Монголбанкийг “Манинбанк” болгосон Н.Золжаргалын нэрийг хэн ч хэлэхийг хүсэхгүй байна

🕔 2016/10/28 09:26

УИХ-д аль нам нь олонх болохоос үл хамаарч Монгол Улсын "эрдэнэсийн сан” Монголбанк хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулах учиртай. Тиймдээ ч, Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилж дөрвөн жилийн давтамжтай улстөрчдийн хараанаас хол байлгах гэж хичээдэг байв. Гэсэн хэдий ч, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх нэрийдлээр өмнөх хүнийг нь өөрсдийн хүнээр сольдог явдал байсаар байна.

Ялангуяа 2012 онд Монголбанкинд, Монгол Улсад маш том хар үйл явдал болсон нь Н.Золжаргал гэгчийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон явдал байв. Ардчилсан намын "дуулгавартай цэрэг” Н.Золжаргал Монголбанкны тэргүүнээр томилогдсон цагаас хойш АН-ынхан тус банкийг өөрсдийн дураар хөдөлгөж, хувийн өмч шигээ аашилсан. АН-ын захиалгаар мөнгө хэвлэж, төгрөгийн ханшийг шалан дээр унагаж, улс орны амьдралыг элгээр нь мөлхүүлсэн Н.Золжаргал эдийн засгийн чиглэлээр сурдаг наад захын нэг оюутнаас долоон дор сэтгэхүйгээр Монголбанкийг удирдсаныг өдгөө хүн бүхэн харж байна. Мөнгө хэвлэвэл төгрөгийн ханш сулардгийг мань Н.Золжаргал уг нь мэдэх л ёстой. Даанч харамсалтай нь Н.Золжаргал Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг өөрийнхөө эздүүдэд "хүлээлгэн өгч”, хариуцлага хүлээдэггүй улстөрчдийн тоглоомын хэрэгсэл болгосон юм.

Ингэж Монголбанкны "түлхүүрийг атгасан” АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд маш их мөнгө хэвлэж, янз бүрээр шамшигдуулсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нөхөж байснаас өдгөө төгрөгийн ханш ингэж доошоо ороод байна. Гаднаас авсан бондын мөнгөнүүдийг үр ашиггүй зарцуулж, идэж уусан асуудалд орооцолдоод буй АН-ынхан энэ хоосон орон зайгаа мөнгө хэвлэж нөхөж байж. Харин Монголбанкны ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд хийх зүйл бол долларын ханшийг буулгах хэмээн УИХ-ын гишүүд болон ард түмэнд амалж байсан Н.Золжаргал ам.долларын ханшийг буулгах нь битгий хэл улам бүр "нисгэж”, Монголбанкны түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгчөөр тодров. Н.Золжаргалын Монголбанкинд хийсэн, Монгол Улсад хийсэн "үйл лай”-г тоочвол цаг хугацаа их орно. Бодит үр дүнг нь өнөөдөр Монголын ард түмэн амсч байна. Харин мань Н.Золжаргал хилийн чанадад үнэтэй зочид буудлуудад бууж тансаглаж явдаг хэвээрээ л байгаа байх. Өмнөх УИХ-ын бие даагч гишүүдийн зүгээс Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудлыг нэлээд олон удаа тавьсан. Харин эрх баригчдын зүгээс тэдний шаардлагыг үл тоож, далдуур Монголбанкийг АН-ын нэг аппарат, найдвартай мөнгөний эх үүсвэр болгох ажлыг эрчимжүүлсээр байв.

Тиймдээ ч, Н.Золжаргал тэргүүтэй Монголбанк өнгөрсөн сонгуульд АН-ын санхүүжүүлэгч, мөнгөний найдвартай ар талаар оролцсон. Ингэж Монголбанкны үндсэн үүрэг, үйл ажиллагааг хоёрдуулж, нэг ёсондоо АН-д "биеэ үнэлэгч” байгууллага болгон хувиргасан нь Н.Золжаргалын ааш аяг гэлтэй. Ямар сайндаа, Н.Золжаргалын үед Монголбанк "Манинбанк” болсон байхав. Хэлтсийнхээ дарга эрэгтэйчүүдийг тэрбумаар нь хахуульдаж өөртөө татах Н.Золжаргал басхүү Сингапур, Хонконгийн хамгийн үнэтэй зочид буудлуудыг мисс хүүхнүүдийн хамт дуусгах дөхсөн гэдэг юм билээ. Доод тушаалынхаа хүмүүст тэрбумаар нь авлига өгч өөртөө татаж чаддаг Н.Золжаргалд ядарсан хэдэн охидыг уургалах тийм ч хэцүү байгаагүй нь лавтай. Дээдсийн хүрээнийхэн дундаа хүүхэмсгээрээ алдартай Н.Золжаргал голцуу залуухан мисс охидыг онилдог гэж байгаа. Түүнтэй нэр холбогдсон, хамт Сингапур, Хонконгийн тансаг зочид буудлуудад хоноглосон эмэгтэйчүүдийн нэрс эхнээсээ ил болсон байгаа. Хамгийн гол нь, энд Монголын амьдрал сүйрч байхад, тэнд Н.Золжаргал залуухан хүүхэндээ зугаацаж явсан байдаг. Өдгөө Монгол түмний амьдралаар тоглосон Н.Золжаргал гэдэг хүнийг дурсаж байгаа хүн ч алга, хариуцлага нэхэж байгаа хүн ч гэж алга. Аргагүй л, гавьяа байгуулахаасаа илүү гай тарьдаг хүн бололтой. Тиймдээ ч хэн хүн түүнийг дурсахыг ч хүсдэггүй бололтой.

 

Нинж


скачать dle 12.0

Санал болгох