Кисэносато ганцаараа тэргүүлж эхэллээ

🕔 2017/01/16 12:25
Кисэносато ганцаараа тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сумо бөхийн Токио хотноо болж байгаа 2017 оны анхны Хацү башё буюу нэгдүгээр сарын барилдааны 8 дахь өдрийн барилдаанд озэки Кисэносато Окиноүмигээр ээлжит даваагаа авч ганцаараа башёг тэргүүлж эхэллээ.

Энэ өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Араваши Э.Дөлгөөнд ялагдаж 7 даваа нэг унаатай болж тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэв. Кисэносатогийн хувьд их аваргуудтай барилдаж давсан тохиолдолд тэргүүлэх боломж нээлттэй болох юм. Тэрбээр өнөөдөр хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох озэки Котошёогикүтэй барилдана.

Монгол сумочдын даваа, унааг танилцуулахад, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 4-3, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 5-3, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-4, Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-3, Маэгаширангийн хоёроос босч буй Араваши Э.Дөлгөөн 2-6, Маэгашира-6 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4, Маэгашира-10 Таканойва А.Баас

андорж 7-1, Маэгашира-13 Ичиноёжо А.Ичинноров 6-2 гэсэн амжилттай яваа юм.


скачать dle 12.0

Санал болгох