Хэлэх ч үггүй болох ч муухай шүү...

🕔 2016/11/30 13:33

Хэлэх ч үггүй болох ч муухай шүү...

 

2010 оны өвөл Барселоныг зорьж улмаар алдарт Эль Класиког үзэх боломж тохиож билээ. Тэр Эль Класико бол урьд урьдийнхаасаа илүү онцлогтой, аймшигтай хүлээлт үүсгэсэн нь байлаа. Үүнд нэг л шалтгаан байсан: Моуриньо Реалын дасгалжуулагчийн дүрээр Барселонд ирнэ. Анх удаа!

Газар дээр нь очоод Эль Класиког 7 хоног хүлээлээ. Тасалбар олддоггүй ээ. Үзүүлнэ гэсэн хүн маань яг очингуут "новширсон" учраас тоглолт эхлэх хугацаа ойртох тусам тэвдэлт нэмэгдсээр... Камп Ноугийн тасалбарын кассын үүдээр өдөр бүр л эргэлдлээ. Нэг өдөр харин гэнэт их дараалал үүсээд явчихлаа. Эль Класико болохоос 3 хоногийн өмнө байх. Би ч "За Эль Класикогийн тасалбарын л очер нь ойлгомжтой!" гэж бодоод дагаад зогслоо. 5-хан секундын өмнө ямар ч дараалалгүй байсан газар гэнэт хэдэн зуун хүн үймэлдэн дараалал үүсэв!! Би ч нэг 100 хавьцаа л зогсож байлаа. Яаж самбайчлан энэ байрыг авбаа ухааны юм бодчихсон, ккк. Хажуугаар өнгөрсөн хүмүүс шулганалдаад л мэдсэн даруйдаа сандралдан хамгийн сүүлийн очерны араас зогсоод л... Гэтэл үйлчлэгч авгай харин хэдэн юм хэлээд л байна. Би Испани хэл мэдэх биш. Ойлгох гээд л хий дэмий хүн амьтны нүүрлүү харлаа. Гэтэл Эль Класикогийн тасалбарын борлуулалт мөн нь мөн. Гэхдээ энгийн хүмүүст биш юм гэнээ! "За тийм байлгүй дээ" гээд их л урам нь хугарсан гэхдээ ийм үлдгэрт хөөрхийлөлтэй итгэсэн хүмүүсийн царай бас минийх яг адилхан байсан. Хахаха. Ямар учиртай тасалбар вэ гэдгийг тайлбарлая.

 

 

Барсагийн Socios буюу албан ёсны гишүүнчлэлтэй хөгжөөн дэмжигчид 150.000 орчим байдаг. Камп Ноугийн суудал 98.100. Энэнээс 96.000 нь эзэнтэй суудал. Өөрөөр хэлбэл тэр суудлыг эзэмших эрхээ аль 1956 оноос авчихсан абонамэнтийн эрхлэгчид гэсэн үг. Сар бүр энэ суудлынхаа төлөө мөнгө төлнө. Үзхээргүй тоглолт байвал Клубдээ хандаад заруулчихдаг. Өөрсдөө хувиа авна. Энэ суудлыг хүнд дамжуулан зардаггүй. Үхэхдээ хүрвэл хүүдээ өвлүүлэн үлдээдэг учиртай. Энэ бол хэлбэр биш ёс жаяг ажгуу. За тэгэхээр тэр 96.000 бол үзнэ. Цаана нь 3100 үлдлээ. 1500-гаадыг нь Клуб аваад зочид гийчиддээ өгнө. Урилга гэхүү дээ. Зиа ингээд хөөрхий 1600 орчим нь үлдлээ. Энийг зарна. Гэхдээ учиртай. Нөгөө 150.000 орчим Socios-доо зарна. Яаж авах вэ гэвэл захиалгаа өгсөн байх ёстой. Тэгээд хариуагаа хэдэн жилээр хүлээнэ. Ашгүй ээлж нь ирэнгүүд саяны миний очерлосон шиг ирээд авна. Хахаха. 
Энэ бол Эль Класико. 

 

 

 

За тэгээд тасалбар авах, олох асуудал маань бүр л хүндэрлээ. Тийм ээ Nyamka Kopite ах? Ккк.
Тоглолт эхлэхээс 2 хоногийн өмнө тэнд амьдардаг, биднийг хүлээж авсан найз маань хэлж байна: "Хүүш ээ, манай ангид яг чам шиг хэдэн Кулэ байдагшт. Тэд нар яг чиний яриад байгаа тэр суудлын эрхтэй юм билээ. Тэд нараас би асуугаад аваад өгье дөө!" 
- Ай, мэргэн санаа шүү. Даанч бүтэх юм болов уу даа?..
- Зүгээрээ, миний найз алс холоос ирлээ, чи нэг удаа зурагтаар үзчих гээд л хэлээд авчихна. Гайгүй байлгүй дээ. Одоохон залгаадахъя...
Ярьлаа ярьлаа, би ч найдлага тээн сонсоод л байлаа. Тэд Испаниар ярьсан л даа, ккк. Ярианых нь өнгө улам л өөртөө итгэлгүй, "си си си", ""но но но" болоод явлаа шүү. Тийм тийм тийм, аанхан аанхан л гээд байх шиг байгаа юм. Утсаар ярьж дууслаа. "За?"
- Ёстой балай юм боллоо гээд найзын маань нүүр нь тэрхэн зуур улайдаг юм даа. Яав??
- Асуулаа тэгсэн чинь харин өөдөөс "Найзаа наад залууд чинь би Барсагийн бүх тоглолтыг үзүүлье хамаагүй. Харин Эль Класиког бол чадахгүй ээ. Ойлго, энийг л үзэх гэж энэ картыг эзэмшдэг юм аа!" 
"Хнн, тэгж л таарна. Эс хэллүү!" Би ч тэр найз маань ч тэр хэлэх үггүй болсон доо. 

 

 

...за бүр баларлаа тоглолт маргааш боллооштээ! Тасалбар байдаггүй. Тэнэгийн дотор уужуу гэж, болох л байхдаа гэж бодоод л яваад байлаа. Тоглолтын өдөр боллоо. Тоглолт 22:00 цагаас эхэлнэ. 15:00 гээд л Камп Ноуруу тэсэхгүй хөдөллөө дөө. Нөгөөдүүь маань юун догдолцон юм бэ, дөхүүлээд явъя, ийм эрт юугаа хийхийн л гээд байна. Аа та нар үлдвэл үлд би явлаа!

 

 

Камп Ноугийн ойролцоо очтол аль хэдийнэ пиг! За шагийн юмаа хайя даа. Гэсэн чинь шагийнх байна шүү. Нөгөө муу Англичууд тэрүгээр нил байна. Шагийн мэргэжилтнүүд гэнээ. Тивээр хэрчихсэн байдаг юм байншт. Тэдэнд бол тэр Эль Класико сонин биш байнаа. Харин тэр их шуугианыг далимдуулж тасалбарынхаа эрэлтийг ихэсгэж байгаа нь л хөх инээдийг нь хүргэж байгаа нь илт. 
- Хэд юм?
- 500 евро.
- Доошоо?
- Залуу минь, Эль Класикоштээ. Чи авахгүй бол наад араас чинь ирэх хүмүүст би зовлонгүй зарна.
Онгироо муу гар вэ яасан. Дургүй хүрээд цааш явлаа. Саяны гард уг нь 3 байсаншт! За яахав дахиад өөр шагчид олдох байх, хайлаа. Цэнгэлдэхийн ойролцоо 100.000хүн байгааштээ. Юун Нарантуул! Цаашаа! 
За олддоггүй дээ. Гэтэл нэг залуу хүү ганц карт барьчихсан зогсож байна. Харваас зардаггүй нь илт. Тэгсэн өвөөгийнхөө картыг барьчихсан яваа юм гэнэ. Өөрөө үзэхийн оронд хэдэн евро хийчих санаатай. 
- Хэд юм?
- 350 евро.
- 250-аар өгчих. 
...би чинь Хонг Конгийн зах дээр байгаа юм шиг л бодоод арай л гамгүй доошлуулах гэсэн юм билээ. Ккк. Энэ чинь Европ шүү дээ, нээрэн.
- За чамд 250-аар өгсөн дор бол өөрөө ороод үзсэн нь дээр! гэж авдаг юм даа. 
- Аль суудал юм?

 

 

- Өө гололтгүй суудал байгаа. Надад байршлийг нь үзүүлэв. За энийг л авна даа. Гэхдээ буулгамаар байнаа, ганцхан тоглолтыг 350 еврогоор!? Тэр мөнгөөр хүүхдэдээ, эхнэртээ ямар ямар юм аваад очиж болох вэ, бод Амараа бод! Сайн бод! Ай бас л юм авна шүү... бодлоо... Гэнэт толгойд "Чи ер нь яах гэж энд ирсэн юм бэ? Эргэж очоод Камп Ноугийн гаднах пабд Эль Класико үзчээд ирлээ гэх үү?!" За шууд шийдсэн. Энэ олон юмыг бодож алхах зуур нөгөө залуугаасаа нилээд холдсоныг сая ойлголоо. Эргээд нөгөөхөө хайлаа. Байдаггүй ээ! Ооооооооооо! Ямар үйлсгүй юм бээээ?!!! Фааааак.

 

Ингээд хэсэг тэнэгтэж зогслоо. Хайж үзлээ. Гэхдээ хорооллынхоо супер маркетаас биш 100.000 хүн дундаас нэг залууг хайж байгаагаа ойлгоод хайлтаа зогсоохоор шийдлээ. Тэгээд юу ч хийхгүй зогсоно гэхээр бас тэнэг ээ... яах вэ?! Хүмүүс шаагилдаад пижигнэлдээд л явчихлаа. Ханараад л гүйлдлээ хойд зүгрүү. ЯАв ийв?? Реалын автобус цэнгэлдэхрүү орж явна гэнээ. За гүйлээ дагаад. Тэгсээр байтал нөгөө автобус нь орчилгүй яахав. 100.000 хүний том цэнгэлдэхийн нөгөө талд болж байгаа юмыг үзэх гэж хар зах дээрх шахцалдаанаас ч дор нөхцөлд тэмүүлж байгаа шүү дээ. Тэр хойд зүгт болсон зүйлийг хараагүй ч дуу шуугиан нь аймаар байсан. Дараа нь зурагтаар харсан чинь нөгөө Реалынхан сууж ирсэн автобусруу юм шидлээд, ундаа, сүү, усаар сайхан угаасан байнлээ. Ккк. За тэрийг ч үзэж чадсангүй. Тасалбар ч байхгүй. Ингээд хөөрхий. Нөгөө залууг анх олсон газраа ирлээ. Хараад л зогсоод байлаа. Гэтэл гайхамшиг тохиосон шүү! Нөгөө муу буржгар залуу чинь нөгөө хөөрхөн картаа барьчихсан, төөрсөн хүхэд шиг зогсож байна!! Пүүүүүүү! Гүйж очоод л картыг нь бариад авлаа. Тэр ч намайг бас харсандаа баярласан бололтой, инээж байна. Ккк. Хүмүүс хос билет хайж байснаас над шиг ганцаараа шаг хайсан хүн олдоогүй юм байлгүй дээ. За өгчих. Ингээд алт эрдэнэсээ олсон хүн чинь дотор уужраад л, бие тавьраад л үнэхээр нэг сайхан болсон. Одоо л агаар амьсгалж байгаагаа мэдэрлээшт. Ингээд л орсон доо Камп Ноуруу... Тэр тоглолт La Manita хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн тоглолт болж таарч билээ. Барса Реалыг 5:0-ээр хожсон. Хожим нь надад 2014 оны ДА-ыг үзэх боломж байсан. Надад финалын тасалбар санал болгосон ч би тоохгүй ээ. Яагаад гэвэл би өөрийнхөө ДАШТ-ий финалыг аль хэдийнэ үзчихсэн азтай хүн.

 

 
 Хэлэх ч үггүй болох ч муухай шүү...
Хэлэх ч үггүй болох ч муухай шүү...
Хэлэх ч үггүй болох ч муухай шүү...
Хэлэх ч үггүй болох ч муухай шүү...
Хэлэх ч үггүй болох ч муухай шүү...

 

 

https://www.facebook.com/amarsaikhan.enkhboldbaatar/posts/1072739062855294?__mref=message_bubble

 


 

 
скачать dle 12.0

Санал болгох