📅

​БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурьтай аймгийн Засаг дарга уулзалт хийжээ

🕔 2016/10/31 13:27

​БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурьтай аймгийн Засаг дарга уулзалт хийжээ

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Зоригттой нийгмийн даатгалын хуучин байрны асуудлаар уулзаж балансад туссан үнээр худалдан авахаар болсон талаарх таатай мэдээг бид хүргэж байсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурьтай дээрх асуудлын хүрээнд аймгийн Засаг дарга уулзалт хийсэн байна. Уг уулзалтын үр дүнд БСШУСЯ-ны 2017 оны сайдын засварын хөрөнгө оруулалтын багц зардалд уг барилгын засварыг хийх зардлыг тусгуулахаар болжээ. Ингэснээр Дархан сумын 9,10 дугаар багийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм.

MTA
скачать dle 12.0

Санал болгох