Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс өртөмтгий байна

🕔 2017/02/13 16:22

Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс өртөмтгий байна

 

БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд БОАЖ-ын сайдын Д.Оюунхорол илтгэл тавилаа. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлын талаарх сайдын илтгэлд орсон хэсгээс хураангуйлан хүргэе.


 1. Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс өртөмтгий байгаа. Бид одоо улсын хэмжээнд усны тооллого явуулаад дүн нь нэгтгэгдэн гарч байгаа. Жишээ нь, өнгөрсөн зун зүүн бүс нутаг хэт халж, 200 гаруй гол, горхи, мөрөн уснаас 100 гаруй нь хатаж, түүн дотор Ганга нуур ширгэсэн явдал юм. Эдгээр үзэгдлүүдийн гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтийн зэрэгцээ бэлчээрийн даацыг хэтрүүлэх, олон тооны малыг усласнаас нуурын усны нөхөн сэргэлт явагдаж чадахгүйд хүрч нуурын ус ширгэсэн нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байна. Тийм учраас байгалийн нөөц өөрөө нөхөн сэргэх чадамжаас хэртүүлж ашиглахгүй байх талаар аймаг орон нутгийн байцаагч нар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Цаашид хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа байгалийн араншин, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавхыг орон нутагт бэхжүүлж, энэ чиглэлээрх тэргүүн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх загвар төслүүдийг хэрэгжүүлж, эрсдлийн менежментийг оновчтой төлөвлөн сайжруулж, нутгийн иргэдийн амьжиргааг баталгаатай болгох шаардлагатай юм. 

Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сантай идэвхитэй хамтран ажиллах, хүлэмжийн хийг бууруулах, дасан цохицох чиглэлээр олон улсын шаардлага хангасан төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан Японы хамтарсан кредит олгох механизм, Хятадын уур амьсгалын ногоон сан зэрэг байгууллагад хүргүүлээд байна.

  •          Монголчууд бид байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж зохицон амьдарч үр шимийг нь хүртэн амьдарч ирсэн нүүдэлчдийн баялаг өв уламжлалтай ард түмэн. Энэ түүхэн соёл уламжлалаа хүүхэд залуустаа өвлүүлж, орчин үеийн ШУ технологийн ололт амжилттай хослуулан бүтээлчээр хэрэгжүүлснээр ногоон хөгжлийг хэвшүүлэх болно гэж үзэж  байна.
  •          Өвөг  дээдэс маань Нүүхдээ буурай цэвэрлэдэг, гол усаа бохирдуулдаггүй байсан сайхан уламжлалтай байсан. Гэтэл өнөөдөр энэ бүхниййг умартаж хаа таарсан газраа хогоо хаяж байгаль орчноо  бохирдуулж байгаа нь ухамсрын доройтол нүүрэлснийг  илтгэж байна.

 

  1.      Агаар, хөрс, ус орчны бохирдол Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдэд ч асуудал дагуулж байна. Агаарын бохирдлын 80% -ийг гэр хорооллын нүүрсний утаа, 10% -ийг авто машинаас ялгарах утаанаас болж байгаа бол хөрсний бохирдлын гол шалтгаан нь нүхэн болон ил задгай  жорлонгоос үүдэлтэй байна.  Төв суурин газрын цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хангалтгүй, хүрэлцээ муу, Уул уурхайн компаниудын хууль зөрчсөн буруу үйл ажиллагаа зэргээс Туул болон бусад гол мөрний ус бохирдож байна.   Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь амьдарч байгаа гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй, стандартын шаадлагад нийцэхгүй байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсюэр болж халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Иймээс :

 

  •          Хот суурин газрын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг байгаль орчинд халгүй аргаар шийдэхэд чиглэсэн санал санаачилгыг дэмжих, тодорхой ахиц дэвшил гаргах; БОАЖЯ аас 2017-2020 онд Азийн хөгжлийн банкны 3 сая долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын гэр хорооллын 3000 гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төслийг хэрэгжүүлнэ.
  •           Хүн амын унд ахуйн усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм, ус бохирдуулсны хариуцлагыг чанд мөрдүүлэх; Өнгөрсөн намар "Байгаль хамгаалах сарын аян”-ы хүрээнд БОАЖЯ, НЗДТГ, ААН–үүд, зарим их дээд сургуулийн оюутнуудын хүч, оролцоотойгоор  Улаанбаатар хотын ундны эх үүсвэр Туул, Сэлбэ голын эргийн дагуу, БОАЖЯ-ны харьяа  21 сав газрын захиргаад орон нутгийнхаа томоохон голын эрэг, булаг шандны ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн. Цэвэрлэгээний ажилд нийт 15654 хүн, 442 байгууллага оролцож 472.7  тн хог цэврлэсэн байна.
  •          Туул голын бохирдуулагч гол эх үүсвэр болох цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, УСУГ гээд холбогдох бүх байгууллагыг шахаж, шаардаж ажиллана.
  •          "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”–ын хэрэгжилтийг хангаж ажиллахад онцгойлон анхаарах;
  •          Ашигт малтмалын тухай хуулийн 39,7-д заасны дагуу "Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх” эрхээ хэрэгжүүлэх

 

  1.      2016 оны байдлаар, нийт газар нутгийн 77.8 хувь нь их, бага ямар нэг хэмжээгээр цөлжилт явагдаж, хөрсний элэгдэл эвдрэлд орж, устаж болзошгүй болон устах аюулд орсон 300 гаруй амьтан ургамал бүртгэгдээд байна. Иймээс: 
  •          Мал эмнэлгийн тогтолцооны гажуудлаас болж малын гаралтай мялзан өвчин бөхөнд халдсанаар 30 гаруй хувь нь хорогдоод байна. Говь Алтай, Ховд аймагт БОАЖЯ, Улсын онцгой комисс, МХГазар ажиллаж тодорхой дүгнэлтүүдийг гаргаж онц байдал зарлан хяналт постуудыг гаргаж, тодорхой санхүүжилтүүдийг гарган ажиллаж байна. Нэн яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол салаа туурайтан зэрлэг амьтанд халдах магадлал өндөр болж байна. Цаашдаа МУ ын ЗГ аас  Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлах, зэрлэг ан, амьтдыг малын гаралтай халдварт өвчнөөс хамгаалах тодорхой заалтуудыг оруулах шаардлагатай гэж үзэж байна.
  •          Байгалийн нөөц, амьтан, ургамал, ашигт малтмалын хууль бус ашиглалтыг таслан зогсоож, байгаль орчин, байгалийн нөөцөд  учирсан  хохирлыг тооцож, нөхөн төлүүлэх;
  •          Газрын доройтол, цөлжилтийг бууруулах, бэлчээрийг жилийн дөрвөн улирлаар сэлгээтэй ашиглаж, өнжүүлэн нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлэх;
  •          Орон нутагт байгуулагдсан байгалийн нөөцийн менежментийн чиглэлээрх нутгийн уугуул иргэдийн нөхөрлөлийг дэмжиж ажиллах, Миний бие энэ салбарын сайдаар өмнө нь ажиллахдаа ажлыг Иргэдийн нөхөрлөлүүдийн улсын анхдугаар зөвлөгөөнийг 2015 онд зохион байгуулсаныг та бүхэн санаж байгаа. Энэ ажлаа үргэлжлүүлж, 2 дахь зөвөлгөөнийг хавартаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Нөхөрлөлийн эрхзүй орчинг боловсронгуй болгож ажлыг гүйцэтгэж, холбогдох хуулийн  төслүүдийг боловсруулж байна.

Монгол Улс  ойн тооллогоо 40 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулыж тайланг Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Энэ удаагийн ойн тооллого нь зорилго, хамрах хүрээ, арга аргачлалын хувьд нилээд өргөн цар хүрээтэй өндөр ач холбогдолтой боллоо. Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоож, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Засгийн газар хоорондын комисст тайлагнаснаар ойн доройтол, хомсдлыг бууруулах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авах, карбоны худалдаанд оролцох боломж нээгдэж байна.

Мөн Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох үндсэн зорилго бүхий "Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү тооллогын үр дүн асар өндөр ач холбогдолтой юм

Цөлжилт явагдаж байгаа аймаг, сум, баг бүхэн мод тарьж ургуулах арга хэмжээ тодорхой ойг нөхөн сэргээх ажилд өнцгой анхаарч ажиллах хэрэгтэй байнаа. Ойгоо хөгжүүлсэн, хамгаалсан, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн улс орны иргэд аз жаргалтай байдаг. Модтой хашаа, модтой байгууллага бүхэн гоё харагдаж зөв энергитэй эрч хүчтэй  амьдарч чадна.

 

  1.     Аялал жуулчлалын үйлчилгээний чанар, нэр төрөл, хүртээмж хангалтгүй байна.
  •             Орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын дэд хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахад хамтран ажиллах, нутгийн иргэдэд түшиглэсэн хот айлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны баазуудад эко стандартыг мөрдүүлэх;
  1.     Байгаль орчны хууль тогтоомжийг сурталчилах, залуу үедээ байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах экологийн боловсрол олгох асуудал хангалтгүй байна. Иймээс:
  •          Байгаль орчны хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар сурталчилгааг тогтмолжуулж, бүх нийтэд байгаль орчны боловсрол олгох ажилд шаардагдах зардлыг гаргаж, иргэдийг мэдээллээр хангах;
  •          Эко сургууль болон ерөнхий боловсролын суруулийн дэргэдэх Залуу байгаль хамгаалагчдын клубыг дэмжин ажиллах
  1.     Улаанбаатар хотод агаар, хөрс, ус орчны бохирдол гамшигийн хэмжээнд хүрч эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл улам алдагдсаар байна. Энэ чиглэлд их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулж ирсэн ч бодитой үр дүн харагдахгүй байна.
  •          Иймээс энэ чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд хийх ажлыг эрчимжүүлж, ажлын үр өгөөжийг дээшлүүлэх хэрэгтэй байна.

 

  1.     Алт-2 хөтөлбөрийг дэмжин ажиллах

Монгол улсын 2017 оны төсвийн алдагдал 2,4 ихнаяд төгрөг болж, зөвхөн ирэх 3 дугаар сард гэхэд л 580 сая ам.долларын зээлийн өрийг төлөх ёстой болж эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдал үүсээд байна. АЗДнарт хэлсэн  Үүнтэй холбоотойгоор эдийн засгийг сэргээх зорилгоор "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Бид энэ хөтөлбөрийг дэмжин ажиллахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах үүднээс түүнд тавих хяналтыг сайжруулах, хариуцлагатай уул уурхайг эрхлэх шаардлагатай байна. Байгальд ээлтэй экологийн ул мөр багатай үйл ажилагааг эрхлэн явуулах нь эргээд бизгесийн эрсдэлгүй, тогтвортой байдлын баталгаа болох төдийгүй улс орны хөгжилд хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна.

БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба 

скачать dle 12.0

Санал болгох