СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
-47 градус хүрч, сүүлийн 10 жил болоогүй цочир хүйтэрнэ.
Анхаар!!!! Энэ сарын 17-25-ны өдрүүдэд манай улсад сүүлийн 10 жил болж байгаагүй онцгой хүйтрэл болох нь -47 градус хүрч, сүүлийн 10 болоогүй цочир хүйтэрнэ. Учир нь энэ үед Хойд туйлын хүйтэн агаар манай улсад орж ирнэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 16-наас буюу маргаашнаас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс манай улсын баруун хойд хэсэгт орж ирснээр Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, ингэснээр 17-25-ны өдрүүдэд манай улсын нутаг дэвсгэрт онцгой хүйтрэн гэж таамаглаж байна. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэл байх болно гэж шинжээчид баталжээ. Үүнтэй холбоотойгоор ялангуяа хөдөө орон нутгийн ихэнх зам халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа.
Мөн энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-аас -40 хэм хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгааг анхаарууллаа.
Эх сурвалж: www.http://unuudur.mn