Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орно
Ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгийн хойд хагас болон Алтайн цаад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор мэдээ гарчээ.
Одоогийн байдлаар нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас Завхан, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см, Увсын Зүүнхангай, Завхан, Ховдын Алтай, Завханы Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Цагааннуур, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Жаргалант, Галт, Түнэл, Рашаант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Архангайн Хайрхан, Өлзийт, Цэцэрлэг, Булганы Тэшиг, Булган, Сэлэнгэ, Бугат, Орхон, Сайхан, Дашинчилэн, Могод, Гурванбулаг, Рашаант, Орхоны Эрдэнэт, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Орхон, Баянгол, Мандал, Баруунбүрэн, Дархан-Уулын Шарынгол, Дархан,Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Зуунмод, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Улаанбаатар, Хэнтийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Баян-Овоо, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өндөрхаан, Дорнодын Чойбалсан, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн, Булган, Халхгол сумдад 11-20 см, тал газраа 30-40 см, хунгарлаж шуурсан газартаа 50-60 см, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Сагил, Түргэн, Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Завханы Баянтэс, Баянхайрхан, Асгат, Тэс, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Тариалан, Архангайн Жаргалант, Булганы Баян-Агт, Сайхан, Хангал, Сэлэнгийн Түшиг, Орхонтуул, Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Хэнтийн Батноров, Норовлин, Дадал, Дорнодын Баян-Уул, Сэргэлэнд 21-42 см зузаан цастай байгаа юм.
Энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаар нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарсан бөгөөд энэхүү урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа аж. Иймд цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй сум, орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Ус цаг уурын байгууллагаас анхаарууллаа.