Ж.Батзандангийн нэг тэрбум таван саяын өр 2060 онд дуусна

🕔 2016/12/02 10:46

УИХ-ын гишїїн Ж.Батзандан АН-ын дарга болохын тулд гишїїдээ лоббидож, єєрийн талд санал єгїїлэхийн тєлєє нойр хоолгїй зїтгэж яваа гэнэ. Гэвч чухам ямар хїнээр АН нэрийн хуудсаа болгох гэж байгааг мэддэг, эмзэглэдэг гишїїд дэмжигчид олон байгаа ажээ.
Саяхнаас УИХ-ын гишїїн Ж.Батзандангаас банкны єр барагдуулах албаныхан зээлийн эргэн тєлєлтийг шаардсан гэх бор шувуу ордноор нисч эхэллээ. Тэрбээр АТГ-т єгдєг хєрєнгє орлогын мэдїїлэгтээ Голомт, Капитал, Худалдаа Хєгжлийн Банкнаас нэг тэрбум таван сая тєгрєгийн зээлтэй гэдгээ мэдїїлсэн байдаг.
Тїїний ажилласан байдал болон хєрєнгє орлогын мэдїїлэг нь тэнгэр газар шиг зєрєєтэй. Нийт нэг тэрбум 465 сая тєгрєгийн хєрєнгєтэй эрхэм гишїїний одоогийн жилийн орлого 30 сая тєгрєг. Энэ орлогоор тооцвол эрхэм гишїїн тэрбум гаруй тєгрєгийн єрєє 43 жилийн дараа буюу 2060 онд л тєлж дуусах нь. Ийм уян хатан банкны зээлийн бодлого ч гэж юу байх вэ, эрхэм гишїїний орлого ч їїгээр хязгаарлагдана гэж їгїй. Тэрбумтан болтлоо хєрєнгєжсєн амьдралын замналыг нь сєхвєл "но-той” зїйл их гарах вий.

Ж.Батзандангийн www.parliament.mn сайтад өгсөн намтар

Ж.Батзандан 2004 онд Унгараас ирээд Их засаг их сургуулийн эрдмийн зєвлєлийн гишїїнээр хоёр жил явсан. Ингээд багшийн цалингаар амьдарч байсан тэрбээр 2006 оноос Иргэний хєдєлгєєн байгуулж тэргїїнээр нь ажиллах болсон.
Тэрбээр 2006-2010 онд Иргэний хєдєлгєєний намын даргаар ажилласан гэжээ. Гэвч энэ нам Улсын дээд шїїхэд 2007 оны аравдугаар сарын 17-ны єдєр бїртгїїлсэн байдаг. 2008 оны долоодугаар сарын нэгний їймээний дараа хамтран зїтгэгчид нь шоронгийн хаалга татах їед Ж.Батзандан АН-ын хормойд шургаж амь аврагдсанаар тїїний эрїїл нийгэм-иргэний хєдєлгєєн гэх баг нь хуурч унасан юм.
Ийнхїї нєхєдтэйгєє гудамжинд жагсаж явсан нєхєр 2010-2012 онд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зєвлєлийн гишїїн болж дэвшив. Улмаар 2011 оноос "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишїїнээр нэг жил ажилласан. "Олборлолтыг зогсоо, ард тїмэнд єг” гэж гудамжинд жагсаж явсан хїнийг ТУЗ-дєє оруулах хїртэл хэлэлцээр хэрхэн єрнєсєн нь сонирхолтой.
2012 оноос одоог хїртэл УИХ-ын гишїїнээр сонгогдож сая гаруй тєгрєгийн цалингаар тав дахь жилдээ амьдарч байгаа эрхэм.
Энэ хооронд тэрбумтан болтлоо баяжсан боломжийн цалинтай ажил нь энэ гээд нэрлэе гэвч алга. Наймаа арилжаа хийж, хєрєнгє оруулалт татсан нэг ч ажил эрхэлж байсангїй.
АТГ-ынхан хєрєнгє орлогын мэдїїлгийг хуулийн хугацаандаа авдаг ч хєрєнгєжсєн эх їїсвэрийг нь шалгадаггїй. Тодруулбал тєрийн єндєр албан тушаалтантай холбоотой гомдол ирэхгїй л бол єєрсдийн санаачилгаар "ухах” эрх байхгїй.

Ж.Батзандангийн АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг

Ж.Батзанданд 200 саяын газар, 500 саяын барилга, 394 саяын мал, 105 саяын їнэт эдлэл, дєрвєн компаниас ирэх есєн саяын хувьцааны ашиг, 227 саяын гэр бїлийн гишїїдийн орлого бий. Єєрийнх нь жилийн орлого 30 сая 213 мянган тєгрєг. Харин хувьдаа машингїй, патент, тусгай зєвшєєрєл эзэмшдэггїй, авлага байхгїй гэж мэдїїлсэн байдаг. Тїїний хєрєнгє орлогыг нэгтгэвэл нэг тэрбум 465 сая 200 мянган тєгрєг болно.
Тїїнийг Иргэний хєдєлгєєнд байхаасаа эхэлж ард тїмний нэрийн ємнєєс уул уурхайн мега тєслїїдийг шантаажилж их хэмжээний мєнгє олдог гэж харддаг. Баялгийг тэгш хуваарилна гэх олон жагсаал цуглаан зохион байгуулж, оролцогсдод мєнгє тараадаг байсан гэх яриа одоо ч мартагдаагїй. Мєн БЗД-т Богд уулын аманд бариулсан тансаг хаусуудын нууц эзнийг Ж.Батзандан гэх яриа бий. /Хїснэгтээс харна уу/
batmzamda_114040

Ж.Батзандангийн нэг тэрбум таван саяын өр

Ж.Батзандан Голомт, Капитал, Худалдаа Хєгжлийн Банкнаас нийт нэг тэрбум таван сая тєгрєгийн зээлтэй гэж мэдїїлсэн. Энэ хэмжээний зээлийг ямар зориулалтаар, юугаа барьцаалж, хэдий хугацаагаар авсан зэрэг мэдээллийг ил тод болгох шаардлагатай. "Цензургїй яриа” нэвтрїїлэгт сэтгїїлч Л.Мєнхбаясгалан зээлтэй нь холбоотой асуулт асуусан боловч "Таван сая тєгрєгийн цалингийн зээл аваад эргїїлж тєлсєн” гэж хээв нэг хариулсан. АТГ-т єгсєн хєрєнгє орлогын мэдїїлэг, эрхэм гишїїний хэлсэн їг хоёрын аль нь худал болохыг ард тїмэн андахгїй.
Хэрэв Ж.Батзандан АН-ын дарга болбол тїїний талаарх олон нууц баримт дэлгэгдэж, намын нэр хїнд ялагдал хїлээсэн дээрээ улам дордож, газрын хєрснєєс арчигдах биз хэмээн халаглах хїн олон байна.

Эх сурвалж: 

скачать dle 12.0

Санал болгох