Улстөрчдийн зоогийн ширээнд тавигдсан дөрөв дэх толгой-Эрдэнэт

🕔 2016/11/24 15:54

Улстөрчдийн зоогийн ширээнд тавигдсан дөрөв дэх толгой-ЭрдэнэтСудлаач Д.Ганхуяг улстөрийн өрнөлийг гурван том толгойтой зүйрлэж бичсэн байдаг. Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд буюу зэс, нүүрс алт гурваас монголын улстөр, эдийн засгийн өөрчлөлт, уналт, сэргэлт шууд хамааралтай гэж үзсэн. Энэхүү гурван том толгойг эзэмших, хүртэхийн төлөөх тэмцлийг Монголын улстөр гэнэ гэж тодорхойлсон. Үнэхээр л засгийн эрх барьж, эдгээрт хяналт тавих, захиран зарцуулах, хуваан хүртэхийн төлөөх өрсөлдөөнийг бид "сонгууль”, "томилгоо” гэж нэрлэсээр иржээ.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэр бүрэн бүтнээрээ Монголынх болсон явдал нь дөрөв дэх толгойг улстөрчдийн зоогийн ширээнд тавьсан хэрэг байлаа. Энэ талаар судлаач Д.Ганхуяг "Монголын улс төр бол Оюутолгой, Тавантолгой, Гацуурт дээр нэмэх нь Эрдэнэт боллоо. Үүнээс өөр ярих юм манай улстөрчдөд байхгүй” гэж жиргэснээс бэлхнээ харж болно. Эдгээр том ордыг үр ашигтай хөдөлгөвөл улс орны эдийн засгийг нуруундаа үүрч, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгтэй маргах хүн гарахгүй. Гэтэл хэдхэн бүлэглэлийн амбицаас шалтгаалаад хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн нарийн технологиор ард түмэнд өгөөжтэй, өндөр ашигтай үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрээд байна.

Уг нь Засгийн газар эдгээр том ордын үйл ажиллагаанд хутгалдахгүй, улстөржүүлэхгүйгээр, авах ёстой татвар, роялтигаа авч, хөндлөнгийн хяналт тавиад явж болмоор. Ингэж төрийн оролцоог аль болох бага байлгах тусам ард түмэнд ашиг тус их болохыг эрхэм түшээд юу эс андах билээ.

Б.Сүх-Эрдэнэ

скачать dle 12.0

Санал болгох