С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгох тушаал гаргалаа
🕔 2015/10/05 12:59
Дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд Батлан хамгаалах яамнаас өгсөн байр зарагдсан гэх мэдээлэл гарч нэлээд дуулиан шуугиан тарьж, тэгсхийгээд намжсан. Харин өнгөрсөн пүрэв гаригт саяхан ашиглалтад орсон цэргийн албан хаагчдын 63 айлын орон сууцны хуваарилалттай холбоотой хавсралтад өөрчлөлт оруулсан тушаал гаргажээ. Ингэснээр С.Цэрэнчимэд хоёр өрөө байрандаа орохоор болж байна. Харин С.Цэрэнчимэдийн оронд хоёр өрөө байранд нь ороод байсан БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаяраас буцаан байрыг нь авахаар болжээ.
Unen.mn