Интернэтэд холбогдсон байдлаар Монгол 84-т жагсаж байна

🕔 2015/12/03 12:25

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан 2015 оны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индекст /IDI/ Монгол Улс 84 дүгээрт жагссан байна. 

Уг судалгаанд дэлхийн улс орнуудыг интернэтэд холбогдсон байдлаар нь жагсааж, үнэлгээ өгчээ. Энэ жил Монгол Улс 5.00 гэсэн үнэлгээ авч, Өмнөд Африк, Мексик, Филиппин, Киргизстан зэрэг улсыг ардаа орхисон байна.

Харин Өмнөд Солонгос 8.93 оноотой нэгдүгээрт орж байгаа бол араас нь Дани 8.88, Исланд 8.86 оноотой оржээ. Судалгаанд дэлхийн 167 орон хамрагдсанаас Этиоп /1.45/, Эритрей /1.66/, Чад /1.17/ гэсэн гурван улс хамгийн сүүлд орсон байна.

Д.Нямтулга

скачать dle 12.0

Санал болгох