хий хөлөлд суусан 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30,  38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүд урагш гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна. Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.

 

Мөрөө гаргахдаа "Ялж Төгс Нөгчсөн Түүнчлэн Ажирсан Дайныг Дарсан Үнэхээр Туулсан Бурхан өдрийн  тоо, гүйгч од, өнийн хаанаа мөргөмүй. Ум агаа. ни ни. га ни. а жи лаа. ман даа лээ. ман даа лээ. ма ей суухаа. Өдөр болгон буян болой. Гүйгч одон бүгд сайн болой. Дайныг Дарсан бүгд цувралаас хагацсан. Бурхан бүгд рид хувилгаан ихтэй. Үнэн хийгээд үнэн үг эдгээр бээр гариг, одон, өдрийн муу гэм бүгд амирлах болтугай. Санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай” хэмээн өгүүлвээс "Гариг, од, өдрийн муу гэм бүгд амирлах болой" хэмээн номлосон болой. Учир иймд цагаан сарын шинийн нэгэнд жил, сар, өдөр, цаг хийгээд бусад жил орох, мэнгэ голлох, суудал давхарлах тэргүүтэн махбодын харш нөлөөнд орохгүй хэмээн сэтгэж, дээрхи номыг уншин, бясалгаваас ач тус, адис жинлав нь сэтгэшгүй хэмээн өмнийн мэргэд чухалчлан айлдсан болой.

 

Нэгэн зүйл. Төрсөн билгийн жил хийгээд насаа зөв тогтоох арга

Аргын оныг билгийн жилд, билгийн жилийг аргын онд шилжүүлэхэд доорхи хүснэгтийг ашиглана. Хүснэгтэд буй тоонууд нь жарны доторхи жилийн дугаар болно.

Тэр дугаар нь тухайн жил болон түүний махбода хоёрын уулзвар дээр буй.

 

Махбода

 

жил

Гал Шороо Төмөр Ус Мод
Туулай 1 13 25 37 49
Луу 50 2 14 26 38
Могой 51 3 15 27 39
Морь 40 52 4 16 28
Хонь 41 53 5 17 29
Бич 30 42 54 6 18
Тахиа 31 43 55 7 19
Нохой 20 32 44 56 8
Гахай 21 33 45 57 9
Хулгана 10 22 34 46 58
Үхэр 11 23 35 47 59
Бар 60 12 24 36 48

 

 

 

Жарны тооллын билгийн жилийг аргын онд шилжүүлэх арга

                Одоо билгийн жилийг хүснэгт ашиглан аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиоё.

                Жарны дугаарыг a, жилийн дугаарыг b, билгийн жилд харгалзах оныг  о үсгээр тэмдэглэе.

                Билгийн жилийг аргын онд шилжүүлэх томъёо нь:

                o=1026+(a-1)*60+b болно.

                Жишээлбэл: XYI жарны гал морин жилийг аргын онд шилжүүлье. Жарны дугаар нь a=16, Хүснэгтээс харвал гал морин жил нь b=40

                o=1026+(a-1)*60+b=1026+(16-1)*60+40=1026+900+40=1966

буюу 1966 он болж байна.

Аргын оныг жарны жилд шилжүүлэх арга

Одоо аргын оныг билгийн жилд шилжүүлэх аргыг зохиоё.

 

Тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ногдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харъяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.

 

 

1962 оныг билгийн жилд шилжүүлье.

1962-1026=936. 936:60=15(36). 36 нь билгийн жилийн дугаар. Хүснэгтээс харвал 36 дугаартай жил нь усан бар байна. 15+1=16. усан бар жилийг харъяалах жарны дугаар 16 буюу 1962 он нь XYI жарны усан бар жил болж байна. Дээрхи хоёр аргаар төрсөн жилээ олж болно.

 

 

Нэгэн зүйл. Монгол зурхайн ёсоор 122 жилийн цагаан сар хэдүйд эхлэснийг мэдэх хүснэгт

 

Шинийн нэгэнд аргалзах аргын он, сар, өдөр Билгийн жилийн нэр Шинийн нэгэнд харгалзах гараг
1896.02.14 * Гал бич Сугар
1897.02.02 Гал тахиа Ангараг
1898.02.21 Шорон нохой Сумъяа
1899.02.11 Шороон гахай Санчир
1900.02.01 Төмөр хулгана Бархасвадь
1901.02.20 Төмөр үхэр Буд
1902.02.09 Усан бар Адъяа
1903.01.29 Усан туулай Бархасвадь
1904.02.17 Модон луу Буд
1905.02.05 Модон могой Адъяа
1906.02.24 Гал морь Санчир
1907.02.13 Гал хонь Буд
1908.02.03 Шороон бич Сумъяа
1909.02.21 Шороон тахиа Адъяа
1910.02.10 Төмөр нохой Бархасвадь
1911.01.31 Төмөр гахай Ангараг
1912.02.19 Усан хулгана Сумъяа
1913.02.07 Усан үхэр Сугар
1914.02.25 Модон барс Буд
1915.02.15 Модон туулай Сумъяа
1916.02.04 Гал луу Сугао
1917.02.22 Гал могой Бархасвадь
1918.02.12 Шороон морь Ангараг
1919.02.01 Шороон хонь Санчир
1920.02.20 Төмөр бич Сугар
1921.02.08 Төмөр тахиа Ангараг
1922.01.28 Усан нохой Санчир
1923.02.16 Усан гахай Сугар
1924.02.05 Модон хулгана Ангараг
1925.02.24 Модон үхэр Ангараг
1926.02.13 Гал бар Санчир
1927.02.03 ** Гал туулай Бархасвадь
1928.02.22 Шороон луу Буд
1929.02.10 Шороон могой Адъяа
1930.01.30 Төмөр морь Бархасвадь
1931.02.18 Төмөр хонь Буд
1932.02.07 Усан бич Адъяа
1933.02.25 Усан тахиа Санчир
1934.02.14 Модон нохой Буд
1935.02.04 Модон гахай Сумъяа
1936.02.23 Гал хулгана Адъяа
1937.02.12 Гал үхэр Сугар
1938.02.01 Шороон барс Ангараг
1939.02.20 Шороон туулай Сумъяа
1940.02.09 Төмөр луу Сугар
1941.01.28 Төмөр могой Ангараг
1942.02.16 Усан морь Сумъяа
1943.02.05 Усан хонь Сугар
1944.02.25 Модон бич Сугар
1945.02.13 Модон тахиа Ангараг
1946.02.03 Гал нохой Адъяа
1947.02.21 Гал гахай Сугар
1948.02.10 Шороон хулгана Ангараг
1949.01.29 Шороон үхэр Санчир
1950.02.17 Төмөр бар Сугар
1951.02.07 Төмөр туулай Буд
1952.02.26 Усан луу Ангараг
1953.02.15 Усан могой Адъяа
1954.02.04 Модон морь Бархасвадь
1955.02.23 Модон хонь Буд
1956.02.12 Гал бич Адъяа
1957.01.31 Гал тахиа Бархасвадь
1958.02.19 Шороон нохой Буд
1959.02.08 Шороон гахай Адъяа
1960.02.27 Төмөр хулгана Буд
1961.02.16 Төмөр үхэр Бархасвадь
1962.02.05 Усан бар Сумъяа
1963.02.25 Усан туулай Сумъяа
1964.02.14 Модон луу Сугар
1965.02.02 Модон могой Ангараг
1966.02.21 Гал морь Сумъяа
1967.02.10 Гал хонь Сугар
1968.01.30 Шороон бич Ангараг
1969.02.17 Шороон тахиа Сумъяа
1970.02.07 Төмөр нохой Санчир
1971.02.26 Төмөр гахай Сугар
1972.02.15 Усан хулгана Ангараг
1973.02.04 Усан үхэр Адъяа
1974.02.23 Модон бар Санчир
1975.02.12 Модон туулай Буд
1976.02.01 Гал луу Адъяа
1977.02.19 Гал могой Санчир
1978.02.08 Шороон морь Буд
1979.02.27 Шороон хонь Ангараг
1980.02.17 Төмөр бич Адъяа
1981.02.05 Төмөр тахиа Бархасвадь
1982.02.24 Усан нохой Буд
1983.02.13 Усан гахай Адъяа
1984.02.02 Модон хулгана Бархасвадь
1985.02.20 Модон үхэр Буд
1986.02.09 Гал бар Адъяа
1987.01.30 ***  Гал туулай Сугар
1988.02.18 Шороон луу Бархасвадь
1989.02.07 Шороон могой Ангараг
1990.02.26 Төмөр морь Сумъяа
1991.02.15 Төмөр хонь Сугар
1992.02.04 Усан бич Ангараг
1993.02.22 Усан тахиа Сумъяа
1994.02.11 Модон нохой Сугар
1995.01.31 Модон гахай Ангараг
1996.02.19 Гал хулгана Сумъяа
1997.02.08 Гал үхэр Санчир
1998.02.27 Шороон бар Сугар
1999.02.17 Шороон туулай Буд
2000.02.06 Төмөр луу Адъяа
2001.02.24 Төмөр могой Санчир
2002.02.13 Усан морь Буд
2003.02.2 Усан хонь Адъяа
2004.02.21 Модон бич Санчир
2005.02.9 Модон тахиа Буд
2006.1.30 Гал нохой Сумъяа
2007.2.18 Гал гахай Адъяа
2008.2.08 Шороон хулгана Сугар
2009.2.25 Шороон үхэр Буд
2010.2.14 Төмөр бар Адъяа
2011.2.03 Төмөр туулай Бархасвадь
2012.2.22 Усан луу Буд
2013.2.11 Усан могой Сумъяа
2014.1.31 Модон морь Сугар
2015.2.19 Модон хонь Бархасвадь
2016.2.09 Гал бич Ангараг
2017.2.27 Гал тахиа Сумъяа

 

 

 

Тайлбар

*XY жарны 30-р жил

**XYI жарны эх

***XYII жарны эх

 

 

Хоёр жилийн заагаар төрсөн хүмүүс ямар жилтэй болохоо эндүүрэггүй олоход туслах зорилгоор сүүлийн 121 жилийн хаврын эхэн сар буюу цагаан сарын шинийн нэгний арга билгийн тохироог хавсаргав.  

 

Нэгэн зүйл. Арван хоёр жилтний Тахиа жилийн товч төөрөг, засал

 

Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол "Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас "Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.

 

 Хулгана жилтэн

1996 оны хулгана жилтнүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  "Насны судар” уншуулваас сайн. 1948 оны хулганатай эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1984 оны хулгана жилтнүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1912 оны хулгантай эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1996, 1960, 1924 оны эмэгтэйчүүд, 1984, 1948 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

 

Үхэр жилтэн

Үхэр жилтэй 1985 оны эрчүүд, 1937 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1937 оны үхэр жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1949 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1940 үхэртэй оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1937 оны үхэртэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1997 оны үхэртэй нийт хүмүүс эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясгах 1985 оны эрчүүд, 1973 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

 

1913 оны үхэр жилтэй эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1997, 1973, 1949, 1937, 1925 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд болон 1937 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1961 оны үхэртэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,"Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1913 оны үхэртэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1997, 1985, 1973, 1949, 1913 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1985, 1913 үхэртэй оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд" уншуулваас засагдна. 1961 оны үхэр жилтэй эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1949 оны үхэртэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай.

 

 

Бар жилтэн

1986, 1914 оны бар жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1986 оны бартай эрэгтэйчүүд болон 1926 оны бартай нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1986 оны бар жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1962 оны бар жилтэй эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1962, 1914 бар жилтэй оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1926 оны нийт бар жилтнүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1986, 1950, 1914 оны бартай эрчүүд, 1976, 1984, 1962, 1938, 1926 оны бартай эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,"Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1986, 1950, 1914 оны бар жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,"Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

 

 

Туулай жилтэн

1999, 1963, 1927 оны туулайтай эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1987, 1963, 1939, 1915 оны туулай жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1975, 1951 оны туулайтай эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  "Насны судар” уншуулваас сайн. 1987, 1963, 1939, 1915 оны туулайтай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1987, 1927 оны туулайтай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1999, 1951 оны туулай жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна.  1939, 1915 оны туулай эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1987 оны туулай жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.х 1975 оны туулайтай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд болон 1915 оны нийт туулай жилтнүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1987, 1975, 1951, 1939, 1915 оны туулайтай нийт хүмүүс болон 1963, 1927 оны туулайтай эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1963 оны туулайтай эрчүүд хэл амнаас болгоомжил,"Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1999 оны туулайтай эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1975, 1951, 1927 оны туулайтай эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1999 оны туулайтай эрчүүд сүлдьо

 

 

Луу жилтэн

1988, 1952, 1916 оны луу жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1964 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  "Насны судар” уншуулваас сайн. 1964 оны луутай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1976 оны луу жилтэй нийт хүмүүс санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. Луу жилтэй нийт хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд" уншуулваас засагдна.

 

 

Могой жилтэн

1989, 1941, 1917 оны могой жилтэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  "Насны судар” уншуулваас сайн. 1977, 1965 оны могойтой эмэгтэйчүүд, 1953 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1989, 1941, 1917 оны могойтой эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1977, 1965 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1929 оны могойтой эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1917 оны нийт могой жилтнүүд болон 1977, 1965 оны  могойтой эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.х 1929 оны могойтой эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1989, 1941, 1917 оны могойтой эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1977, 1965 оны могойтой эмэгтэйчүүд болон 1953 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.  1989, 1917 оны могойтой эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1941 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай.

 

 

Морь жилтэн

1978, 1918 оны морин жилтэй нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1966 оны морьтой эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1954 оны морьтой эрчүүд болон 1918 оны морин жилтэй эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1954, 1942 оны морьтой эрчүүд ба 1930 оны морьтой эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

1966 оны морин жилтэй эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1990, 1954, 1918 оны морьтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1966 оны морьтой эмэгтэйчүүд, 1942 оны эрчүүд хэл амнаас болгоомжил,"Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1990, 1954, 1918 оны морин жилтэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.

 

 

Хонь жилтэн

1931 оны хоньтой эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1979, 1955 оны хоньтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1979, 1919 оны хоньтой эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1967 оны хоньтой эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Хонь жилтэй нийт хүмүүс хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1931 оны хонь жилтэй нийт хүмүүс ба 1979, 1967, 1955 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд" уншуулваас засагдна. 1979, 1967, 1955 оны хонь жилтнүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1991, 1943, 1919 оны хоньтой эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1991, 1943, 1919 оны хоньтой эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

 

 

Бич жилтэн

1968, 1932 оны бичтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  "Насны судар” уншуулваас сайн. 1992, 1980, 1956, 1944, 1920 оны бич жилтэй эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1956 оны бичтэй бүх хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1992 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1944 оны бичтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1932 оны бичтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1956 оны бич жилтэй нийт хүмүүс эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1992 оны хоньтой эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

 

 

Тахиа жилтэн

1945 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  "Насны судар” уншуулваас сайн. 1993, 1969, 1921 оны тахиатай эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1981оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1957 оны тахиатай нийт хүмүүс болон 1981 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1981, 1921 оны тахиа жилтэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1957 оны тахиатай эмэгтэйчүүд болон 1945 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.х 1993, 1957 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.

 

1933 оны тахиатай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1981 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1957, 1933 оны тахиатай эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1945 оны тахиатай эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,"Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

 

 

Нохой жилтэн

1934 оны нохой жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1994, 1934 оны нохойтой эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1994 оны нохойтой эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1982, 1922 оны нохой жилтэй эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.х 1946 оны нохойтой нийт хүмүүс санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1970, 1934 оны нохойтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1970, 1934 оны нохойтой эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. Нохой жилтэй нийт хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд" уншуулваас засагдна.

 

 

Гахай жилтэн

1995 оны гахай жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1995 оны гахайтай эрэгтэйчүүд  зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1995, 1983, 1959 оны нийт гахай жилтнүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1983 оны гахайтай эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1971 оны гахайтай эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1995, 1959 оны гахай жилтэй эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1995 оны гахайтай эрчүүд, 1983 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

 

 

Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, "XYII жарны Гал тахиа жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу. Энэ цаг тооллын бичгийн зохиогчийн эрхийг "Таван Богд Менежмент” ХХК худалдан авч, "Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрт хэвлэж, нийтийн хүртээл болгон тараан борлуулж буй билээ. Цаг тооллын бичгийг минь чанар сайтай  хэвлэж, түмэн олноо түгээж буй эл компаний хамт олонд талархаж явдагаа давхар өчсү!

Эрхэм уншигч абугай ТАНЫ юу санасан есөн цагаан хүсэл тэнь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй!

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


скачать dle 12.0

Санал болгох