Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын сургагч багш нарыг бэлтгэх сургалт Улаанбаатар хотноо энэ сарын 07-ны өдөр эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй тус сургалтанд манай аймгаас аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ оролцож байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын сургагч багш нарыг бэлтгэх сургалт энэ сарын 7-11-ний өдрүүдэд үргэлжилнэ.