Хятадууд Бургастайн боомтоор мах экспортлохыг түр зогсоожээ

🕔 2016/12/02 10:41
 

Өмнөд хөрш БНХАУ  манай  улсаас авах уул уурхайн бүтээгдэхүүний татвараа нэмэх шийдвэрийг  арваннэгдүгээр сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд тус шийдвэр нь өчигдрөөс  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэж байгаа талаар мэдээлсэн.  Хэдийгээр тус  шийдвэр нь  Ганц мод боомтод хамааралтай ч,  Монгол Улс жилд 20 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолж байгаагийн тэн хагас нь буюу 10 сая тонн  нь  тус боомтоор дамжин Хятад улс руу гардаг тул,  татварын нэмэгдэл манай тухайд чамгүй алдагдал  дагуулахаар байгаа.

Тэгвэл Хятад улс манай улсаас мах экспортоор авахаа түр зогсоожээ.Тодотгоход,  манай улс энэ оны хоёрдугаар сараас эхлэн Бургастайн боомтоор БНХАУ руу мах экспортолж эхлээд байгаа юм.

Ер нь бол тэгш тоотой сар бүрд БНХАУ руу мах экспортолно  гэж байсан ч малын өвчин гарч байгаатай холбоотойгоор Хятадын талаас түр зогсоосон гэх мэдээлэл байна. Махны экспорт  тодорхой хугацаанд зогссон ба ойрын хугацаанд экспортод мах нийлүүлэх ажил хэвийн үргэлжилнэ гэх мэдээллийг албаныхан өгч байгаа аж.  Сануулахад, өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг Монголд ирж ажиллаад, баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарлаж, Бургастайн боомтоор экспорт хийхээр тохирч байдаг. Түүнчлэн Увс аймгийн "Мон Тува” ХХК өнгөрсөн хоёрдугаар сард эхний нийлүүлэлт болох 16 тонн мах экспортолсон мэдээ байгаа юм.



скачать dle 12.0

Санал болгох