Баабар: Энхбаяраас Эрдэнэбат хүртэл утаатай тэмцсэн шастир оршвой
Улаанбаатар үүссэн цагаасаа л эхлээд утаатай байсаан. Түүх шастирт тэмдэглэснээр Хүрээ нь Туул голын хөвөөнөө 100 орчим жил нүүдэллэжээ. Одоогийн баримжаагаар Уубулангаас Шувуу фабрикийн хоорон дахь 70 орчим км газар голоо дагаад нүүгээд байсан гэсэн үг. Нүүсэн гол шалтгаан нь түлээ түлш ховордсон гэх. Мэдээж нүүдэлчид нэг газар олуулаа цуглахаар аргал хомоолоос авахуулаад түлээ түлш олдохоо больж таараа. Шүтлэгээсээ болоод мод огтлохгүй. Гандан баригдсанаар 1854 оноос нүүхээ больсон. "Тунгалаг Тамир” романд Хүрээний утааны тухай Эрдэнэ, Гэрэл нар хөөрөлддөг. Улаанбаатар дөнгөж 1960 онд 100 мянган хүнтэй болсноор утааны асуудал хурцаар тавигдах болжээ. 1980-аад онд Улаанбаатарын утааны асуудлыг Улс төрийн товчоогоор хэлэлцсэн баримт бий.
1990 онд 500 мянган хүнтэй байсан хот өдгөө 500 мянган автомашинтай болжээ. Сонин баримт: 1990 онд 500 мянган хүний 25 хувь нь байшинд суудаг байсан бол одоо гурав дахин олон оршин суугчтай хотын 25 хувь нь эсгий гэрт өвөл зунгүй амьдардаг юм байна. 2015 оны хүн ам орон сууцны тооллогын шинэчилсэн дүн шүү. Урьд нь хувьдаа байшин барихыг хориглодог байснаас тэр л дээ. 32-ын тойргоос хойш хашаандаа байшингүй айл ер нь байхгүй дээ. Баянхошуу ч барилгажсан. Хотын төв рүү Ногоон нуур орчим, тэгээд хөдөөнөөс шинээр шилжин ирэгсэд голдуу байрлах Шархад, Даландавхар, Толгойт гээд хотыг бүсэлсэн газар Улаанбаатарын жинхэнэ гэр хороолол бий. Тэд ядуу, байшин байтугай хашаагүй айл зөндөө. Тэнд л хамгийн хортой утаа гаргадаг. Байшинг бодвол эсгий гэр амархан дулаан алддаг учир осгочихгүйн тулд хавьгүй илүү гал түлэх шаардлагатай. Улаанбаатарт 580 мянган өрх байгаа гэж бодохоор бараг зуу гаруй мянган өрх эсгий гэрээс аймшигт утаа тасралтгүй үйлдвэрлэж байна.
Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн монголчуудын гуравны нэг нь нэг хотод бөөгнөрснөөр XXI зуунтай зэрэгцэн утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Японы хөрөнгөөр утаатай тэмцэх "хөдөлгөөн” Засгийн газрын хүрээнд 2000 оноос эхэлсэн юм. Хамгийн түрүүн утаатай үзэлцэх тэмцэл контор тохижуулахаас эхэлж байв. Байгаль орчны яамны дэргэд утааны эсрэг албан ёсны байгууллага буй болж Ерөнхий сайдын ээж толгойллоо. Японы мөнгөөр Бээжинд конторын тавилга худалдан аваад МИАТ-ын онгоцоор утаат Улаанбаатар руу зөөв. Тэр үеийн "Засгийн газрын мэдээ” сонинд "Ямар хувийнхаа тавилгыг онгоцоор зөөгөө юу, Улаанбаатарын утааг арилгах байгууллагын албаны тавилгыг онгоцоор зөөсөн юм, мэдэв үү!” гэсэн Засгийн газрын хэрэг эрхлэхийн албан эсэргүүцэл-"ноот” хэвлэгдэж байв. Утаа арилгах хамгийн анхны арга хэмжээ нь Яармагийн айлуудад "нэхээсгүй эдлэл” гэх эсгийтэй төстэй нимгэн материалыг тарааж мэдээллийн хэрэгслэлээр бахархан рекламдаж байв. Айлууд энэ материалаар гэрээ давхарлачихаар гал түлэхээ больдог юм байлгүй хэмээн ойлгосон ард түмэн арга хэмээг алга ташилтаар мялааж байлаа. Байгаль орчны сайд 15 мянган мундаг зуух үнэгүй тараахаар амлаж ард түмнийхээ хайрыг татав. Хэргийн мөрөөр хөөвөл Японы Жайка төслөөр мянган тонн ган лист бэлгэнд авснаар Гомбодоржийн гэх зуух хотод тараагдав. Бас л алга ташилт. Харин утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.
Дараагийн арга хэмжээ "түлш сайжруулах” нэрээр өрнөлөө. Утаа гаргадаггүй, шингэн утаатай, коксжсон, хагас коксжсон гэх мэт хүмүүс дур дураараа нэрэлсэн янз бүрийн нүүрс янз бүрийн магтаалтайгаар түгэх болов. Үүнээ дагасан хэрүүл ч өсөв. Тэр хамгийг нь авсан л гэнэ, тэр тэндэргүй хуслаа л гэнэ, тэрний нүүрс хулхи л гэнэ. Далимдуулаад идэж уусан асуудал тасрахаа болилоо. Юутай ч утааны хэмжээ үүнээс үл хамааран өссөөр л байв. Утаагүй нүүрсний өртөг өссөн ч юм уу, цаадуул нь хүчрэхээ больсон ч юм уу, юутай ч гэсэн "утаатай” нүүрс хямдаар тарааж ард түмний амьдралыг дээшлүүлэх хөдөлгөөн шинээр өрнөв. Үр дүнд нь бараг л иргэний дайн үүсэв. Баахан хүн шоронд хийлээ. Ерөнхий сайд гэр бүл хамаатан садангаараа буруутав. Ямарчиг байсан утаатай тэмцэх нүүрсэн хөдөлгөөнөөс олон тэрбум төгрөг хусчихаад ял шийтгэлгүй өнгөрөгч, түүнийг энэ төсөл рүү шахагч том оврын дарга, араас нь хаацайлж ялгүй өнгөрөөгч нарыг би нэр усаар нь үйлдэлтэй нь сонссон. Матаач болчих байх, орхиё, утаагаа л яръя. Юутай ч утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.
Утаатай тэмцэх дараагийн хөдөлгөөн "утаа гаргадаггүй бүрэн шаталттай илбэт зуух” нэрээр хөгжив. Улсын төсвөөс мөнгө гараад ирэхээр ийм мундаг зуух дор нь зохиогоод үйлдвэрлэдэг хүмүүс ямар ч олон байдаг юм? Дотоодын үйлдвэрлэлийг шахаж араас нь Түрк зуух гэх соёлтой сайхан эдийг импортоор шахаж эхэллээ. Энэ нь дараагийн сонгуульд бэлдэгч эрх мэдэлтнүүдэд рэйтингээ тэнгэрт тулгах сайхан далим болов. Чингэлтэй мэтийн дүүргийнхэн зуухжсандаа, зуухжсан. Таван ам бүлтэй нэг айл таван зуухтай болсон тохиолдлыг 2008 онд мэдээллийн хэрэгслэлээр үзүүлж байв. Сонгуулиар маш олон өрх байтугай бүтэн гудамж, бараг хороолол цаасан дээр хуурамчаар буй болсон учир түрк зуух дарга нарын байтугай ядуу иргэний хувьд ч залилан хийх сайхан бололцоо буй болгожээ. Үнийнх нь ердөө хэдхэн хувиар авсан "боловсон зуухаа” айлууд зах дээр зарж эхлэв. Зөвхөн Улаанбаатарт тараасан зуух аймаг сумын төвийн бололцоотой айлын гэрийг халаах болов. Хэдэн арван мянгаараа. Хуурамч бүртгэлээр олон өрхтэй болсон хороон дарга нар ч овоо цулайсаан. Утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.
Бат-Үүл даргын үед Улаанбаатарыг утаанаас салгах шинэ технологи зарлагдав. Гэр хорооллын айлуудын газрыг барилгажуулах. Гэхдээ үүнийг зах зээлийн аргаар солилцоо явуулахаар төлөвлөжээ. Улаан хэрүүл болсон доо. Даргын 40 нас хүрч бие даасан хүүхэд барилгажуулах төсөлд оролцсон нь Бат-Үүлийг шоронд хийж шонд дүүжлэх шалтгаан мөн гэж хоолойгоо сөөтөл орилсоор нэлээд хэдэн нөхөд сонгуулийн дараа өндөр сэнтийд залраад чимээгүй болцгоов. Миний бодоход энэ асуудлыг зах зээлийн аргаар шийдэх гэсэн санаа нь зөв боловч цэвэр бохирын магестрал шугам байхгүй газар өнөө зах зээл нь залхуутайгаар хөдөлж ядсаар унтрах шат руугаа орсон байх.
Ингээд 2016 онтой залгаж Эрдэнэбатын эрин эхэллээ. Хагас жил сандал ширээний наймаа явагдсаар нэг сэрээд харсан чинь утаа хөшиглөөд юу ч харагдсангүй. Дээр үеийн нэг онигоо байдаг юм: Төрийн ордны арын хашаанд пуужин уначиж гэнэ. Дарга нарт хэлтэл Цэдэнбал "Зөвлөлтөөс бушуу асуу” гэсэн бол Самбуу гуай "Эхлээд Төмрийн заводоос асуусан нь дээр байх” гэсэн гэдэг. Эрдэнэбат юун түрүүн Монголдоо Төмрийн завод болох Академи, Боловсролын яам хоёроос асуужээ. Бүр "утаа арилга” гэж үүрэг өгснийг нь яана. Өнөө хоёр нь хөөр болчихсон "нэгэнт ийм үүрэг авсан болохоор одоохон биелүүлнэ” гэж мэдээллийн хэрэгслэлээр рэйтингээ дээшлүүлэв. Утаа арилгах аргыг хэдийнээ мэдэж байсан юм бол өдий болтол тас нуугаад явдаг, хүн чанар нь хөлийн жийрэг шиг болчихсөн ямар өөдгүй товарищууд вэ? Мартсанаас онигоогоо үргэлжлүүлэхэд өнөө пуужин гээд байсан нь тэр үедээ нэрд гарсан шүлэгч нэгэн (одоогийнхоор бол "болор цомтон” юм даа) архи ууж тасраад Ордны арын хашаанд тас явчихсан байсан юм гэнэлээ.
Эрдэнэбат гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг тэгэллээ. Өртөг нь 30 тэрбум төгрөг. Ард түмэн урдын нэгэн адил алга ташин хүлээж авав. Үнэгүй юманд нугасгүй. Дээр нь айл дулаацуулдаг импортын цахилгаан халаагуур олоод ирж. Одоохондоо зээлээр хөнгөлөлттэйгээр хотын иргэдийг харж үзнэ л гэнэ. Нэг нэгийг барьчихсан зурагтаар үзүүлээд л явна. Мэдээж энэ нь түрк зуухны замаар орно. Тэмээн дээрээ зааны гарз гаргана. Олон ч хүн баяжина даа. Арга хэмжээний ёслолын туузыг шинэ жилээр нээсэн, гэсэн ч утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.
Улаанбаатарын утааг нэмэгдүүлж өтгөрүүлэхийн тулд сүүлийн 16 жилд нийтдээ 170 орчим тэрбум төгрөг зарцуулчихаад байгааг саяхан зараллаа. Энхбаярын төгрөг Эрдэнэбатын төгрөгөөс дор хаяхад хоёр дахин илүү ханштай байсныг бодолцвол энэ мөнгө үүнээс хавьгүй их байх ёстой доо. Үүгээр тухайлбал ядахнаа Долоон буудал хүртэл цэвэр бохирын магестрал татчихсан бол зах зээлийн утгаар хавьгүй хурдан барилгажчих байсан ч юм билүү. Хувийн хэвшлийнхэн энэ хооронд Улаанбаатарыг танигдахгүй болтол нь барилгажууллаа. Гэхдээ Энхтайваны гудамж дагалдуулан магестраль шугам дагуу л бужигналдацгаасан. 32-ын тойргоос хойш хэн нь ч ийм ажил хийсэнгүй нь хэнд ч ойлгомжтой байх. Утаа нэмэгдсээр, өтгөрсөөр, хариуцсан хүмүүс нь бурзайсаар, шорон явсаар. Удахгүй Эрдэнэбатынхны баяртай гунигтай ээлж ирэх биз.
Улаанбаатарын байшинд амьдардаг өрхийн 55 хувь нь төвлөрсөн халаалттай юм байна. Үлдсэн 45 хувь дээр мөнөөх өвөл зунгүй гэрт амьдардаг зуу гаруй мянгыгаа нэмэхээр дор хаяж 350 мянган айл гал түлж байна. Хамгийн багаар бодоход 350 мянган яндан Улаанбаатарыг хордуулж байгаа юм байна л даа. Урьдын туршлагаас харахад энэ олон яндан даарснаас гэхээсээ хоол хийх гэж ажилладаг бололтой. Өнгөрсөн хугацааны бүхий л "тэмцэл” гал дээр хоол хийж иддэг монгол заншлыг тойрсон юм биш үү? Түрк зуух гэхэд дулаацуулах болохоос дээр нь тогоотой хоол чанах бололцоогүй. Судалгаа явуулж тогтоомоор юм.
Үйлдвэржсэн хөгжингүй орнуудын хотууд зуун жилийн өмнө утаандаа баригдсан байжээ. "Лондон смог” нэршил сурах бичигт ч үлдсэн. Лондонд зэрэгцээд яваа хүн биенээ харж чаддаггүй шахуу байсан гэдэг. Өнөөгийн Лондон ямар сайхан тунгалаг агаартай гэж санана. Утаанаасаа салсан туршлага гэж эдэнд байдаг байлгүй дээ. Утаанаасаа салсан туршлага, судалгаа, оночтой арга барил гэж баймаар юм? Өвөл эхлэнгүүт л Засгийн газар болгон толгойд нь гэнэт орж ирсэн марзан санааг хэрэгжүүлж байснаа хавар салхи эхлэнгүүт мартчихдаг наргиантай явдал бидний уламжлал зан заншил болж тогтлоо. Ер нь манайд утаатай тэмцэнэ гэдэг нь нэг янзын унацтай бизнес юм биш үү? Төрийн бизнес! Баригдсан нь шоронд, баригдаагүй нь хаданд. Ерөнхий сайдаасаа эхлээд бараг бүх сайд нар, агентлагууд, төрийн үйлдвэрийн газруудыг хамруулж гардан гүйцэтгэдэг, тэндээсээ юм хусдаг, рекламдаж нэр сүрээ өргөдөг ажиллагаа нь утааг улам нэмэгдүүлж, улам өтгөрүүлээд байгаа харагдах юм. Сайд нар нь тус болгондоо импортын цахилгаан халаагуур духан дээрээ наачихсан зурагтаар чухал царайлаад л бүлтрээд явах юм. Хувийн хэвшилд даатгачихсан бол аль хэдийнээ утаагүй болчих байсан ч юм бил үү? Ядахнаа л хариуцлага тооцох эзэнтэй хоцроно шүү дээ. Туршлага бүхий гадаадын компанид даатгаж болно.
Уул нь үйлдвэржээгүй Улаанбаатарын утаа гайгүй шүү дээ. Лагос, Бээжин, Тэгэран, Мэхико зэрэг хотын утаа нь хүхэр, мөнгөн ус, хүнцэл, тугалга мэтийг агуулсан үйлдвэрээс гаралтай үхлийн доозтой бодисоор хордуулж байгаа. Улаанбаатарынх бол нүүрс түлснээс үүссэн нүүрсхүчлийн давхар исэл дагнаж буй. Харин тоосжилт гэдгээр нь хэмжих юм бол маш өтгөн. Улаанбаатарын утаа хор холбогдлоороо дэлхийд тасархай нэгд орж байна, утаанаас болж хэдэн арван мянган үхэж байна хэмээх сүржигнэсэн түгшүүрийн харанга ч хэн нэгнийг улс төрийн тайзан дээр баатар болгон гаргаж ирэх, мөнгө цаас идэх гэсэн шуналтны хомхой сэдэлтэй холбоотой нь нэн элбэг. Энэ ч бас утаат бизнес юм даа. Улаанбаатарт 5 дугаар цахилгаан станц барихаар шийдсэний 20 жилийн ойг бид хэдэн жилийн өмнө ёс төртэй тэмдэглэсэн. Станц барихгүй байх нь өөрөө бизнес юмдаа. Айлуудад дулаан амьдраарай гэж ерөөгөөд эсгий туурга, утаагүй зуух, сайн шатдаг нүүрс, цахилгаан халаагуур үнэгүй тараасан нь хамаагүй ашигтай шүү дээ. Утаа бол мөнгө, аан?!
2016.1.15