”Авьяаслаг Монголчууд” шоуны талаар Ч.Цэнгүүн тайлбар хийж, олныг цочирдуулав

🕔 2016/12/05 18:00

”Авьяаслаг Монголчууд” шоуны талаар Ч.Цэнгүүн тайлбар хийж, олныг цочирдуулав"Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн оролцогч"Pole dancer” Ч.Цэнгүүний шон дээрх бүжиг олон хүнийг алмайруулж, дараагийн шатандаа юу үзүүлэх бол гэсэн хүлээлтийг үзэгчдийн дунд үүсгээд байсан.Тэгвэл  хагас шигшээ тоглолтын сүүлчийн 8 оролцогч өчигдөр өрсөлдсөн бөгөөд Ч.Цэнгүүн уян налархай хөдөлгөөн, секси байдлаараа дахин шуугиулж үзэгчдээс хамгийн их мессэж санал авсан 3 оролцогчийн нэгээр шалгарсан. Гэвч 3 оролцогчийн 2 нь л финалын шатанд үлдэх эрхтэй байв.  Шүүгч нар хэцүүхэн сонголтын өмнө ирэхэд Чимгээ, Чука, Рокит Бэй нар түүнийг өмнөх үзүүлбэрээсээ илүү зүйл хийнэ гэж хүлээж байсан ч сэтгэлд хүрсэнгүй хэмээн "Алтай” хамтлагт саналаа өгснөөр Цэнгүүн шоугаа үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

Харин хэлье гэснээ хэнээс ч эмээхгүйгээр хэлдэг Дээгий шүүгч л Цэнгүүнийг дэмжсэн байр суурин дээрээ бат зогсож байна лээ. Чадварлаг "Pole dancer” Ч.Цэнгүүнийг хасагдсанд олон хүн бухимдалтай байгаа бөгөөд тэрээр хэлэхдээ :"Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг бол урьд өмнө нь хэрэгжиж байгаагүй маш том хэмжээний төсөл юм. Баг хамт олон, зохион байгуулагчид өөлөх юмгүй . Харин бүжгээ бүрэн гүйцэд хийж чадахгүй гэдгээ би  мэдэж байсан,  учир нь Тусгаар тогтнолын ордны хурлын заал миний бэлдсэн зүйлд тохирсонгүй гэсэн юм. Тэр ч бүү хэл шоуг орхимоор санагдаж байсан гэдгээ нуулгүй хэллээ. 

 

 

 

 

 

Эх сурвалж: Zone.mn

Д.Амирлан

скачать dle 12.0

Санал болгох