Энэ өдрийн зурхай /2017.02.21/

🕔 2017/02/21 08:45

Энэ өдрийн зурхай /2017.02.21/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 25.  Ангараг гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй, гар одтой, шарагчин туулай өдөр.

Барилдлага: Үхэх   
Шүтэн барилдлага: Нэр өнгө      
Суудал: Хий

Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ажил хэрэгтээ өөрийн зөв гэсэн бодлогоо тууштай баримтал. Ямар ч нөхцөлд орсон та өөрийнхөөрөө бай. Аар саар ашгийн төлөө зарчмаа бүү умарт. Гэхдээ мэргэжлийн ажилд хэт өөртөө итгэлтэй байсны хэрэггүй. Чадварлаг итгэлтэй мэргэжилтний зөвлөгөө үнэтэй нэмэр болно. Үрэлгэн байдлаас болгоомжил.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр таагүй зүйл тохиолдож болох боловч та урьдын туршлагаараа түүнийг даван гарч чадна. Шаргуу зан, зөн мэдрэмжийхээ ачаар та амжилт гаргах боломж байна. Бизнес эрхлэгч, улс төрийн карьер хөөгсөд, инженер зохион бүтээгч нарт илүү хамаарна. Сайхан хоол, бага зэрэг зугаа цэнгэлээс бүү татгалз. Ийм боломж тийм ч их гарахгүй л болов уу.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны шийдээгүй орхисон асуудлууд эргэж сөхөгдөнө. Та өөрийн ухсан нүхэнд унахгүйн тулд өнгөрсөнөө бүү март, алдаа байвал зас. Залуу ихэрийнхэн алдаа гаргахаас бүү ай гэхдээ хууль зөрчиж болохгүй. Бие султай хүмүүсийн эрүүл мэнд сайнгүй байх тул эмчийн хяналтанд орж, эмээ таслахгүй байхад анхаар.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Олон хүнтэй уулзах өдөр. Өнөөдөр зарим мэлхий өөрийн тал бүрийн мэдлэг, ухаалаг байдлаараа олон хүмүүсийг өөртөө татна. Хуучин нөхөдтэйгөө харилцаагаа зузаатгах боломж гарч ирнэ. Шинэ танилуудаас ч ирээдүйд сайн хамтрагчаа олж авах өдөр.


АРСЛАН (7/23-8/22)   

Дотны хүнээсээ хагацах нь таныг хэвийн бус байдалд оруулна. Сэтгэл санааны хямрал бүх ажилд саад болно. Бүхнийг хаяж одох хүсэлд автана. Ийм нөхцөлд тайвширч, нөхцөл байдлыг бодитоор цэгнэх хэрэгтэй. Та буруугүй бол түүнийг чөлөөлж явуул. Үүнээс болж бүхнийг хаяж, гутарч гөлөрснөөр та нэр хүндээ унагана. Архи согтууруулах ундаанаас хол бай. Жолоо барихдаа тайван анхааралтай байхыг хичээ.


ОХИН (8/23-9/22)

Сэтгэл өөдрөг бай. Өнгөрсөн цаг үед олонхи охинынхон амжилттай байснаа бодож шинэ мөрөөдлөөр жигүүрлэх сайхан төлөвлөгөө гарга. Хэт өнгөрсөнөө дурсах эсвэл хэт мөрөөдөх байдал таныг сэтгэл санааны таагүй байдалд оруулна. Одоо та тайван сууж өөрийн ололт амжилтаа цэгнэх, ирээдүйн шинэ ажлаа зураглан харах хэрэгтэй. Илүү далайцтай, олонд хүртээлтэй, танд алдар нэр авчирах амьдралын суурийг бодож ол.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Алдаагаа хүлээж, гэмээ наминчлах өдөр. Илэн далангүй зүрх сэтгэлийн ярианы үр дүнд дотны найзуудын маргаан ойлголцолд хүрнэ. Өөрийн буруутай үйлдлээ танд ичгэвтэр байсан ч хүлээн зөвшөөр. Гэрээ хэлэлцээр хийхээсээ өмнө аз туршиж болохгүй, бүх бичиг баримтыг шалга. Ажлын чанарт анхаарал тавь, хий хоосон цаасанд хэт найдах хэрэггүй. Хайртай хүнээ хардах хэрэггүй. Хэрүүл маргаанд та оролцох тусам байдал хүндэрнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сэтгэл зүй тогтворгүй өдөр. Тааруу хүмүүс таныг муу зүйл рүү тулхэж магадгүй. Бэртэж гэмтэхээс болгоомжил. Ирээдүйгээ тодорхойлох шийдвэртэй алхам хий. Та ажил хэрэгтээ тус болох чухал уулзалт товловол хэрэгтэй хүмүүсээ олно. Таны мэргэжлийн үйл ажиллагаа түр зогсонги байдалд ороод байна. Ийм байдлыг хамтран хэлэлцэж зөвлөгөө өгөх найз нартайгаа уулз. Даарч хөрснөөс өвдөх магадлалтай.


НУМ (11/22-12/21)

Тааламжтай өдөр. Хичээл зүтгэлийнхээ үр дүнд шагнуулж магадгүй байна. Олон нумынхан амьдралын идэвхи, сонирхолтой болно. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж сур. Эрч хүчээ гамнаж, хэрэгтэй үед зарцуул. Архи дарснаас болгоомжил.


МАТАР (12/22-1/19)

Олон матрынханд өмнөх ажил дааж давахгүй хүнд хөдөлмөр мэт санагдах өдөр. Удирдах ажилтнуудтай ам мурийж, хамт олны зарим хэсэгтэй түнжин хагарч болзошгүй. Та өөрийгөө байнга хурцлан тууштай ажиллах хэрэгтэй. Бэрхшээлээ даван туулвал та амжилт гаргах тааламжтай байдгийг ойлгож, байр сууриа бэхжүүлэх алхам хийнэ.


ХУМХ (1/20-2/18)

Хэцүү сонголт хийх өдөр. Ажил дээр сонголт хийх шаардлага гарна. Энэ нь нэг талаар амар мөртлөө зарим гарцаар хүнд харагдах сонголтуудыг таны өмнө тавьж мухардалд оруулна. Гарцгүй мэт санагдаж, цаг нь тулахаар та сандарч мэгдэнэ. Цагийг нь бүү тулга, өөрийгөө хянах чадвараа бүү алд. Гарцгүй байдал байдаггүй гэдгийг сана. Тайван байж нөхцөл байдлыг дээрээс, ухаалгаар харвал та бүхнийг хүссэнээрээ эргүүлж чадна.


ЗАГАС (2/19-3/20)

Ажил мэргэжилдээ өсөн дэвжих, төлөвлөснөө биелүүлэх өдөр. Сүүлийн үеийн шинэ мэдээлэл технологийн талаар таны хийж буй ажил ихээхэн ашигтай болно. Зорилгоо тодорхойлсноороо та өөрийгөө хөдөлмөрч, нямбай хүн болохоо харуулна. Зорилгодоо хүрэхийн тулд сайн төлөвлөгөө чухал байгааг сана.


скачать dle 12.0

Санал болгох