Энэ өдрийн зурхай /2007.01.04/

🕔 2017/01/04 09:12

Энэ өдрийн зурхай /2007.01.04/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 4. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 6. Буд гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр.

Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага:  Төрөн түгэхүй
Суудал: Хий

Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ. 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Осолтой өдөр. Хүчирхийлэл, хулгайтай тулгарч магадгүй. Болгоомжлол илүүдэхгүй л болов уу. Хэт их ачаалалтай ажлахаас зайлсхий. Эргэн тойрныхоо таагүй харьцаатай хүмүүсийн түрэмгий байдал, өдөөн хатгалгад бүү авт. Таны зөв учир хариуг нь чангахан өг. Гэхдээ өөрийн санаа бодлоо бүү тулга. Орой үдшийн цагаар болгоомжтой яв.

ҮХЭР (4/20-5/20)

Материаллаг байдлаа дээшлүүлэхэд сайн өдөр. Худалдаа наймаанд анхаар.Та ашиг орлогоо нэмэгдүүлэх зам дээр зогсож байна. Залуухан үхэрүүд хайрын болзоо, найз нартайгаа уулзах уулзалт тань гайхалтай сайхан байх болно. Үүнээс болж банк, санхүүгийн байгууллагуудаар орох ажлаа бүү хойш нь тавь. Санхүүгийн гэрээ хэлцэлд зоригтой оролц.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрч хүч, эрэмгий байдалтaй өдөр. Итгэлтэй байдал тань санхүүгийн амжилтад хургэнэ. Та ажил хэргийн чухал хэлэлцээр байгуулж ашигтай арилжаа наймаа хийнэ. Та заримдаа үед бодлогогүй авир гаргахаас сэргийл. Хийх ёстойгоо л тултал хий. Та гүйцэтгэх ёстой үүргээсээ илүү зүйлд оролцсоноор тааламжгүй зүйлд орооцолдоно. Хэрэв урьдчилан сайн бодож тооцоолвол ашиг олох өдөр.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнгөрсөнд үлдсэн муу үйлүүд таныг зовооно. Гэр бүлийн чинь хэн нэг гишүүн танд сайн мэдээ авч ирнэ. Гэхдээ түүнээс болж ойр дотны зарим хүмүүст муу юм санаж болохгүй. Муу энергийг зайлуулахын тулд залбирал үйлд. Уран бүтээл хийх юмуу, биеийн тамираар хичээллэвэл сайн. Өөрийгээ эрхлүүл.


АРСЛАН (7/23-8/22)   

Сэтгэл санаа өөдрөг байх өдөр. Мууг даван туулах энерги, эрч хүчний тэсрэлт болж магадгүй. Нэгэнт сэтгэл санаа өөдрөг байгаа тул эрүүл мэнд ч онц байна. Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн арга зам бол дэмий зүйлээс болж сэтгэлээр унахгүй байх юм. Өөрийгөө баярлуулах зүйлүүдийг бага гэхгүй хий. Од эрхэс сэтгэлийн хүчээр ихийг ялан дийлэхийг билэгдэж байна.


ОХИН (8/23-9/22)

Найзууд чинь таныг гэр бүлийн асуудлаас гарахад тусална. Та . өнөөдөр аж ахуйн ажлаа зохицуулах хэрэгтэй.Санхүүгийн хувьд өөрийн сонирхлуудаа барь. Сайн эрүүл мэнд, дотно харилцаа, дур татам байдал нь ямар ч ажлыг засч зорилгодоо хүрэх замд оруулна. Өөртөө анхаарал илүү тавь.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Санхүүгийн асуудлуудад шийдэл олох өдөр. Олон тооны хөрөнгө оруулалтын хувилбарууд, боловсруулсан саналуудын дундаас та сонголтоо хийх хэрэг гарна. Цаг үеийн байдлаас болж цаасан дээрх тохироо цаг мөч тутам өөрчлөгдөж байгааг сайн тооцоол. Санхүүгийн гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааныхаа нөхцлийг тохиролцохдоо бичиг баримтанд туйлын анхааралтай ханд. Чадварлаг мэргэжилтэнээс зөвөлгөө ав.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Нээлттэй байлгүй, дотоод сэтгэлээ хадгалах өдөр. Хүнд хэт итгэж хамаг зүйлээ дэлгэх хэрэггүй. Гэрээ хэлцэл, худалдан авалт хийхэд тохиромжтой. Хүндхэт итгэвэл мөнгөө гарздана. Хувийн амьдралд тань өөрчлөлт гарна. Бусадтай харьцахдаа үл тоосон байдал гаргаж болохгүй. Дотно танилуудаа туслана гэж бүү найд.


НУМ (11/22-12/21)

Туулсан алдаа, туршлагаа ашиглах өдөр. Алдаагаа дахиж бүү давт. Тэгвэл өмнөх алдаа амжилт болон хувирна. Бизнесээ өргөжүүлэх боломжуудыг ашигла. Алдсан алдаа туулсан туршлага чинь бизнесээ удирдах, хуучин танилтайгаа гэрээ хэлэлцээр хийхэд хэрэг болно. Гэнэтийн учрал сайн зүйл авчрахгүй.


МАТАР (12/22-1/19)

Сэтгэл хангалуун байх өдөр. Хайртай хүний чинь сонголт танд таалагдана. Та ухаантай удирдагч мэт байж ажил төрлийн гарцаагүй саад бэрхшээлийг эрч хүчтэй даван гарна. Өөрийн дотны хүмүүсийнхээ сэтгэл санааг өргөж, хангалуун байлгах санаануудыг хэрэгжүүл.


ХУМХ (1/20-2/18)

Хувийн ажил хэрэгт таатай өдөр. Харин хамтран хийх ажил хэргийн асуудлууд бүтэмж муутай байна. Хувийн амьдралын харилцаанд идэвхитэй байх бүх боломжоо ашигла. Дургүй хүмүүс чинь хандаж болзошгүй энэ нь хэвийн зүйл биш учраас тэдний тусламж, зөвлөгөөг хэрэгсэхгүй орхиж болохгүй. Мөнгөтэй болгоомжтой харьц. Эс тэгвээс санхүүгийн хундрэлд орж болзошгүй. Эрүүл агаар хэрэгтэй байна.


ЗАГАС (2/19-3/20)

Төвлөрөх өдөр. Анхаарлаа олон биш нэг л асуудал дээр төвлөрүүл. Өнөөдөр та бүхнийг мэддэг чаддаг байх хэрэг гарсан ч гэсэн золиоё гаргаж, сайн төвлөрөх хэрэгтэй. Сайн тооцоолохгүй бол дотны хүмүүсийн тань дургүйцэл төрүүлж мэднэ. Гэрийн болон хувийн асуудал нь ажил хэрэг, бизнесийг хоёрдугаар төлөвлөгөө рүү түлхэх болно. Гэхдээ л ихээхэн хүчин чармайлт гаргаж аль алийг нь зохицуул.

скачать dle 12.0

Санал болгох