“Монголын төмөр зам”-ын эзэмшлийн зүтгүүр гол зам дээр тээвэрлэлт хийнэ
🕔 2016/12/13 09:56
Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо хуралдаж, тус хуралдаанаар "Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн "СКD4B" зүтгүүрээр гол зам дээр тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргалаа.
Энэхүү хуралдаанаар Улаанбаатар төмөр замын 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлаж, улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөлөл, нийт эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан ирэх оны тээвэрлэлтийн хэмжээг төлөвлөн хэлэлцжээ.
Манай компанийн эзэмшлийн "СКD4В" зүтгүүр нь 3300 морины хүчин чадалтай бөгөөд энэ онд Төмөртэй-Хандгайт чиглэлд нийт 800 мянга гаруй тонн төмрийн хүдэр тээвэрлээд байгаа юм.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам