Том солир унажээ

🕔 2016/12/07 10:02

Том солир унажээ

 

Өчигдөр орой Хакасид томоохон хэмжээний сансрын биет унасан байна. Түүний хурц тод гэрэл, их дуу чимээг Саяногорскийн оршин суугчид харж, сонссон аж. Зарим автомашинуудын дохиолол хүртэл өөрөө ажилласан талаар гэрчүүд өгүүлж байна.

 

Энэ бүс нутагт байрладаг Саяно-Шушенск, Маинскийн Усан цахилгаан станцууд болон РУСАЛ-ын үйлдвэрүүдэд ямар нэгэн гэмтэл гараагүй бөгөөд бүх объектууд хэвийн горимоор ажиллаж байгаа аж.

 

Саяногорскийн солирын бичлэгүүд эхнээсээ интернетэд тавигдаж эхэлсэн бөгөөд түүний хурц туяа Красноярскийн хязгаар, Хакаси гэх мэт Сибирийн хэд хэдэн район дээгүүр гэрэлтсэн байна. Уг солир газарт хүрэлгүй агаар мандалд шатаж дууссан учраас газар дээрх объектуудад ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй бололтой. 


 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


скачать dle 12.0

Санал болгох