2017 оны гал тахиа жил байгалийн том гамшиг тохиохгүй, харин нийгэм улстөрийн "цунами" болох магадлалтай

🕔 2017/02/06 09:46

2017 оны гал тахиа жил байгалийн том гамшиг тохиохгүй, харин нийгэм улстөрийн "цунами" болох магадлалтай

 

Гал улаан тахиа жил дорно дахинд их алдартай, яагаад гэвэл энэ нь цогц хөгжил дэвшил, тодорхой үр дүнд чиглэсэн хамгийн эрч хүчтэй жилийн мөчлөг билээ. Энэ үе эрс тэс байдлаараа онцлог гэж дорны мэргэд өгүүлжээ. Өөрөөр хэлбэл Гал Улаан тахиа жил хагас дутуу арга хэмжээ авч болохгүй. Инь зарчмаар илэрхийлэгдсэн Гал махбодь (2017 оныг яг ингэж тодорхойлсон байдаг) хүмүүсийн үйл ажиллагааны бүх салбарт урагш дэвших төгс хөгжлийг зөгнөдөг гэж эрт дээр үөэс Дорно дахинд үзэж иржээ.

 

Тахиа өөрөө төмөр махбодьтой, төмөр нь хүн ба түүний мөн чанар, үйл ажиллагааны илэрхийлэл билээ. Тэгэхээр энэ нь 2017 онд байгалийн том, өргөн цар хүрээтэй гамшиг та бидэнд тохиолдохгүй гэсэн үг. Гэхдээ нийгэм, улстөрийн "цунами” эсвэл "ган гачиг” зэрэг үзэгдэл нэлээд тохиож магадгүй, энэ нь илүү хүнд хэцүү бөгөөд олон талт асуудал юм.

 

Эртний Хятадын одон орны зурхайчид "Гал тахиа жил бүх хүн төрөлхтөнд маш чухал ач холбогдолтой, том тэмдэглэлт үйл явдал болдог. Ямар нэг хувь хүн буюу үндэстэн биш, бүх хүн төрөлхтөн” хэмээжээ. Энэ чухал мөч, яагаад гэвэл тухайн үе шатын гол зарчмын нэг. Тахиа өөрөө амьдралыг үзэх үзэл ба алхам үйлдлээрээ бие даасан гэдгээ харуулдаг, заримдаа хувиа хичээдэг талтай. Гэтэл 2017 онд өөрийн төлөө биш харин нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг тийм хүмүүс жинхэнэ амжилтад хүрнэ. Таны төлөвлөж байгаа өөрчлөлт хэр олон хүнийг хөндөж байгаа болон энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хичнээн тооны хамт ажиллагч, түншээ татан оролцуулна үр дүн ньтөчнөөн өргөн цар хүрээтэй, чанартай байх юм. Үнэн хэрэгтээ эртний Хятадын гүн ухаан чухам ийм зарчмууд дээр суурилдаг. Нийгмийн сайн сайхнаар дамжуулан хувийн амьдралаа сайжруулах, хорвоо өртөнц ба амьд бүхний төлөө гэхдээ бие даасан хэвээр байх гэсэн үг. Энэ илүү шударга зарчим, учир нь хамтран зүтгэгчид ба амьдралд хэрэгжүүлсэн бодлого гэсэн хоёр бат бөх суурь байгаа үед та бид өөртөө, өөрийн хүчинд итгэдэг, улмаар хамгийн гайхалтай үр дүнд хүрэх бодит боломж бий гэж ойлгодог. Энэ талаар Өөрчлөлтийн ном, бусад эртний гар бичмэлд өгүүлсэн төдийгүй үүнийг Гал тахиа жилийн мөн чанар хэмээн дорны мэргэд тодорхойлжээ.

 

Гал тахиа жил нь бүтээлч чадвараа хамгийн хурц тод, эрчтэй илэрхийлэх хандлагатай авьяаслаг хүмүүст давуу тал олгодог. Энгийнээр хэлбэл энэ бол тухайн үеийнхээ бүтээгч энергийг өөртөө хуримтлуулагсдын үе. Тэд голдуу эрдэмтэд, урлагийн хүмүүс. Нөгөө талаас авч үзвэл 2017 онд олон хүмүүстэй их харилцдаг хүмүүсийн үйл ажиллагаа онцгой амжилттай байна. Тухайлбал мэргэжлийн тамирчид, хүчний байгууллагын ажилтнуудад энэ хамаатай. "Эрүүл биед саруул ухаан” гэдэг зүйр үг нь Гал тахиа жилийн мөчлөгт яг тохирно. Энэ үе шатанд үйл ажиллагааны салбараас үл хамааран бараг бүгдэд бодит амжилт ирнэ, тэгэх ч ёстой. "Бүх мэргэжил хэрэгтэй, бүх мэргэжил чухал” гэдэг байхаа. Дорны мэргэд "Өөрийн байх ёстой газартаа байгаа хүн төгс төгөлдөрт хүрэх чадвартай” гэж хэлжээ. Зөвхөн ийм хүн л төгс төгөлдөрт хүрдэг гэж энд залруулбал зохино. Гуравдагч, хоёрдогч арга зам гэж байхгүй, даосизм энэ талаар хангалттай тодорхой дүрсэлжээ. Гал гэж Тахиа жилийг маш гоё, зөв тодорхойлжээ. Хөгжил дэвшил, гэгээрэл хосолсон энэ амьд биетэй гал өөрөө төгс зохицдог. Дорны одон орны зурхай энэ ойлголтыг хэрхэн тодорхойлдогийг ойлгох нь чухал. Тухайлбал өрнөдийнхний мэддэг "урагшаа, зөвхөн урагшаа хөдөл” гэсэн бодлого энд байхгүй. Дорно дахинд өөр замаар хөгжил дэвшилд хүрдэг юм. Аливаа алхам үйлдлийн өмнө зорилгоо тодорхойлж тавьдаг, асуудлыг зөвхөн цогцоор нь харж дүн шинжилгээ хийн түүнийг тооцсоны дараа л тэрхүү зорилгодоо хүрэх боломжтой. Гэхдээ нөхцөл байдлын дүн шинжилгээ бол хоёрдогч асуудал, хувийн тэмүүлэл эрмэлзлэл тэргүүн эгнээнд тавигдана, өөрөөр хэлбэл өөрийгөө дүгнэж шинжлэх явдал.

 

Зүйрлэвэл 2017 оны тэмцэл сэтгэл зүрхэнд, тэр бүү хэл та бидний тус бүрийн ухамсарт явагдах юм байна. Энэ бол тулааны жинхэнэ талбар бөгөөд тулалдааны үр дүнг талуудын хүч чадал биш харин бодол санаа тодорхойлох аж. Тэнд ганц хөдөлгөгч хүч байдаг нь дур зориг, чухам дур зориг л хүсэл мөрөөдлийг бүрэлдүүлж хэрэгжүүлэхэд тусалдаг. Нөгөө талаас авч үзвэл гал зарчим нь эртний Хятадын гүн ухаанд сөрөг талтай байх магадлалтай. Тахиа жилд энэ гал туйлын сүйрүүлэгч болж хувирч мэднэ. Тахиа бол өөрөө манлайлагч, зохион байгуулагч чадвараа хурц илэрхийлэхийн зэрэгцээ хүчирхэг, сөрөг дүр төрхтэй. Дээр дурдсанчлан амиа хичээдэг, шүүмжлэмтгий, бүдүүлэг, хардамхай. Өөртөө хэт итгэлтэй, бардам гэсэн энэ хоёр туйлширсан чанар нь дүр төрхийн замбараагүйд их нөлөөлдөг. Улаан тахиа жил хүмүүс өдөөн хатгалгад амархан өртөж, биеэ хянаж чадахгүй, тэсвэр хяналтаа алдах магадлалтай. Даланг хэрэв бетон, төмөр хоёр барьж тэсвэрлэхээ боливол яадаг вэ? Далан нурж замд тааралдсан бүхнийг устгадаг, бүтээгч шинж чанар түүнд огт байхгүй. Чухам иймээс 2017 оныг бага алдагдалтай туулж бүрэн дүүрэн амжилтад хүрэхийн төлөө сэтгэл хөдлөлөө, хүслээ нарийн хянах ёстойг хүн бүр мартаж болохгүй.

 

Дорны мэргэн ухаантнуудын нүдээр 2017 он ийм байдлаар илэрхийлэгджээ, хүн бүр эндээс өөрийн хүссэнээ олох байх. Оны хувь хүний зурхай нь чиг хандлага, гол учир шалтгааныг илүү оновчтой, нарийн гаргадаг, яагаад гэвэл тэнд тухайн хүн Инь эсвэл Ян зарчимд хамаарч буйг, мөн гал ба ус, шороо, мод, төмөр гээд аль махбодид хамаарахыг, мөн зурхайн аль ордынх гэдгийг тооцон үздэг. Энд өөр зүйл чухал. Гал тахиа жил нийгмийн хөгжил дэвшил, сайн сайхнаар дамжуулан хувь хүний өсөлтийг билэгддэг. Чухам иймээс та эх орноо хамгаалдаг хилчин эсвэл уран зохиолын хичээл дунд сургуульд заадаг, авто машины деталийг үйлдвэр дээр зордог гээд одоо юу хийж байгаа нь онцын ач холбогдолгүй. Таны үйл ажиллагаа өөрт тань цэнгэл таашаал авч ирэх ёстой. Таны энерги энэ хорвоо ертөнцөд эрэлт хэрэгцээтэй байх болно, энэ л өөрийгөө хөгжүүлэх гол үзүүлэлт бөгөөд заавал амжилтад хүргэнэ.



ДАЛД ЕРТӨНЦ сонин 

скачать dle 12.0

Санал болгох