Э.Бат-Үүл: Б.Чойжилсүрэн эдийн засгийг дампуурчихсан гэж орилоод драмм тоглоод л
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өчигдөр телевизийн нэвтрүүлэгт оролцож С.Зоригийн аллагын хэрэгт өөрийг нь холбогдуулан шалгаж буй асуудлаар болон улс төр дэхь олигархиуд Монголын эсрэг хэрхэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр мөн АН-ын шинэчлэл болон намын нөхдийнхөө талаар ямар байр, суурь илэрхийлсэнийг Chuhal.mn онцолж байна.
- 2000 онд намайг С.Зоригийн хэрэгт холбогдуулан "Ганц худагт” хориогүй юм. Үүнийг хүмүүс андуураад байдаг. Намайг Мальш Б.Энхтүвшинийг зодсон гэж гүжирдээд хорьсон байдаг юм.
- Э.Бат-Үүл нөхрийгөө хөнөөчихсөн гэх эх, мадаггүй гүжирдлэг явж байсан. Заримдаа энэ бүх гүжигдлэгийг яаж давж гарав аа гэж боддог.
- Цагаан малгайнаас өөр ямар үндэслэлээр намайг С.Зоригийн хэрэгт холбогдуулаад байгааг мэдмээр байна. Шаардлагатай бол хорь.
- С.Зоригийг алагдсан орой би гэртээ хадам ээжтэйгээ зурагт үзээд сууж байсан. Тухайн үед Нийслэлийн цагдаагийн газрын дарга байсан Ганболд гэрт ирж намайг хэрэг болсон газарт дагуулж очсон.
- Хэргийн газарт очоод би үнэхээр гайхсан. Тэгээд дотроо Бошигтынхон ингэчихдэг юм байхдаа гэж бодож байсан. Хэрэг гарсан хавар Бошигтынхон цуглаан хийгээд С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг цаазлах хэрэгтэй гэсэн юм ярьж байсан.
- С.Зоригийн аллагын дараа олон хүн цуглаад МАХН-ын байр руу дайръя гэж байхад нь би болиулсан. Манай намынхан наад хүмүүсээ дагуулж очоод МАХН-ын руу дайр гэж хүртэл хэлж байсан.
- М.Энхсайханаас бусад бүх хүний нэр С.Зоригийн аллагад нэр холбогдсон.
- Уг хэрэгт холбогдуулан надаас шүлс, үс, цусны шинжилгээ авах гэхэд нь би хэзээ ч татгалзаж байгаагүй. 18 жилийн дараа буюу саяхан надаас цус, шүлс, шүлсний шинжилгээ авна гэсэн.
- Сая шижигтнээр татсаны дараа нэг удаа л байцаалт авсан. Нэг л удаа байцаалт авсаны дараа яллагдагчаар татчихсан.
- Намайг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудал их нууцлагдмал байгаа юм байна гэж ойлгосон. Би хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй.
- Манайд дарангуйлал тогтсон түүхүүд үргэлж гадны дэмжлэг, заавартай байсан. Гаднаас дэмжлэг аваад дарангуйлагч болчих юмсан гэж боддог хүн байдаг байх.
- Н.Алтанхуяг, Ардын нам, Ц.Элбэгдорж нар яагаад над руу дайраад байгааг тэднээс асуу.
- Ер нь Монголд олигархийн тогтолцоо бий болсон.
- Албан тушаалтай олигархиуд нийгмээ мөлжсөн, эд баялагт шунасан үйл ажиллагааг явуулдаг.
- Шинэ Засгийн газар АН-ыг муулахын тулд улс орноо дамдуурсан гэж зарласан. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Үнэхээр цочирдом.
- Б.Чойжилсүрэн эдийн засгийг дампуурчихсан гэж орилоод л драм тоглоод л.
- Ардчилалын цаана олигархи төрийн хэлбэр нуугдчихсан байна.
- Олигархижсан нийгмийг бүтээсэн хүмүүст хариуцлага тооцоод нэмэргүй гэдгийг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа.
- Ю.Цэдэнбалд 26 жилийн өмнө хариуцлага тооцож байсан ч өнөөдөр цагаатгалаа. Угтаа бол Ю.Цэдэнбал Монголыг ЗХУ-д нэгтгэх хүсэлтийг тавьж байсан хүн.
- Хамгийн гол нь тогтолцоог өөрчил. Тогтолцоог өөрчлөөгүй байж хүнийг солих талаар яриад хэрэггүй. Үүнийг хийхгүйгээр олигархижсан хүмүүсийг дараагийн олигархижсэн хүмүүсээр л солино.
- Би одоогийн олигархиудад тогтолцоогоо өөрчил гэж хэлж байгаа. Тэгэхгүй бол дараагийн үе чинь гарч ирээд та бүхнийг эзэлнэ шүү.
- Энэ олигархиуд ядаж үр хүүхдүүдээ дээрэм тонуулгүй эрүүл, нийгэмд амьдруулахаа бодох хэрэгтэй.
- АН-ын сонгуульд ялагдсаны шалтгааныг Ч.Сайханбилэгийн Эрдэнэтийн асуудлаар хийсэн мэдэгдэлтэй холбож үзэхгүй байна.
- Бидний хагарал, залуучууддаа хаалттай байсан байдал АН-ыг сонгуульд ялагдуулахад нөлөөлсөн. Ардын нам энэ сонгуульд залуусдаа дэмжлэг үзүүлсэн нь их сайн давуу тал болсон. Залуус оролцоогоо нэхэж байна.
- Эрдэнэтийн хувийг цөөхөн хүн ярьж байгаад шийдчихсэн. Олигархиудын тогтолцооны л хэлбэр энд үйлчилсэн гэсэн үг.
- Манай улсын эрх ашгийг хэдхэн хүнтэй ярихад л шийдэх гээд байна шүү дээ.
- Хурдан Ардын их хуралтай болъё.
- АН-ын дарга хэн болох нь жижиг асуудал. Улс төрийн тогтолцоог шинэчилж байж АН-ыг шинэчлэх асуудал ярина. АН ийм байдалд хүрсэн нь олигархиудын тогтолцооноос л болсон.
- Олигархийн улс төрийн тогтолцоог халахын тулд би явна. Ц.Элбэгдорж үнэхээр ардчилалынхаа төлөө байгаа бол энэ тогтолцоог халах цаг болсон.
- Ерөнхийлөгчийн сонгуульд шаардлагатай бол нэр дэвшинэ.
chuhal.mn