“АЮУЛГҮЙ ЗАМ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТАВАН ХЭСЭГТ ХУРД СААРУУЛАГЧИЙГ БАЙРШУУЛНА

🕔 2016/10/10 14:08

“АЮУЛГҮЙ ЗАМ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТАВАН ХЭСЭГТ ХУРД СААРУУЛАГЧИЙГ БАЙРШУУЛНА

 

Дархан хотын 55 жилийн ойн баярыг угтан бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж байгаа. Тухайлбал, зам засвар шинэчлэлийн ажлуудыг хэд хэдэн газар хийж байгаа юм. Түүнчлэн иргэдээс ирсэн гомдол, хэлэлцүүлгүүдэд гарсан саналуудыг нэгтгэн хотын авто замын тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Аюулгүй зам төслийн ”хүрээнд авто замын хурд сааруулагчийг хөдөлгөөний эрчим ихтэй дараах таван газар байршуулахаар ажлыг эхлүүлээд байна. Үүнд: Авто машины хурд сааруулагчийг Дархан сумын 6 дугаар баг Ханжаргалантын 3, 10 дугаар гудамжны голын төв авто зам, 7 дугаар баг шинэ Дархан захын урд төв авто зам, 8 дугаар баг МБМ зочид буудлын өмнөх авто зам, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн урд авто зам, 13 дугаар багийн Дархан 50 цогцолборын урд зам гэсэн таван хэсэг багтаж байна. Тус ажлыг "Огторгуйн бүтээл” ХХК ОНХС-гийн 52.9 сая төгрөгийн өртөгтэйгөөр гүйцэтгэнэ.

Цаашид "Аюулгүй зам” төслийг 2017 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөлгөөний эрчим ихтэй авто замуудад судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд ирэх онд авто замын тэмдэг тэмдэглэгээ гарцыг нэмэгдүүлэх сайжруулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

MTA
скачать dle 12.0

Санал болгох