Энэ өдрийн зурхай /2017.02.13/

🕔 2017/02/13 08:36

Энэ өдрийн зурхай /2017.02.13/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 18. Сумъяа гараг. Гурван хөх мэнгэтэй, харцага одтой, цагаагчин хонь өдөр.

Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Хий

Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.   

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ажлынхантайгаа сайн ойлголцох өдөр. Ямар ч нөхцөлд ажилдаа сайн анхаарлаа төвлөрүүл. Хий хоосон санаа бүү зов. Хамтрагч нартайгаа харьцах харьцаанд зөрчилдөөнт байдал үүсэх авч энэ нь танд ашигтайгаар шийдэгдэнэ. Хоолой, уушгиа өвдөхөөс хамгаал.


ҮХЭР (4/20-5/20)

Төлөвлөсөн ажлаа ягштал биелүүлэх өдөр. Та мэргэжлийн үйл ажиллагааг сайн мөрдөж ажиллах шаардлагатай байна. Түүнийг чинь өрсөлдөгч нар чинь болоод танаас хамааралтай ажиллагсад бүгд анхааралтай ажиглаж байна. Ажлын өдрөө нарийн, цагаар нь төлөвлө, төлөвлөгөөгөө ягштал мөрдөхийг хичээ. Санамсаргүй ажил гарсан ч энэ удаа хойшлуул. Үгүй бол алсдаа танд хор уршиг учирна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та жижигхэн алдаанаас болж санхүүгийн асуудалд орж магадгүй. Тиймээс та сонор сэрэмжтэй байгаарай. Хэдийгээр бүх зүйл бүх санхүүгийн хүндрэл дан ганц танаас хамаарахгүй ч өөрийн чадал, бололцоогоор анхаарал, тооцоотой бай. Хувийн буруу зуршлуудаасаа сал. Та өөрийн сэтгэлзүйн чадвар энэ өөрчлөлтийг хийхэд их хүч гаргах ёстойг ухаар.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Удаан хүлээсэн ажлын хариу гарна. Гэвч энэ нь зөвхөн эхлэл, цаашид боловсролдоо сайн анхаар. Амжилтадаа бүү эргэлз. Таны зорилго төлөвлөгөөнд хөнгөмсөг зан чанар, сэтгэл санааны тогтворгүй байдал сөргөөр нөлөөлнө. Гэнэтийн сэтгэл зүйн дайралтанд өртвөл уурлаж, бухимдалгүй нөхцөл байдлыг хянахыг хичээ. Буруутай үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай.


АРСЛАН (7/23-8/22)   

Та эргэн тойрныхондоо тун таатай сэтгэгдэл төрүүлнэ. Танаас сайхан энерги цацрах болно. Иймээс энэ өдөр тогтоосон харилцаа урт удаан хугацааных байх болно. Ажил хэргийн хувьд та өөртөө ч бусдад ч итгэл төрүүлж чадна. Хайр дурлалын харьцаа аз жаргалтай байна.


ОХИН (8/23-9/22)

Та буруутай зүйл хийсэн тул хайртай хүнээсээ яаралтай уучлал гуй. Таны нэг үг багагүй алдаа дагуулж, цаашид танд төвөг удах тул анхааралтай бай. Орчин тойрны хүмүүстэйгээ үл ойлголцох байдалд хүрч болзошгүй тул хэт санааширалд бүү авт. Амьсгалын замын харшлын шинжтэй өвчин хүндэрч болзошгүй. Хэрэглэдэг эм тангаа соль. Буяны үйлс эрхлэх, сүм хийд ороход таатай байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Амьдралын тань эрч хүч их байна. Ачаалалтай ажиллаж, аз туршин та ахиж дэвжих болно. Бизнесийн болон хуулийн хүрээний ажилд амжилт олж, бага гэхгүй амжилтаа атга атгаар ахиулан лавшруул. Өөрийн бусадтай хоосон харьцаа, алдаатай байдал, зан аашийн сул талаа өмөөрөх байдал бүү гарга.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Эрдэмтэд, инженерүүдийг их амжилт хүлээж байна. Од, эрхэс таны мэдлэг, нээлтийг нарийн чиглэл рүү хандуулж байна. Урлаг соёлын ажилтнууд хэт сэтгэл хөдлөлд автах хэрэггүй. Мөрөөдлөө дараа хэрэгжүүлэхээр хойш нь тавь. Таны оюун санааг шинэ төлөвлөгөө, сонирхолтой санаанууд эзэмдсэн байна. Орчин үетэйгээ хөл хийлүүлэхгүй бол болохгүйг та сайн ойлгоно.


НУМ (11/22-12/21)

Ялалтаа булаалгахаас хамгаалах өдөр. Өнөөдрийн үйл явдал таныг ямар нэг хувийн амжилтаа бусдаас хамааралгүй гэдгийг хамгаалахыг шаардаж болзошгүй. Бусдаас өөрийн хүрсэн өндөрлөгийг хамгаалж, адайр ааш, этгээд сонин үйлдэл хийж бай. Зорьсондоо хүрэхийн тулд тэвчээртэй байж, цаашдын үйл хэрэгтээ алдаа гаргахаас болгоомжлоорой. Та аливаад сонор сэрэмжтэй байж, болоогүй байхад дайран орох хэрэггүй.


МАТАР (12/22-1/19)

Шинэ зүйл хийж бүтээхэд тааламжгүй өдөр. Таныг ажлаас чинь сатааруулах олон шалтгаан гэнэт гарч ирнэ. Өнөөдөр өмнө нь дуусгаагүй ажлаа шалгаж, сайн анхаарлаа хандуул. Амьдрал төгс биш юм даа гэдгийг олон матарынхан ойлгон сэтгэлээр унана. Гутранги сэтгэлд автахгүй байхыг хичээ. Өнгөрснөө санан дурсаж, урьд өнгөрсөн зовлонгоо бодсоны хэрэггүй.


ХУМХ (1/20-2/18)

Ажлын их ачаалалтай өдөр. Энэ өдөр өнгөрсөн хугацааны мэргэжлийн ажлаа өөрчилж, үйл ажиллагааныхаа төрөл чиглэлийг эргэн харах шаардлага тулгарна. Нийгэмд нөлөөлөх үйл явдлын гэрч болно. Хувийн амьдралаа сайн сайхан байлгахын тулд хураасан хөрөнгө, тогтоосон харилцаа холбоогоо ашиглах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Сэтгэл зовоосон асуудлууд шийдэгдэх өдөр. Төлөвлөсөн ажлаа биелүүлэх цаг ирж байна. Тулгамдсан асуудал амжилт, аз авч ирнэ. Таны төрөлхийн хөдөлмөрч чанар санхүүгийн байдлаа бэхжүүлэх үндэс болно. Гэр бүлдээ цаг гарга. Тэнд таныг хүлээж байгаа асуудал байна. Хойшлуулахгүй шийдэх хэрэгтэй.

скачать dle 12.0

Санал болгох