Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр /2017.1.2/ болно

🕔 2017/01/02 14:37

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр /2017.1.2/ болно

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр /2017.1.2/ Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 15.00 цагт болно. 

Хурлаар Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаагаа явуулж буй авто засварын газруудад хийсэн шалгалтын дүнтэй танилцана. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн мэдээ, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2016 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлан, Төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга төсвийн шууд захирагч сумын Засаг дарга, агентлагийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг хэлэлцэх юм байна. Мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогын дүн, "Улсын аварга малчин”, "Улсын аварга тариаланч хамт олон”, "Улсын аварга тариаланч” шалгаруулах журамтай танилцана. 

скачать dle 12.0

Санал болгох