"Монголын мал хортой ургамал идээд дасчихсан" гэв үү?

🕔 2017/01/11 15:49

 

- Мал хортой ургамал идэхээрээ үхдэг. Юун дасах билээ. Хаврын сүүл сард Шиншээний шар цэцэг гэдэг хортой цэцэг гарахад түүнийг идсэн мал гулбийж зогсож байгаад удалгүй үхнэ. Өөр ч хортой ургамал бий . Гэхдээ миний мэдэх манай тал хээрийн бэлчээрт буй 800 гаруй төрөл зүйлийн ургамалд хортой нь 8 л болов уу даа. Тэр бүгдийг идээд дасчихсан юм бол, бид үеийн үедээ хортой ургамал иддэг малын хортой мах идсэн юм бол ингэхэд өнөө Монгол байх байсан болов уу? Эсвэл бас мал шигээ хоронд дасацгаачихсан юм болов уу? Монголиад өвчний шинж үүнтэй холбоотой гэж хэлэх вий дээ... арай л...!! 

 

- Харин ч монгол малын мах бусад бордооны малынхтай харьцуулахад эрүүл, органик. Бид одоо дорнодын талын хаяа болох Сүхбаатарын хонь голдуу идэж байна. Дорнодын тал тэр аяараа радиацтай юм бол яагаад Дорнодынхны эрүүл мэнд бусадтай адил байгаа юм бол? Эрүүл мэндийн салбарынхны судалгаагаар Дорнодынхон тун асуудалтай, тэндээс хүн ард дайжиж нүүсэн байдалтай баймаар... ?

 

- Ямар ургамлыг хортой гэж үзэж байна вэ? Барууны стандартаар хортой гэж буй их олон юм чухам үнэндээ эм болж байдаг. Хонины сүүл байна. Идэж болохгүй, бөөн хлостирин, бөөн хор гэдэг. Тийм бол хонины сүүл хөхөж өссөн бид мэт нь хор хөхөж өссөн байх уу. Харин ч хонины сүүл олон өвчний дархлаа суулгадаг, олон чухал амин дэм, шим тэжээлтэй. Юун хор..Харин ч баруунд өргөн хэрэглэдэг олон зүйл хортой болохыг ойрд нөхдүүд өөрсдөө мэдээд хэл ам хийгээд, гарц хайгаад байгаа биш үү?

Бэлчээрийн олон ургамлын нэг нь нөгөөгөө нөхдөг, мөн нөгөөгийнхөө үйлчлэлийг дарж, эсвэл хүчжүүлж байдаг нийлмэл үйлчилгээний талаар яагаад таг өнгөрөв?

 

- Гаднын мал манай бэлчээрийн ургамал идээд шууд хорддог гэвүү? Үүн шиг худал юм хаана байна. Тэр идэж буй өвс ногоондоо биш манай мал шиг бэлчээрлэн амьдрах чадваргүйд, хатуу ширүүн уур амьсгалд асуудал нь бий. Манайхан Европ бүү хэл зарим нь канад, австралиас хүртэл хурдан морь, мах, сүүний үхэр авчирч байгаа. Мэдээж тэд тэжээлийн, аккурумын амьтад тул барагтай бол задгай бэлчээрт гаргах нь ховор. Хаа нэгтээ гаргаж бэлчээдэг. Тэгвэл гаргаж бэлчээсэн болгон үхдэг хэрэг үү? Олон арван жилийн өмнө нутгаасаа гараад, европын орчин, өвс ургамал, цаг агаарт хэдэн үеэрээ дасаж, хэдэн үе солигдсон тахь монголд ирээд задгай бэлчээрт харин ч тун дажгүй бэлчинэ. Алтайд Тахийн талд, Төв аймагт Хустайн нуруунд.

 

Баабар ах энэ мэт зүйлээ их итгэл үнэмшилтэй бичих тул залуус их үнэмших. Ингэхэд мань хүн энэ мэт худлыг мэдэхгүй бичиж буй бол одоо яая гэхэв, эрх чөлөө нь тэр хойно. Харин үнэхээр мэдэж, зориудаар бичиж буй бол асуудал тэр мөн шүү. Үүнийг л чухам тархи угаалт, гэхдээ их холуур тойруулж буй ухалт гэх байх даа.
.
Монгол үндэстэн оршин тогтнож буйн шалтгаан нь бэлчээрийн МАА. Бэлчээрийн МАА-г устгах нь Монгол үндэстний язгуурыг үгүй болгож буй хэрэг. Гэхдээ үүнийг хадгалж авч үлдэх тухай яриа ямагт "Дундад зууны хоцрогдол" гэдэг ангилалд орж, ад үзэгдэж байдаг. Санаатай болон санамсаргүйгээр. Гэтэл чухам хоцрогдол нь ойрын ирээдүйд фермерийн МАА болох тухай түрүүчээсээ яриад эхлэв. Бэлчээрийн МАА-гаа боловсронгуй болгох тухай яриа байхаас биш устгах тухай яриа байж хэрхэвч таарахгүй. Энэ зурвас бичлэгээс тийм л юм ханхалж байна.

 

Golomt Munkhtur-н зураг.




https://www.facebook.com/NominchimedB/posts/1332173513469682

скачать dle 12.0

Санал болгох