“Хамтдаа хөгжье” уриан дор нөхөрсөг тэмцээн амжилттай зохион байгуулагдав
🕔 2015/11/27 11:13
Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар зохион явуулж буй "НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ - ТАНД " нэг сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон Дархан сумын багийн Засаг дарга нарын дунд нөхөрсөг суугаа волейболын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээний нээлтэнд Дархан сумын ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Сүхбаатар , ТЗУХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр , НХХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Тунгалагтамир , БТСГ-ын дарга О.Банзрагч , НХҮХ-ийн албаны дарга Б.Чанцал нар оролцон баяр хүргэж үг хэлэв.
Тэмцээнд 4 баг оролцсноос:
1-р байранд н.Зоригоохүү ахлагчтай "Хүсэл " баг
2-р байранд Ч.Батсүх ахлагчтай " Цоглог " баг
3-р байранд Н.Юра ахлагчтай багийн засаг дарга нарын баг тус тус шалгарчээ.