“МОНГОЛ ХУВЦАСААРАА ГОЁЦГООЁ” ӨДӨРЛӨГ БОЛНО

🕔 2016/11/10 11:33

“МОНГОЛ ХУВЦАСААРАА ГОЁЦГООЁ” ӨДӨРЛӨГ БОЛНО

 

Энэ сарын 19-ны өдөр аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооноос "МОНГОЛ ХУВЦАСААРАА ГОЁЦГООЁ” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монголчууд эрт дээр үеэс эдлэж хэрэглэж ирсэн, хорвоод хосгүй хэмээн үнэлэгддэг үндэсний хувцасаараа бахархдаг билээ. Иймд Монгол үндэсний хувцасаа сурталчилах, зөв бүрэн өмсөх түүнтэй холбоотой зан заншлаа сэргээх, үндэсний ур хийц бүхий хувцас хэрэглэлээ дэлгэрүүлэх, дэмжихэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг болсон гэж АЭХ-ны гүйцэтгэх захирал А.Болормаа ярьлаа.

Өдөрлөгт аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн байгууллагуудын болон багийн анхан шатны зөвлөлийн баг бүрдүүлж оролцох юм.

скачать dle 12.0

Санал болгох