Цагаан сараар салют буудуулахгүй байхыг уриалжээ

🕔 2017/01/27 16:20
Цагаан сараар салют буудуулахгүй байхыг уриалжээБЭЭЖИН. /ВВС/. Агаарын бохирдол улам ихсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Хятадын Цагаан сарын баярын үеэр салют буудуулахаас татгалзахыг Бээжин хотын албаны хүмүүс оршин суугчдад уриалж байна.
 
Тус улсын Хөнань мужид салют буудуулахыг бүрэн хориглоод байгаа аж.
Хятадын нийслэл Бээжин хот болон бусад хотыг өтгөн утаан манан бүрхэх болсон тул агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авахыг иргэд шаардсаар байна.
Цагаан сараар салют буудуулж, галын наадам хийх нь энэ баярын чухал хэсэг бөгөөд аз жаргал, сайн сайхныг дууддаг гэж хятадууд үздэг ажээ.
Хятадуудын хувьд хамгийн хүндтэй баяр болох Цагаан сар маргааш эхэлнэ.
 
 
 
Бээжин хотын албаны хүмүүс өчигдөр орой болон өнөөдөр "Weibo” цахим хуудсанд нэгэн уриалга тавьжээ. Уг уриалгад "Цагаа сараа байгаль орчинд ээлтэйгээр тэмдэглэхийг уриалж байна. Салют буудуулж, галын наадам хийх нь агаарыг бохирдуулаад зогсохгүй янз бүрийн осол гэмтэл гарахад хүргэж болзошгүй” гэжээ.
Өнгөрсөн онд Бээжин 719 дэлгүүрт салют зарах зөвшөөрөл олгож байсан бол энэ онд ердөө 511 дэлгүүрт зөвшөөрөл өгсөн байна. Салютны борлуулалт муу байна гэж эх сурвалжууд мэдээлж байна.
 
Бээжингийн 1000 оршин суугчдын дунд саяхан явуулсан судалгааг үзвэл, тэдний 80 гаруй хувь нь салют буудуулах бодолгүй байна. 
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг
скачать dle 12.0

Санал болгох